Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам Гоад илтгэл тавив 2011 он 2 дугаар сар 8

Түгээх

Энэтхэг, Панажи муж, Гоа хот - 2011 оны 2 дугаар сарын 7 (олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр) Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэгтэй олон мянган жилийн гүнзгий сайхан харилцаанд сүүлийн үед гарсан үйл явдлууд, тухайлбал Кармапагийн маргаан, Энэтхэг, Хятадын харилцааны ерөнхий уур амьсгалаас ямар нэг байдлаар нөлөөлөхгүйг мэдэгдэв.

Гоа мужийн засгийн газрын урилгаар зохион байгуулагдсан “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт илтгэлийн төгсгөлд 2011 оны Д.Д.Косамбигийн “Оюун санааны баяр”-ын үеэр түүнийг сүүлийн үед өрнөөд буй маргаантай холбоотой Энэтхэгтэй олон арван жил үргэлжилсэн харилцаанд хүндрэл үүсэж болзошгүй тухай санаа зовж байгаа эсэхийг асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам дараах байдлаар хариулжээ.

Кармапагийн асуудлыг тэрээр “Мөнгөн хөрөнгийн бүртгэлд хайнга хандсан энгийн алдаа” гэж үзэн, “Ноцтой зүйл биш. Харин ч алдаа байсан нь үнэн” хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь Энэтхэттэй олон жил тогтсон харилцаанд ч эсвэл Энэтхэг дэх төвөд иргэдийн ирээдүйд ч сөрөг нөлөө үзүүлэхгүйг дурдав.

“Манай харилцаа хэдхэн арван жилийн асуудал бус, харин хэдэн мянган жилийн түүхтэй. Би энэ харилцааг Энэтхэг бол манай багш агаад бид шавь нь гэсэн уламжлалт Энэтхэгийн гуру чэлa (багш шавь) харилцаатай зүйрлэн үздэг” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам айлдав.

Тэрээр Энэтхэгийн ерөнхий сайд асан Мораржи Десайгаас авсан нэгэн захиаг дурсаж, уг захидалд “Энэтхэг, Төвөд хоёр улс бол нэг буддын модны хоёр мөчир мэт. Энэ мод Энэтхэгт ургаж, мөчир нь Төвөд рүү тэлжээ” хэмээн бичсэнийг эш татжээ. “Энэ бол манай хоёр орны харилцааны үндсэн мөн чанар юм”.

Мөн Дээрхийн гэгээн XIV Далай лам “6 сая төвөд хүн бие махбодоороо Хятадын хяналтад байгаа боловч тэдний 99% нь оюун ухаанаараа Энэтхэг рүү хандсан байдаг” гэж хэлэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэгийн улс төрчдийн талаар тайлбарлахдаа тэдэнд Махатма Ганди мэтийн агуу эрх чөлөөний тэмцэгчдийн сүнс, зориг дутаж байгааг дурдав.

Тэрээр Парламентын өмнө Махатма Гандийн хөшөөг босгох үед урилгаар оролцож байснаа дурсаж, “Би улс төрч биш ч тухайн үед Энэтхэгийн улс төрчдөд Гандийн үнэнч шударга байдлыг хэзээ ч мартаж болохгүйг хэлж байсан юм” хэмээв.

Нобелийн энх тайвны шагналтан Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ “Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид үнэнч, чин сэтгэлээсээ, эх орныхоо төлөө үл эмээн зүтгэдэг байв. Тэд үүргээ үнэнчээр биелүүлсэн. Гэвч Энэтхэг тусгаар тогтнолоо олсноос 60 жилийн дараа харахад өнөөгийн улс төрчдөд тийм сэтгэл дутаж байна” гэжээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам бусад орнуудтай харьцуулахад Энэтхэг улс ардчилал, хараат бус шүүх эрх мэдэлтэй учраас илүү тогтвортой байж чаддагийг онцлон дурдав. “Хэрэв шударга ёсыг хэрэгжүүлэгчид өчүүхэн ч болов авлигад автвал тэр улс орны хувьд сүйрэл болно” гэж тэрээр анхааруулсан юм.

Хоёр цаг үргэлжилсэн илтгэлийнхээ үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам сэтгүүлчдэд хандан үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэхийг уриалав.

“Сэтгүүл зүйн салбарынхан тусгай үүрэгтэй. Тэд буруу зүйлсийг зогсоох чадалтай. Сэтгүүлчид зааных мэт урт хошуутай байх хэрэгтэй. Ингэснээрээ өнгөц үнэнээс цаадхыг үнэрлэж мэдэрч чадна” хэмээн ёгтлон хэлэв.

“Юу болж байгааг гүнзгий судалж, төвийг сахисан байдлаар олон нийтэд мэдээлэх хэрэгтэй” хэмээн зөвлөсөн.

Мэдлэг түгээх талаар Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ Энэтхэг улс улс орондоо агуу мэдлэгийн санг хадгалсаар ирсэн ба үүнийг түгээхийн тулд ном хэвлэлтэд илүү анхаарах ёстой гэв.

“Сүм хийдүүдэд хөшөө биш номын сан байх ёстой” гэж тэрээр хариултдаа онцолжээ.

“Энэтхэг сүүлийн 3000 жилийн турш мэдээллийн эх ундарга байсаар ирсэн. Сүм хийдийн дэргэдэх номын сангууд хүмүүсийг боловсролд уриалан дуудна” хэмээв.

“Мянга мянган жилийн турш Энэтхэг улс ахимса буюу хүчирхийллийг үл хүлцэх байдал, шашин хоорондын эв нэгдлийн элч байж ирсэн. Энэ бол дэлхий дахинд хүргэх хамгийн чухал санаа юм” гэж тэрээр хэлсэн.

Дээрхийн гэгээн XIV Далай лам нэгэн удаа түүнд Бурхан багшийн хөшөө барих тухай ярьсан хүнтэй уулзсанаа дурсав:

“Би түүнд “Бурхан багшийн хөшөө ярихгүй шүү дээ. Түүний оронд илүү олон ном хэвлэх нь илүү чухал” гэж хэлсэн юм. Олон дайн самуунтай өнгөрсөн зууны дараах шинэ зуун яриа хэлэлцээрийн зуун байх ёстой”.

Дээрхийн гэгээн XIV Далай лам өмнө нь марксизмд “маш их” татагдаж, бүр Хятадын Коммунист Намд элсэхийг хүсэж байснаа ч нуулгүй хуваалцав.

“Би марксизмын олон улсын үзэл санаанд ихэд татагдаж байв. Хятадын Коммунист намд ч элсэхийг хүсэж байлаа. Харин өнөөдөр бол тэдэнд коммунист үзэл санаа байхгүй” гэж уулзалтын үеэр хэлжээ.

Энэтхэгт олон арван жил цагаачлан амьдарч буй төвөд буддистуудын шашин, төрийн удирдагч тэрээр марксист үзэл онолын тухайд буруу зүйл одоо ч олж хардаггүй хэмээв.

“Хэрвээ нийгэм, эдийн засгийн онолын хувьд ярих юм бол би марксист” хэмээн тайлбарлаж, өнөөгийн Хятадын коммунизмыг “капиталист коммунизм” хэмээн нэрлэв.

“Хэзээ нэгэн цагт Хятадын коммунистууд үнэхээр ард түмний төлөө ажилладаг байв. Гэвч тэд эрх мэдэлтнүүдийг шүүмжилдэг хүмүүсийг дуугүй болгож эхэлснээр Марксизмын сүнс Хятадад мөхсөн юм шүү” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам дүгнэв.



Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт