Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлэв. 2009 он 2 дугаар сар 24

Түгээх

(Төвөд эхийн орчуулга)

Эх орондоо болон хилийн чанадад амьдарч буй үндэс угсаа нэгт ахан дүүстээ Төвөдийн Эзэн хааны цаг тооллын 2136 он, XVII жарны шороон үхэр жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Бидний шударга ёсны төлөөх үйл хэрэг алсдаа бүтэж, энх тайван, хөгжил цэцэглэлт ирэх болтугай хэмээн залбиръя.

Өдөр, шөнө, сар, жилийг үүтгэгч гараг эрхсийн тасралтгүй эргэх мөчлөгт хуучин, шинэ он цаг гэх үе завсар байхгүй ч хуучин он улирч, шинэ он эхэлснийг тэмдэглэх уламжлал дэлхий даяар байдаг. Үүний нэгэн адил Цастын орондоо бид гарч буй жилийнхээ тэргүүн сарын шинийн нэгэнд шашны уламжлал хийгээд орчин цагийн хөг аясыг хослуулан шинэ оноо ёслол төгөлдөр тэмдэглэдэг уламжлалтай билээ. Гэвч өнгөрсөн жил Төвөд орон даяар Хятадын эрх баригчдын бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлснийхээ төлөө олон зуун төвөд хүн амь насаа алдаж, хэдэн мянгаараа хоригдож, яргалал зовлонд унасан.

Төвөд ахан дүүс минь ийм зовлон амсаж байхад бидний хувьд сар шинийн баяр ёслол тэмдэглэн хөөрөн баясах цаг яав ч биш билээ. Төвөдөд болон хилийн чанадад амьдарч буй төвөдүүд энэ шинэ жилээр баяр ёслолын үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдэмгий алхмыг хийж байгааг би ихэд сайшаан үнэлж байна. Энэ цаг хугацаанд та бид бусдын тусыг үл бодсон муу үйлийг орхиж, сайнд шамдан, буян хурааж, хураасан буянаа Төвөдийн үйл хэргийн төлөө тэмцэж яваад амиа алдсан, түүнчлэн өнгөрсөн жилийн эмгэнэлт үйл явдлын улмаас амь үрэгдсэн бүх хүний төлөө, тэднийг өндөр дээд төрлийг олж, бурхны хутагт үтэр түргэн хүрэхийн тухайтад зориулбал нэн сайн юм. Мөн яг одоо зовж шаналж буй хүмүүс сааралтгүй түргэнээ эрх чөлөө, аз жаргалыг эдлэхийн тухайтад буянаа зориулах нь зүйтэй. Чингэж хамтдаа буян хураах замаар бид Төвөдийн үйл хэргийг шударга ёсны дагуу үтэр түргэн шийдвэрлүүлэхийн төлөө хичээх учиртай.

Бидний таамаглаж байсанчлан, Төвөдөд "хатуу цохилт өгөх" кампанит ажил дахин эхэлж, ихэнх хотод зэвсэгт хүчин, цэргийн хяналт тогтоогоод байна. Хүсэл зоригоо жаахан ч атугай илэрхийлж зүрхэлсэн хүмүүс хаа сайгүй эрүү шүүлтэд орж, хоригдож байна. Ялангуяа сүм хийдүүдэд тусгай хориг тавьж тогтоож, эх оронч үзлийг төлөвшүүлэх сонсгол сургалтыг эхлүүлж, гаднын аялагч жуулчдыг нэвтрүүлэхийг хязгаарлажээ. Мөн Төвөдийн сар шинийн баярыг тусгайлан тэмдэглэх өдөөн хатгасан тушаалууд гаргасан байна. Энэ бүх үйл явдлыг харахад, Төвөдийн ард түмнийг тэвчих аргагүй харгислал, дарамтад оруулж, эсэргүүцэл үзүүлэхээс өөр аргагүйд байдал хүргэх гэсэн санаа цаана нь цухалзаж байгаа нь тодорхой байна. Ард түмэн эсэргүүцэн босвол эрх баригчид урьд өмнө хэзээ ч байгаагүй, төсөөлшгүй хүчтэй дарангуйллын үйл ажиллагаа хэрэгжүүлэх болно. Иймд олон төвөд хүний алтан амь үрэгдэхээс сэргийлж, эрүү шүүлт, зовлон шаналал амсахгүй байхын тухайтад би Төвөдийн ард түмэнд энэ бүхэнд хүлээцтэй хандаж, дээрх өдөөн хатгалгад автахгүй байхыг анхааруулан уриалж байна.

Төвөдөд суугаа үндэс угсаа нэгтнүүдийнхээ урам зориг, шийдэмгий дайчин чанар, гаргасан золиосыг ихэд бахдан биширч явдгийг минь үгээр хэлэх юун. Гэсэн хэдий ч амь насаа үрэх замаар утга учиртай үр дүнд хүрнэ гэдэг бэрх. Хамгийн гол нь хүч үл хэрэглэх зарчмыг баримтлахаа бид амласан тул энэ замаас хазайхгүй байх нь чухал билээ.

Төвөдийн ард түмэн дарангуйлал, тамлал зовлонгоос ангижирч, эрх чөлөө, жаргалыг эдлэх болтугай хэмээн дахин залбиръя. Хамаг амьтан амгалан байх болтугай.

Далай лам

2009 оны 2-р сарын 25

(Төвөдийн цаг тооллын шороон үхэр жилийн шинийн нэгний өдөр)

Орчуулсан Д.Дуламжав 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт