Энэтхэг, Амаравати (www.tibet.net) – Дүйнхорын ван өгөх ёслол өнөөдрөөс эхлэх ба 2006 оны 1-р сарын 15 хүртэл үргэлжилнэ. Дээрхийн гэгээн хэлэхдээ, энэхүү авшигт биечлэн оролцож чадаагүй хүмүүс хамаг амьтны тусыг бүтээх энэрэнгүй сэтгэлийг бясалган залбирвал сүсэг бишрэлийнхээ үрээр адис ивгээлийг нь хүртэх болно гэв.
Өчигдөр болсон вангийн бэлтгэлийн үеэр Дээрхийн гэгээн Далай лам, Бурхан багш болон бусад буддын эрдэмтдийн үнэт сургаалыг хадгалж үлдэхийн чухлыг онцлон хэлжээ. Тэрээр хүмүүс шашныг хувийн хүсэл зорилгодоо ашиглах бус, асуудал хэлэлцэх мөн агуу багш нарын сургаалыг гүнзгийрүүлэн бататгах тийм бага хурал зохион байгуулах санал гаргасан юм.
Үдээс хойш Дээрхийн гэгээн Далай лам дүүргийн дарга нар болон тэдний гэр бүлийнхэнтэй уулзсаны дараа 2500 гаруй төвөд сүсэгтэн олонтой уулзав. Дээрхийн гэгээн орчин үеийн болон уламжлалт боловсролын ач холбогдол мөн сайн буддын сүсэгтэн хийгээд сайн хүмүүн байх дотоод хөгжлийн талаар дахин сануулан айлдлаа.
Дүйнхорын ванд суухаар Төвөдөөс 8000-9000 хүн иржээ.
Дүйнхорын ванг англи, хинди, хятад, испани, голланд зэрэг хэлээр мөн Төвөдийн амдо, хам аялгаар орчуулан дамжуулна.
Орчуулсан: Н.Долгар