Энэтхэг улс, Дели хот. 2008 оны 10 дугаар сарын 18. Дээрхийн гэгээн Далай лам 2008 оны 10 дугаар сарын 16-ны Пүрэв гарагт Шинэ Дели хот дахь Төвөдийн залуучуудын дотуур байранд морилон ирэхэд тус байрны ажилтнууд болон сурагчид уламжлалт ёсоор халуун дотно угтаж буй нь. Тэрбээр Энэтхэгийн хойд нутагт орших, дүрвн гарснаасаа хойш амьдарч буй Дарамсала хотдоо буцахын өмнө энд хэд хоног амрах төлөвтэй байна. Цөсний чулуу авахуулах мэс засал амжилттай болж, бие нь тэнхэрсэн тул Дээрхийн гэгээн энэ өглөө буюу 10 дугаар сарын 16-ны өглөө Шинэ Делийн Сир Ганга Рам эмнэлгээс гарчээ.
Зургийг Жигмэдцэрэн.










