Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам: “Уучлал бол сул дорой байдлын шинж биш” 2007 он 7 дугаар сар 20

Түгээх

Зураг. Оюун санааны нэгдэл – Энэ өглөө Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Дерри хотын онгоцны буудалд морилон ирэхэд "Children in Crossfire" байгууллагын захирал Ричард Мүүр угтан авч буй нь... 2007 оны 7 дугаар сарын 18. Зургийг “Derry Journal” сонин.

Их Британи, Дерри/Лондондерри. 2007 оны 7 дугаар сарын 18. Хүүхдийн эрх болон “Ирээдүйн төлөөх амлалт” олон улсын бага хуралд үндсэн илтгэгчээр оролцохоор Дээрхийн гэгээн Далай лам тус хотод хүрэлцэн ирэхэд “Children in Crossfire” байгууллагын захирал Ричард Мур хурлын төлөөлөгчид болон зочдод хандан, байгууллагынхаа 10 жилийн ойд зориулсан энэхүү хурлын үндсэн илтгэгчээр Дээрхийн гэгээнээс илүү тохирох хүнийг дэлхий дээрээс олох боломжгүй хэмээн хэлжээ.

“Хэрэв дэлхий дээрх зөв сайн бүхнийг өөртөө шингээсэн хүн гэж хэн нэгнийг нэрлэх бол тэр нь Далай лам юм. Тэрбээр өөрөө бэрхшээл зовлон туулж, зовж шаналж үзсэн хүн. Түүнчлэн энэрэл нигүүлсэл, энх тайван, хүүхдийн эрх болоод дэлхийн хүн бүрийн эрхийн төлөө тэмцэж ирсэн хүн” хэмээн Ричард Мур хэлсэн байна.

Тус бага хурлын танхим дүүрэн байсан бөгөөд Ирланд, Умард Ирланд, Англи болон Нигери, Канад, Бангладеш зэрэг алс холын орны улс төр, бизнес, олон нийт, буяны байгууллагуудын 1000 гаруй төлөөлөгч оролцжээ.

Ричард Мур 1972 онд 10 настай байхдаа Дерри хотод британийн цэргийн резинэн суманд оногдож, хараагүй болсон бөгөөд улмаар дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдэд туслах зорилгоор “Children in Crossfire” байгууллагыг үүсгэн байгуулсан байна. “Мөргөлдөөн хүний амьдралыг бүхэлд нь хэрхэн өөрчилж, түүнд хэрхэн нөлөөлдгийг би биеэрээ тууллаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Children in Crossfire” байгууллага дэлхийн өнцөг булан бүрийн хүүхэд залуусын амьдралыг сайжруулахын төлөө ажиллаж ирлээ. Дэмжлэг, ойлголцол ямар их өөрчлөлтийг бий болгож чаддагийг бид харсан” хэмээн Африк болон бусад бүс нутагт хэрэгжүүлж буй төслүүд болоод байгууллагынхаа талаар Ричард Мур ярьжээ.

Дээрхийн гэгээн Далай лам бага хуралд үг хэлэхдээ Ричардыг хараагүй болгосон британийн цэргийн албан хаагчийг уучилсан нь түүний дотоод хүч чадлыг харуулсан хэмээн үзэж, түүнийг “Баатар” хэмээн нэрлэжээ. Энэ нь Дээрхийн гэгээн Далай лам Ричардтай 3 дахь удаагаа уулзаж буй нь бөгөөд тэд хамгийн сүүлд 2005 онд Ричард Умард Ирландын Белфаст хотод болсон Дээрхийн гэгээний олон нийтэд зориулсан айлдвар, лекцэд оролцох үеэр уулзаж байжээ.

“Хэрэв би ийм төрлийн эмгэнэлт явдалтай нүүр тулсан бол уучилж чадах эсэхээ хэлж мэдэхгүй юм. Харин тэр үнэхээр уучилж чадсан” хэмээн Дээрхийн гэгээн хэлээд, Ричард халамжтай ээж, хайртай гэр бүлийнхнийхээ дэмжлэгийг хүртсэн нэгэн болохыг дурджээ.

Дээрхийн гэгээн “Уучлал бол сул дорой байдлын шинж биш, харин агуу чанарын илэрхийлэл билээ” хэмээгээд, Ричард өөрийг нь буудсан цэргийг уучлаад зогсохгүй түүнтэй найз нөхөд болсон нь, мөн тэр хоёр тухайн өглөө Дээрхийн гэгээн байрлаж байсан Дерри хотын зочид буудалд түүнтэй хувийн уулзалт хийхээр ирсэн нь машид гайхамшигтай хэрэг байсныг тайлбарлажээ.

Хожим нь Дээрхийн гэгээн Далай лам Ричард болоод уг цэргийн өнөөгийн машид эерэг харилцааг нь үнэлэн, төвөдийн уламжлалт цагаан хадгийг гардуулсан бөгөөд үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авч, босон хүндэтгэл үзүүлжээ.

Тус бага хуралд Хүний эрхийн ажиглагч байгууллагын тэргүүн Жэйн Олсон, сэтгүүлч Фергал Кин, Гадаад хэргийн төрийн сайд Майкл Китт нар мөн илтгэл тавьсан байна. Майкл Китт бага хурлын үндсэн үйл ажиллагаа болсон Милленниум Форумд Дээрхийн гэгээн Далай ламыг хүрэлцэн ирэхэд товч уулзсан аж. Түүнчлэн Дээрхийн гэгээн Далай ламыг Гилдхоллд хотын орлогч дарга, зөвлөх Патрисия Лог хүрэлцэн ирж, угтан авсан бөгөөд тэрээр Дээрхийн гэгээний Умард Ирландын мөргөлдөөний хохирогчидтой хийсэн уулзалтад мөн оролцжээ. Дээрхийн гэгээн “Өмнөх жилүүдэд тус хотод айлчилж байсантай харьцуулахад энэ удаа уур амьсгал илүү тайван, илүү амгалан болж, инээмсэглэсэн царай илүү олон болжээ” хэмээн айлджээ.

Төрөл бүрийн бүлгийг төлөөлсөн 100 гаруй мөргөлдөөний хохирогч оролцсон уулзалтын үеэр Дээрхийн гэгээн тэдэнд Ричардын нэгэн адил уучлалын үйлдлээр дамжуулан сэтгэл санааны амар амгалан, аз жаргалтай гэр бүлийн амьдралыг эдлэх боломжтойг хэлжээ (Ричард багш мэргэжилтэй эхнэртэй бөгөөд хоёр охин нь дээд боловсрол эзэмшиж байгаа аж. Тэд бүгд тухайн өглөө Дээрхийн гэгээнтэй уулзсан байна).

Дээрхийн гэгээн Далай ламын зочилсон зочид буудал болон уулзалтын газруудад нутгийн иргэд, жуулчид түүнийг даган явж, халуун дотноор мэндчилж байжээ. Тэд алгаа хавсран, хүндэтгэл үзүүлж, зургийг нь авч байв.

Өчигдөр “Derry Journal” сонинд ярилцлага өгөхдөө Фойлын тойргийн парламентын гишүүн, Умард Ирландын ерөнхий сайдын орлогч асан Марк Дуркан Дээрхийн гэгээн Далай ламын Умард Ирландын хоёр дахь том хотод хийж буй айлчлал нь өөр өөр олон нийтийн бүлгийн хоорондын энх тайвныг бэхжүүлж дэмжихэд тусална хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Мөн Дээрхийн гэгээний нинжин сэтгэл, энэрэл нигүүлсэл болоод харилцан шүтэлцээний тухай сургаал мартагдахгүй байхыг хүсэж буйгаа хэлсэн байна. “Ийм нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүн манай хотод айлчилж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Далай ламын дэлхийн энх тайвны төлөөх хүчин чармайлтыг 1989 онд түүнд Нобелийн Энх тайвны шагнал олгосноор хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрбээр дэлхий дахинд хүчирхийлэлгүй аргаар зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхийг сурталчилдаг гарамгай төлөөлөгч юм” хэмээн ноён Дуркан хэлжээ. Тэрээр тухайн өдөр Дээрхийн гэгээнтэй тусад нь уулзсан улс төрийн удирдагчдын хамтаар ийнхүү мэдэгдсэн байна.

Дээрхийн гэгээн Далай лам мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын 40 гаруй сэтгүүлч оролцсон хэвлэлийн бага хуралд оролцжээ. Тэрбээр тус хотод хийж буй айлчлал нь Ричардын хүсэлт байсан бөгөөд мөн “Children in Crossfire” байгууллагын бага хуралд оролцох зорилготой болохыг өгүүлжээ. Тэрбээр Ричардыг аливаа зүйлийг үгээр бус, үйлдлээр хэрэгжүүлдэг хүн хэмээн өндрөөр үнэлдгээ илэрхийлэв.

Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Дээрхийн гэгээн Далай лам амьдралынхаа гурван үндсэн зорилгыг хүнлэг, халуун сэтгэлийг төлөвшүүлэх, шашин хоорондын эв зохицлыг дэмжих мөн төвөд хүний хувьд өөрийн удирдлагад итгэл хүлээлгэсэн төвөд ард түмний нэрийн өмнөөс чөлөөтэй дуу хоолойгоо хүргэх ёс суртахууны үүрэгтэй байх явдал хэмээн тодорхойлжээ.

Мөн тэр өглөө Ирландаас хүрэлцэн ирсэн 20 гаруй төвөд хүн болоод Ирланд дахь Төвөдийг дэмжигч байгууллагын 10 гаруй гишүүнтэй хамтарсан уулзалт хийжээ. Дээрхийн гэгээн тэдэнд итгэл найдвараа алдахгүй байхыг зөвлөж, “Сайныг хүсэн хүлээ. Харин мууд бэлэн бай” хэмээх төвөдийн зүйр үгийн дагуу төвөд хүний сэтгэл санаа, зориг тэвчээрийг хадгалж явахыг уриалжээ.

Дээрхийн гэгээн Далай ламын Дерри хотод хийсэн айлчлалынхаа үеэр олон нийтийн дунд бүрэлдсэн ерөнхий уур амьсгалыг тухайн нутгийн жүжигчин Зои Лакер өмнө нь “Belfast Telegraph” сонинд Дарамсалад Дээрхийн гэгээний сургаалыг харж сонссон туршлагаасаа хуваалцсан нь тодорхой харуулж байна.

“Би буддын шашныг идэвхтэй шүтдэг хүн биш. Гэхдээ Далай ламын сургаал надад үргэлж итгэл төрүүлж, сэтгэлийг минь тайвшруулдаг билээ. Далай лам бол үнэхээр агуу, нэр хүндтэй хүн. Ийм нөхцөлд хүмүүс ихэд сандарч, үймэлдэх нь хэвийн. Гэтэл тэнд үнэхээр тайван байлаа. Хүн бүр зүгээр л сууж, ээлжээ хүлээж, хэн ч түлхэлцэж, хашхиралдаж байсангүй. Ямар ч үймээн самуун үгүй. Хаалга нээгдэхээс хоёрхон минутын өмнө би багахан түгшиж, догдлол, хүлээлтийн тэр мэдрэмжийг мэдэрч байв. Түүнийг ирээгүй байхад ч оршихуйг нь мэдэрч болохоор байв. Түүнийг орж ирэхэд бүх биеэр минь жирвэгнэж, даарч байгаа мэт болсон бөгөөд би бүр уйлсан гээч. Өөрийн эрхгүй л тийм зүйл болсон юм. Хэтэрхий уянгын сонсогдож магадгүй ч би ихэд догдолж, сэтгэл хөдлөлдөө автсан байв. Тэр над руу хараад инээмсэглэн, гараа далласан. Би ч инээмсэглэхээ барьж дийлсэнгүй. Энэ бол үнэхээр гүн гүнзгий, гайхалтай мөч байсан юм шүү” хэмээн алдарт жүжигчин Зои Лакер “Belfast Telegraph” сонинд ярьжээ.

Өчигдөр Дээрхийн гэгээн Далай лам Лондонгоос Дерри хот руу мордохынхоо өмнө Хитроу нисэх буудалд Энэтхэгийн Дээд комиссын протоколын ажилтан Ашок Кумар, “Children in Crossfire” байгууллагын төлөөлөгч Маркус О’Нил, Лондонд төвтэй Төвөдийн албанаас Умард Европ, Польш болон Балтийн орнуудыг хариуцсан Дээрхийн гэгээн Далай ламын төлөөлөгч Цэрэндаш үдэн мордуулжээ. Цэрэндаш Дээрхийн гэгээнийг Дерри хүртэл дагалдан явав.

Маргааш өглөө Дээрхийн гэгээн Далай лам Дерри хотоос Германы Хамбургийг зорих бөгөөд буддын шашны байгууллагуудын урилгаар тэнд 7 хоногоос илүү хугацаанд олон нийтэд зориулсан илтгэл, сургаал айлдахаар төлөвлөжээ.

Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр 7 дугаар сарын 16-нд нийтэлсэн нэгэн судалгаанд германчууд “үлгэр дуурайлал болох хүн” гэсэн үзүүлэлтээр Дээрхийн гэгээн Далай ламыг өндөр үнэлсэн тухай мэдээлжээ. Германы нэр хүндтэй “Der Spiegel” сонинд зориулан явуулсан уг судалгаагаар Төвөдийн Нобелийн энх тайвны шагналтны нэр хүнд залуучууд болоод өндөр боловсролтой хүмүүсийн дунд ялангуяа өндөр байгааг харуулсан байна. Судалгаанд оролцогч эдгээр бүлгийн хүмүүсийн тал орчим хувь нь Дээрхийн гэгээн Далай ламыг “хэрхэн зөв амьдрах талаар зөвлөгөө өгч чадна” гэж үзсэн байна.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт