Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам сенатор Дайан Файнстайны ажлын албаны Жеймс Саулст захидал илгээн, сенаторын таалал төгссөнтэй холбогдуулан түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийллээ.
Зураг. Далай лам сенатор Дайан Файнстайн, түүний нөхөр Ричард Блумын хамт... Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 1978 он.
“Тэрээр энэхэн амьдралаа америкийн ард иргэдийн төлөө зүтгэж, утга учир дүүрэн, үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Төрж өссөн Калифорни муждаа төдийгүй хожим сенаторын хувиар улс орондоо машид сайнаар үйлчилсэн билээ.
Бид анх 1978 онд уулзаж билээ. Тэр үед түүний нөхөр Ричард Блум Дайаныг Дарамсалад дагуулан ирсэн байв. Түүнээс хойш тэрээр намайг 1979 онд АНУ-д анх айлчлахаас эхлээд Төвөдөд үзүүлэх АНУ-ын дэмжлэгийг институцийн түвшинд бэхжүүлэхэд чиглэсэн олон санаачилгыг удирдан хэрэгжүүлэ, бүхий л хугацаанд тууштай дэмжиж ирсэн юм. Тэрээр тухайн үеийн хятадын удирдагч Жян Зэминтэй найрсаг харилцаатай байсан нь бидэнд чин сэтгэлийн байр сууриа хятадын удирдлагын дээд түвшинд хүргэх боломж олгосноороо чухал ач холбогдолтой байлаа.
Сенатор Файнстайнтай сайхан нөхөрлөж, биднийг үргэлж дэмжиж ирсэнд машид талархаж байна” хэмээн бичсэн байлаа.
Дээрхийн гэгээн залбиралаа өргөж захидлаа төгсгөжээ.










