Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 5 дугаар сарын 2-нд Калифорни мужийн Лонг Бич хотод хүрэлцэн ирнэ. Энэ нь урьдчилан тогтоосон хуваариас хойшилсон гэсэн үг юм. Учир нь түүний хоолой бага зэрэг өвдөж, бие нь тавгүйрхсэнтэй холбогдуулан эмч нар Токио руу хийх урт нислэгээс өмнө хангалттай амрахыг зөвлөсөн байна. Иймээс эмч нарын зөвлөгөөг дагаж Дээрхийн гэгэн сайн амарч, хоолойн өвчнөө хурдан эдгээх шаардлагатай боллоо.
Энэ нөхцөл байдлаас шалтгаалан үүссэн хүндрэлд бид гүнээ харамсаж байна. Мөн 5 дугаар сарын 1, 2-нд болох үйл ажиллагаанууд (Дээрхийн гэгээн XIV Далай лам 5 дугаар сарын 2-нд UCLA-д болох арга хэмжээнд оролцох боломжгүй болсон) болон үүнд оролцогчдод ойлголттой хандахыг хүсэж байна. Энэ өөрчлөлт нь та бүхэнд төвөг учруулсанд хүлцэл өчье.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун