ХБНГУ, Баден-Баден (tibetoffice.ch) – Дээрхийн гэгээн Далай лам өнөө орой Баден-Баден хотноо Герман улсын хэвлэл мэдээллийн салбарын шагнал (German Media Prize) гардан авлаа.
"Хэвлэл мэдээллийн салбараас өгч буй энэхүү шагнал онцгой ач холбогдолтой юм. Ардчилсан нийгэмд олон нийтэд үнэнийг мэдээлэхэд хэвлэлийн эрх чөлөө зайлшгүй чухал. Үнэнийг заавал мэдүүлэх ёстой" хэмээн Дээрхийн гэгээн онцлов.
Дээрхийн гэгээнийг буудалдаа буцаж ирэхэд, Швейцар болон Лихтенштейнд амьдардаг төвөд уран бүтээлчид, бүжигчдийг тусгайлан урьж Төвөдийн уламжлалт угтан золгох дуу, бүжгийг толиулан барив.
Германы хэвлэл мэдээллийн салбарын шагнал гардуулах ёслол Төвөдийн төрийн дууллаар эхэлж, тайзан дээр байрлуулсан том дэлгэцээр Төвөдийн далбааг харуулав. Зочид энгэртээ Төвөдийн далбааг дүрсэлсэн тэмдэг зүүсэн байв.
Дээрхийн гэгээн хэлсэн үгэндээ өөртөө хүлээсэн гурван үүргийн талаар дурдлаа.