Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Синдху Гатад үдийн зоог барилаа. 2023 он 8 дугаар сар 16

Түгээх

Энэтхэг, Ладак, Лэх, Шэвацэл. Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө Шэй тосгоны ойролцоо, Инд мөрний эрэгт орших Синдху Гатад зохион байгуулагдсан үдэлтийн зоогт оролцов. Уг арга хэмжээг Ладакийн Өөртөө Засах Уулын Хөгжлийн зөвлөлөөс хүндэтгэл зохион байгуулжээ. Арга хэмжээнд Гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсангаар ахлуулсан зөвлөлийн гишүүд, Холбооны нутаг дэвсгэрийн захиргааны албан тушаалтнууд, Ладакийн төрөл бүрийн байгууллага, шашны нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцсон байна.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Синдху Гатад Ладакийн Өөртөө Засах Уулын Хөгжлийн зөвлөлөөс зохион байгуулсан үдэлтийн зоогт оролцохоор морилон саатаж буй нь... Зургийг Данзанчойжор.

Дээрхийн гэгээнийг угтан авахаар парламентын гишүүн Жамьян Т.Намжил, Гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсан нар байв. Тэд Ладакийн ард иргэдийн нэрийн өмнөөс Дээрхийн гэгээний сургаал, зөвлөгөө ард иргэдийн амьдралыг онцгойлон баяжуулж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Дээрхийн гэгээн олон жилийн турш тэднийг энэрэнгүй, дулаан сэтгэлийг төлөвшүүлэн, бусдын сайн сайхны төлөө ажиллахыг уриалж ирсэн юм. Тэд мөн Дээрхийн гэгээнийг Ладак мужид дахин дахин морилж, ирэх бүрдээ илүү удаан хугацаагаар саатаж байхыг хүссэн байна. Гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсан сүүлийн жилүүдэд Ладак мужид хэрэгжүүлсэн хөгжлийн ажлуудын талаар товч тайлан танилцуулав. Эдгээр ажлын хүрээнд алслагдсан бүс нутгуудад цахилгаан эрчим хүч, сайжруулсан зам, бусад дэд бүтцийн үндсэн суурь нөхцөлүүдийг бүрдүүлсэн ажлууд багтжээ. Тэрээр мөн Ладакт амьдарч буй төвөдийн дүрвэгсэд Холбооны нутаг дэвсгэрийн захиргаанаас хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд хамрагдаж, үр шимийг нь хүртэж байгааг дуулгахад таатай байгаагаа илэрхийлэв.

Арга хэмжээний үеэр дуу, бүжгийн үзүүлбэрүүдийг толилуулжээ. Үүний хоёр нь үндэсний уламжлалт бүжиг байсан бол 3 дахь нь Дээрхийн гэгээн Далай ламын эрхэм чанар, сайн сайхныг магтан дуулсан Ладакийн нэгэн эрдэмтний зохиосон дуу байв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан үдэлтийн зоогийн үеэр сургуулийн сурагчид үндэсний бүжиг бүжиж буй нь... Зургийг Данзанчойжор.

Дээрхийн гэгээнийг цугласан олонд айлдвар айлдахыг урив. Тэрбээр Сток тосгоны цаана, хөндийн нөгөө талд сүндэрлэх Бурхан багшийн сэрэг дүрийг хараад, урам зориг төрдөг тухайгаа айлдав. Үүний дараа Богд Зонховын “Туршлагын дуун” хэмээх бүтээлээс Бурхан багшид мөргөл өргөсөн нэгэн шүлгийг уншлаа.

Сая живаа сайн буян хотол чуулж мэндэлсэн лагшинт
Сааршгүй олон амьтны эгээрлийг хангагч зарлигт
Сац хамаг мэдэгдхүүнийг ёсчлон болгоосон таалалт
Сартваахь Шагжа язгуурын эрхэм танаа тэргүүн юүгээр мөргөмү.

Бурхан багшид ийнхүү хүндэтгэл үзүүлснийхээ дараа Дээрхийн гэгээн хүмүүсийн хайр, халуун дулаан харилцааны талаар айлдав. “Хүн төрөлхтний түүхийн туршид хэрцгий, хатуу хүмүүс байсаар ирсэн ч бид бүгдийг нэгтгэдэг нэгэн зүйл буй. Тэр бол эхээсээ хүртсэн хайр, энэрэл юм. Энэхүү туршлага нь биднийг дулаан сэтгэл төлөвшүүлж, хамаг амьтны сайн сайхны төлөө ажиллах үндэс суурь болдог юм. Би буддын шашны хувраг хүний хувьд дэлхийн бүх шашны уламжлалыг хүндэтгэдэг. Боломж олдох бүрд бусад шашин шүтлэгтэй хүмүүсийн мөргөлийн газруудад очдог. Шашнууд гүн ухааны үзэл баримтлалын хувьд ялгаатай байж болох ч тэдгээрийн нийтлэг зүйл нь нөхөрлөл, халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэхийг эрхэмлэдэгт оршино”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Синдху Гатад болсон үдэлтийн зоогийн үеэр цугласан олонд айлдвар айлдаж буй нь... Зургийг Данзанчойжор.

“Төвөдийн буддын шашин нь Наландагийн уламжлалын цэвэр дамжлагад үндэслэдэг. Энэхүү уламжлал нь Бурхан багш шавь нартаа сургаалаа шүүн тунгаан, нягтлан судлахыг зөвлөсний дагуу сургаал номыг шүүмжлэлт сэтгэлгээгээр шинжлэн судлахыг чухалчилдаг юм. Ачарья Нагаржуна, Дигнага тэргүүт их мэргэд Бурхан багшийн айлдваруудыг нягтлан судалж, тэдгээрийн аль нь эцсийн утгыг илэрхийлсэн сургаал, аль нь түр зуурын буюу шууд утгаар нь хүлээн авч болохгүй сургаал болохыг ялган тодорхойлсон байдаг. Бурхан багшийн сургаалыг логик, учир шалтгааны үндэслэлээр шинжлэн судалдаг манай уламжлал орчин үеийн эрдэмтдийн сонирхлыг ч татаж байна. Тэдний олонх нь буддын шашны баялаг уламжлал хүний оюун санаа, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар юу гэж өгүүлдгийг мэдэхийг хүсдэг. Шашны итгэл үнэмшлийг бусдад тулган хүлээлгэж болохгүй. Өнөөгийн нийгэмд бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг олон сайн хүн бий. Тэд заавал ямар нэгэн шашны уламжлалыг дагадаггүй ч сайхан сэтгэлтэй байдаг. Ийм хүмүүс шашнаас ангид, нийтлэг хүмүүнлэг зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлбэл тустай байж болох юм” хэмээн айлджээ.

Дээрхийн гэгээн Стокийн цаана сүндэрлэх цаст уулсыг хараад, Жанрайсиг бурханд зориулсан “Цаст уулсаар хүрээлэгдсэн оронд…” хэмээх залбирлыг санажээ. “Ладак болоод Төвөдийн өндөрлөгтэй залгаа Хималайн бүс нутгийн хүмүүс олон зууны турш буддын шашныг шүтэж ирсэн юм. Хэрэв тэд Бурхан багшийн сургаалыг зохих ёсоор даган мөрдөж чадвал шашнаас ангид, хүмүүнлэг зарчмуудыг дэлгэрүүлэх боломжтой. Буддын шашны зарчмуудыг дэлхий дахины олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгохын тулд орчин үеийн шинжлэх ухаанч хандлагыг ашиглахыг хичээдэг билээ” хэмээжээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Ладакийн Өөртөө Засах Уулын Хөгжлийн зөвлөлөөс Синдху Гатад зохион байгуулсан үдэлтийн зоогт хүрэлцэн ирсэн хүндэт зочид, албаны хүмүүсийн хамтаар... Зургийг Данзанчойжор.

Дээрхийн гэгээн цугласан олонд хандан Ладакийн ард түмний сүсэг бишрэл, сэтгэл зүтгэлийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Мөн Ладакд үргэлжлүүлэн айлчилж байх болно гэдгээ батлан хэлээд, Энэтхэгийн тал нутгууд Муссоны улиралд чийглэг, бүгчим уур амьсгалтай болдог ч Ладак ихэвчлэн хуурай уур амьсгалтай байдгийг тэрбээр дурдсан байна.

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Даш Намжил Ягзи талархлын үг хэлж, Дээрхийн гэгээнийг урт удаан насалж, эрүүл энх байж, цаашид ч хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлсээ үргэлжлүүлэхийг хүсэн ерөөж залбирчээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт