Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, 2008 оны 3 дугаар сарын 16. (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба). Дээрхийн гэгээн Далай лам энэ өдөр Дарамсала хотын Намжил дацангийн Зүлэгхан дуганд хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзав. Үүнээс өмнө Дээрхийн гэгээн сүүлийн өдрүүдэд Төвөдөд амь үрэгдэж, шархадсан хүмүүсийн төлөө зохион байгуулсан тусгай залбирлын ёслолыг тэргүүлжээ.










