Өнөө өглөө Кьюугудо (хятадаар Юйшу)-д болсон газар хөдлөлтийн улмаас эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө хохирсонд гүнээ харамсаж байна.
Энэхүү эмгэнэлт явдлын улмаас амь насаа алдсан хүмүүс, тэдний гэр бүл мөн хохирсон бусад хүмүүсийн төлөө бид залбирч байна. Тэдний төлөө энд, Дарамсала дахь гол дуган Зүглагханд тусгай залбирал үйлдэж байгаа.
Эдгээр хүмүүст боломжит бүх дэмжлэг, тусламж хүрч очно гэдэгт би найдаж байна. Би ч бас энэ ажилд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой талаар судалж байна.