Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин. Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө Режеп Тайип Эрдоганд захидал илгээн, Турк улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ.
“Эдүгээ бид асар сорилт бэрхшээлтэй цаг үеийг туулж байна. Турк улс цаашид ч цэцэглэн хөгжиж, улам бүр даяаршин буй манай дэлхий ертөнцийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулсаар байна гэдэгт машид итгэж байна.
Турк улсын ард түмэн, ялангуяа нийгмийн эмзэг хэсгийнхний хүсэл эрмэлзэл, нийгмийн сайн сайхныг хангах замд тулгарч буй сорилтуудыг даван туулахад тань амжилт хүсэн залбиръя” хэмээжээ.
Дээрхийн нэгээн сайн сайхныг хүсэж, ерөөл өргөн дэвшүүлснээр захидлаа өндөрлүүлжээ.










