Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн Далай лам Флоридад зочлов 2010 он 2 дугаар сар 25

Түгээх

Дээрхийн гэгээн Далай лам өглөөний 9:00 цагт зочид буудлаасаа хөдөлж, "Энэрэн нигүүлсэхүй дэлхийн энх тайвны тулгуур багана" сэдэвт олон нийтийн илтгэл тавихаар Флорида Атлантик Их сургууль (ФАИУ)-ыг зорив. ФАИУ-д ирээд Дээрхийн гэгээн хагас цагийн турш хэд хэдэн хувийн уулзалт хийсний эцэст 10:00 цагт тайзан дээр гарч, Флоридагийн хэдэн мянган үзэгчдэд хандан илтгэлээ эхлүүллээ.

Флорида Атлантик Их сургуулийн ерөнхийлөгч Жон Притчетт Дээрхийн гэгээнийг тайзан дээр угтаж, өнөөгийн түгшүүртэй цаг үед нэн шаардлагатай үнэт зүйл болох энэрэн нигүүлслийн талаар ярихаар хүрэлцэн ирсэн явдлыг нь нэр төрийн хэрэг хэмээн хүлээн авч байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Дээрхийн гэгээнийг "үнэхээр итгэл үнэмшлийнхээ дагуу амьдардаг" хүн хэмээн тодорхойллоо. Дээрхийн гэгээн үзэгчдэд өөрийгөө Энэтхэг улсын элч хэмээн танилцуулав. Тэрбээр хэлэхдээ нэгдүгээрт, буддын шашны үнэт зүйлс болон буддын ном Энэтхэгээс гаралтай. Хоёрдугаарт, Дээрхийн гэгээний номлодог шашны эв нэгдлийн талаар ойлголт нь мөн л эртний Энэтхэгийн зарчим бөгөөд олон мянган жилийн турш Энэтхэгчүүд шашны олон ургальч үзлийн баримталж ирсэн хэмээлээ. Дээрхийн гэгээн цааш үргэлжлүүлэн, шашны эв нэгдэл, үл хүчирхийллийн зарчим нь Энэтхэгийн уламжлалт үнэт зүйлс байсан хэмээгээд, "Би өөрийгөө Энэтхэгийн элч гэж үзэхдээ бахархалтай байдаг" гэсэн байна.

Дээрхийн гэгээн мөн харилцан ойлголцол, энх тайван, хүчирхийлэлгүй байдлыг сурталчлах зорилготой ФАИУ-ийн "Энх тайвны долоо хоног"-ийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Тэрбээр “Өөр хэл, өөр соёл, өөр үндэстэн - энэ бүгд хоёрдогч зүйлс. Үндсэндээ бид бүгд хүн төрөлхтөн" гээд, чин сэтгэлийн инээмсэглэл гэдэг "хүнд байдаг өвөрмөц бэлэг", мөн хүмүүст хайр энэрлээр хандвал эргээд хайр энэрлээр хариулдаг болохыг онцоллоо. Бид бүгдээрээ эхээс төрсөн бөгөөд тэд бидэнд ойр дотно, салшгүй холбоотой байх мэдрэмжийг төрүүлдэг тул бид бүгд энэрэн нигүүлсэх ижил чадамжтай гэж Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн ярив.

Дээрхийн гэгээн энэрэнгүй сэтгэлийг хоёр түвшинд хуваан тайлбарлалаа. Эхний түвшин болох биологийн үндэслэлтэй энэрэл нигүүлсэл нь найз нөхөд, гэр бүлээ илүүд үздэг, хандлагатай холбоотой, тийм ч учраас хязгаарлагдмал байдаг бол харин хоёр дахь түвшин нь хэнийг ч ялгаварладаггүй, объектив, хандлага бус харин хувь хүнээс хамаарна. Бид энэ хоёр дахь түвшний энэрэл нигүүлслийг төлөвшүүлж сурах хэрэгтэй хэмээн Дээрхийн гэгээн сургалаа. Тэрбээр жинхэнэ амар амгалан гэдэг хайр, энэрэл нигүүлслээс үүсэх бөгөөд ийм жинхэнэ дотоод амар амгалан байж байж л дэлхий дээр тогтвортой энх тайван тогтох боломжтой хэмээв.

Илтгэлээ дуусгаад Дээрхийн гэгээн АНУ-ын Конгрессын гишүүн асан Бенжамин Гилман болон түүний гэр бүлтэй товчхон уулзаж, дараа нь зочид буудал руугаа буцлаа.

Дээрхийн гэгээн үдээс хойших хөтөлбөрийнхөө хүрээнд Брауард коллежид зочилж, тус бүс нутгийн зургаан коллеж, их сургуулийн ерөнхийлөгчидтэй "Өнөөгийн даяаршсан нийгэм дэх дээд боловсролын үүрэг хариуцлага" сэдэвтэй хэлэлцүүлэгт оролцов. Үүнд Нова Зүүн Өмнөдийн Их Сургууль, Флоридагийн Семинол Мужийн Коллеж, Таллахассигийн Нийтийн Коллеж, Флоридагийн бие даасан коллеж, их сургуулиудын нийгэмлэг, Линний Их Сургууль, Флоридагийн Мемориал Их Сургуулийн ерөнхийлөгчид байлаа.

Нова Зүүн Өмнөдийн Их Сургуулийн ректор Рэй Ферреро уг арга хэмжээг удирдан явуулав. Ерөнхийлөгчид Дээрхийн гэгээнээс дэлхий нийтийн иргэдийг сурган хүмүүжүүлэх үүрэг хариуцлага, хамт олны доторх хувь хүний үнэ цэнэ, дотоод амар амгаланг олж авах талаар түүний үзэл бодлыг асууж ярилцсан байна.

Ректор Ферреро Дээрхийн гэгээний технологийн талаарх үзэл бодлыг асуухдаа саяхан нээгдсэн түүний "Твиттер" хуудсыг дурдлаа. Дээрхийн гэгээн "Ерөнхийдөө технологи бидний амьдралыг хялбар болгож байна. Үнэхээр их үнэ цэнэтэй" хэмээн хариулаад, цааш үргэлжлүүлэхдээ, гэсэн хэдий ч технологийг бүтээлчээр, эсвэл хор хөнөөлтэй байдлаар ашиглах нь тухайн хувь хүний сэдлээс бүрэн хамаарна хэмээв. Технологид өөрт нь ямар нэг ухамсар, сэдэл байхгүй. Дээрхийн гэгээн мөн хүний тархийг амьд технологи гэж үзэж болох бөгөөд түүнийг бүтээлчээр ашиглах эсэх нь бас л бидний сэдлээс хамаарна хэмээсан байна.

Өөрчлөлтийн тухайд гэвэл өөрчлөлт эхлээд нэг хүнээс, дараа нь арав, дараа нь хэдэн мянган хүнээс гарах хэрэгтэй учраас санаачилга үргэлж хэн нэгэн хувь хүнээс эхлэлтэй байдгийг Дээрхийн гэгээн онцлов.

Тэрбээр мөн үзэгчдийн дунд байсан деканууд, багш нарт хандан орчин үеийн боловсролын үүрэг нь оюутнуудын оюуны чадамжийг хөгжүүлэхээс гадна ёс суртахууныг давхар төлөвшүүлэх явдал болохыг анхаарч үзэхийг уриалаад, тэдний үеийнхэн хойч үедээ зөв замыг зааж өгөх ёстой болохыг санууллаа.

Дээрхийн гэгээн Далай лам энэ орой АНУ-аас Энэтхэгийг зорин ниссэн байна.


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт