Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам Бүгд Найрамдах Ирланд улсад хоёр өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2011 он 4 дүгээр сар 13

Түгээх

Ирланд, Дублин хот. (Майв Коннолли) - Дээрхийн гэгээн XIV Далай лам Бүгд Найрамдах Ирланд Улсад хоёр өдрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр энэ үеэр Дублин, Килдэр, Лимерик хотуудад зохион байгуулах олон арга хэмжээнд оролцож, мянга мянган хүнд хандаж үг хэлэх юм.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Дублин хотын нисэх буудалд хүрэлцэн ирэх үед ноён Ричард Мур угтан авлаа. Ирланд, Дублин хот. 2011 оны 4 дүгээр сарын 12. Гэрэл зургийг Спирс.

Тэрбээр Мягмар гарагт Дублин хотод газардсан бөгөөд түүнийг хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд тусламж үзүүлдэг “Children in Crossfire” хандивын байгууллагын үүсгэн байгуулагч Ричард Мур угтан авчээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам тус байгууллагын ивээн тэтгэгч бөгөөд тэрээр Ричард Мурыг “Миний баатар” хэмээн хүндэтгэн нэрлэдэг эрхэм найз нь юм.

Энэ нь Дээрхийн гэгээн XIV Далай ламын Ирландын Бүгд Найрамдах Улсад хийж буй гурав дахь удаагийн айлчлал бөгөөд хамгийн сүүлд 20 жилийн өмнө зочилж байжээ. Өчигдөр түүнийг Дублин хотын нисэх буудалд ирэхэд нь 1991 онд яг энэ газар авсан гэрэл зургийг үзүүлэхэд Төвөдийн буддын шашны удирдагч үүнийг хараад элгээ хөштөл инээж, “Би өөрчлөгдсөн байна уу?” хэмээн асуухад Ричард Мур “Та бүр залуужжээ” хэмээн хошигнож, Дээрхийн гэгээн XIV Далай лам “Ганц өөрчлөгдсөн зүйл нь шинэ шилтэй болсон явдал” хэмээн инээмсэглэн хариулжээ.

Энэ удаагийн айлчлалын урилгыг түүнд ноён Мур гардуулсан бөгөөд олон жил нөхөрлөсөн найзтайгаа дахин уулзсандаа машид их баяртай байв.

76 настай, цөллөгт буй төрийн тэргүүн Дублинд өнөөдөр буюу Лхагва гарагт зохиогдох “Possibilities-2011” сэдэвт нийгмийн өөрчлөлтийн чуулга уулзалтад оролцож, “Нийтийн хариуцлага” сэдвээр илтгэх юм.

“Possibilities-2011” арга хэмжээг Ирландын “Children in Crossfire”, “Афри” (Afri), “Спанаут” (Spunout.ie) зэрэг сайн үйлсийн гурван байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийг улс орондоо болон дэлхийн хэмжээнд өөрчлөлт авчрах үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна. Өдрийн турш үргэлжлэх чуулгад 2000 хүн оролцох аж.

НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар асан, Ирландын ерөнхийлөгч асан Мэри Робинсон уг арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд түүнчлэн олон олон уран бүтээлч, яруу найрагч, жүжигчин, илтгэгчид ч оролцож байна.

Дээрхийн гэгээн XIV Далай лам арга хэмжээний дараа Килдэр мужид очин, Гэгээн Брижидийн католик сүмд "Өндөр дээд нигүүлсэхүйн сүсэг бишрэл" сэдвээр илтгэх юм.

Нобелийн энх тайвны шагналт тэрбээр Баасан гарагт Лимерикийн Их Сургуулиар зочилж, “Уучлалын хүч” сэдвээр олон нийтэд үг хэлнэ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Дублин хот дахь зочид буудалдаа хүрэлцэн ирэх үеэр хүмүүстэй мэндчилж буй нь... Ирланд, Дублин хот. 2011 оны 4 дүгээр сарын 12. Гэрэл зургийг Дэнзин Tахла.

Өчигдөр Дээрхийн гэгээн XIV Далай ламын байрлаж буй зочид буудлын гадаа хүмүүс цугларч, түүнийг угтан авчээ. Tэдний дунд Ирландад оршин суудаг төвөд гэр бүлүүд мөн шашны сүсэгтэн хуврагууд байсан бөгөөд эмэгтэй хувраг хүж уугиулж, бэлэг барин угтан зогсож байв.

Ирландад хорь хүрэхгүй төвөд дүрвэгч байдаг бөгөөд олонх нь хүүхдүүдээ авчирч, Дээрхийн гэгээн XIV Далай ламын ивээлийг хүртэхээр ирсэн байв. Дээрхийн гэгээн тэднийг халуун дотноор угтан авч, нэгэн жаахан хүүхдэд адис хүртээн, шашны хүмүүсийн толгой дээр зөөлөн хүрч, ерөөл өргөжээ.

Багшийнхаа айлдварыг сонсохоор ирсэн хүмүүсийн дунд Дэнзин Чойдэн (Жинхэнэ нэр нь Маржори Кросс. Англиас гаралтай ч одоо Ирландын иргэн болжээ) байв. Тэрбээр сүүлийн 35 жил буддын шашныг шүтэж байгаа бөгөөд Дээрхийн гэгээн XIV Далай лам түүнийг 13 жилийн өмнө Дарамсала хотод хувраг болгож өргөмжилжээ.

Дэнзин Чойдэн “Багш минь Ирландын нутагт хөл тавьсан нь үнэхээрийн онцгой явдал. Дээрхийн гэгээний сэтгэл бүрэн нээлттэй хийгээд тэр бол жинхэнэ энэрэх нигүүлсэх сэтгэлийн биелэл” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр өөрийнхөө буддын шашинд орсон шалтгааныг “Гучин жилийн тэртээ хайрлах, энэрэх сэтгэлд төвлөрч, үүнийг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх аргыг заадаг нь надад тун их сэтгэлд нийцсэн” хэмээн тайлбарлажээ.

Нийтлэл бэлтгэсэн: Мэйв Коннолли

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт