Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам Эрх чөлөөний шагналыг хүртэхээр Теннесси мужид зочилжээ. 2009 он 9 дүгээр сар 24

Түгээх

АНУ, Теннесси муж, Мемфис хот. 2009 оны 9 дүгээр сарын 23. Дээрхийн гэгээн XIV Далай лам Мемфис хотод морилон ирж, Иргэний эрхийн үндэсний музейгээс олгодог Эрх чөлөөний шагналыг болгоожээ. Төвөдийн шашин, төрийн тэргүүн энэхүү өдрийг Иргэний эрхийн үндэсний музейтэй танилцах аяллаар эхлүүллээ. Тус музейн цогцолбор Лоррейн зочид буудал багтдаг ажээ.

Дээрхийн гэгээн Далай лам доктор Мартин Лютер Кингийн амь үрэгдсэн яг тэр газарт зогсож, хоёрдугаар давхрын тагтанд байрлуулсан цэцгийн хэлхээн дээр цагаан хадаг өргөн барьжээ. Дээрхийн гэгээн Далай ламын музей, Лоррейн зочид буудалд хийсэн айлчлал машид гуниг төрүүлсэн ч хүний эрхийн төлөө тэмцэх итгэл үнэмшлийг нь улам бэхжүүлсэн байна. Тэрбээр мөн дотоод гоо сайхан, шашин хоорондын эв найрамдлын чухлыг ярьжээ. Улмаар Иргэний эрхийн үндэсний музейн 2009 оны Эрх чөлөөний шагналыг болгоож, Мемфис хотын Каннон төвд энх тайван, эв найрамдлыг хөгжүүлэх тухай олон нийтэд зориулсан айлдвар айлдсан аж.

Доктор Бенжамин Хукс, гэгээнтэн Самуэл Билли Кайлс нар Дээрхийн гэгээн Далай ламтай хамт байлаа. Кайлс Кингийн амь үрэгдсэн тэр мөчид тэд хаана зогсож байснаа тайлбарлан дурсжээ. Тэрхүү эмгэнэлт шөнө Кайлс Кингээс хэдхэн алхмын зайд байсан аж. “Мөрөөдөгчийг хөнөөж болно. Харин мөрөөдлийг хөнөөж үл чадна” хэмээн Кайлс, Хукс нар нэгэн дуугаар хэлжээ. Үүний дараа тэд Кинг буудуулсныхаа дараа хүргэгдсэн өрөөнд орсон байна.

Дээрхийн гэгээн Далай лам, Кинг нар хүмүүнлэгийн үйлсэд зүтгэснээс гадна нэгэн чухал зүйлээр холбогддог нь хоёул Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн явдал билээ. Дээрхийн гэгээн Далай лам “Музей, зочид буудалтай танилцсан нь сэтгэлийг нь машид хөдөлгөсөн ч хүний эрхийн төлөө тэмцэх урам зориг өглөө. Нэг талаасаа гунигтай ч нөгөө талаасаа тэмцэх итгэл үнэмшлийг улам бэхжүүлж байна. Эрхэм Кинг бол Махатма Гандигийн нэгэн адил хүчирхийлэл үл хэрэглэх зарчмыг үнэнчээр баримталсан эрх чөлөөний төлөө тэмцэгчийн үлгэр жишээ билээ. Бид энэ агуу хүмүүсийн арга замыг дагах ёстой. Хэдийгээр Ганди, Кинг тэргүүт хэдийгээр хорвоог орхисон ч тэдний үзэл санаа Будда, Есүс Христ, Мухаммедын сургаалын нэгэн адил олон жилийн турш амь бөхтэй оршсоор байх болно. Мөн тоталитар дэглэмүүд цаг үеэсээ хоцорсон бөгөөд тэдгээр нь бодит амьдралд нийцэхгүйг сануулах ёс суртахууны үүрэг чөлөөт ертөнцөд буй. Хэвлэлийн эрх чөлөө нэн чухал. Төвөдийн ард түмэн өөрсдийн эх оронд болж байсан Соёлын хувьсгалын талаар ч мэдэх боломжгүй байлаа. Мэдээллийн солилцоог дэмжихийн тулд хэвлэл мэдээллийнхэн ч үнэн мөнийг ард иргэдэд хүргэхэд туслах хэрэгтэй бөгөөд хэвлэл мэдээллийнхэн зааны хошуу шиг урт хамартай байх хэрэгтэй. Та бүхэн туйлын шударга, бодитой, алагчлалгүй, үнэнч байх ёстой. Юу болж байгааг сайтар сурвалжил. Сайн, муу бүхнийг сурвалжил. Дараа нь хүмүүст мэдээл. Үнэнийг мэдэх нь хүний нэг эрх бөгөөд цензур, гуйвуулсан мэдээлэл түгээх явдал хэдийн хоцрогдсон юм” хэмээн тэрбээр айлдсан юм.

Тэрбээр нэгэн үед АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буштай сайн найзууд байсан ч түүний зарим бодлоготой санал нийлдэггүй байснаа дурджээ. Дээрхийн гэгээн Далай лам өөрийн үндсэн хоёр зорилтыг хүний үнэт чанарыг төлөвшүүлэх, шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэх явдал хэмээн тайлбарлажээ. “Таны ирээдүй бусад хүмүүсийн амьдралаас хамаарна. Итгэлцэл бол бухимдлыг арилгах арга зам бөгөөд дотоод гоо сайхан нь гадаад үзэмжээс илүү чухал. Дотоод гоо сайхан жинхэнэ сэтгэлийн амар амгалан, эрүүл мэндийг авчирдаг. Кингийн дотоод хүч чадал итгэл үнэмшлээс нь эхтэй байж. Кингийн философи Тереза эх, Ганди нарынхаас өөр байсан байж болох ч энэ нь тийм ч чухал биш аж. Учир нь түүний итгэл үнэмшил дотоод хүч чадлынх нь эх сурвалж болж байв. Энэ бол зөвхөн зарим хүмүүсийн нийгмийн хариуцлага биш, харин 6 тэрбум хүний хариуцлага юм. Бид илүү агуу, илүү аз жаргалтай хүний нийгмийг цогцлоож, шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэх хэрэгтэй” хэмээн Дээрхийн гэгээн хэлсэн юм.

Дээрхийн гэгээн Далай ламыг Пибоди зочид буудалд үдийн зоогийг барих үед Эрх чөлөөний шагналыг өргөн барьжээ. Тэр өдрийн сүүлээр Каннон төвд энх тайван, эв найрамдлыг хөгжүүлэх сэдвээр олон нийтэд зориулсан айлдвар айлдсан аж.

Зураг. XIV Далай лам Лоррейн зочид буудлын тагтан дээр байрлуулсан цэцгийн хэлхээнд цагаан хадаг өргөн барьсныхаа дараа залбирал үйлдэж буй нь... Доктор Мартин Лютер Кинг 1968 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр тус газарт алуурчны суманд өртөн амь үрэгджээ. Гэгээн Самуэл Билли Кайлс (голд) доктор Кингийг буудуулах үеийн тухай Дээрхийн гэгээн Далай ламд ярьж байна. Тэр шөнө Кайлс Кингээс хэдхэн алхмын зайд байсан ажээ. Иргэний эрхийн төлөө тэмцэгч, доктор Бенжамин Хукс (баруун талд) мөн хэсэг чимээгүй зогсож, толгой бөхийлгөн, хүндэтгэл үзүүлж байна. Дээрхийн гэгээн Далай лам, доктор Кинг нар хоёул Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт