Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам Жорж В. Буш ерөнхийлөгчтэй уулзаж, ардчиллын талаар ярилцлага өглөө 2011 он 5 дугаар сар 11

Түгээх

АНУ-ын Техас мужийн Даллас хот, 2011 оны 5 дугаар сарын 10 – Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ өдрийнхөө хөтөлбөрийг АНУ-ын Төвөдийн асуудал эрхэлсэн тусгай зохицуулагч асан Паула Добрианскитэй уулзсанаар эхлэв.

Зураг. АНУ-ын Техас мужийн Даллас хотноо Жорж В. Буш ерөнхийлөгч, Лаура Буш нар Дээрхийн гэгээнтнийг угтаж буй агшин. АНУ, Техас муж, Даллас хот. 2011 оны 5 дугаар сарын 10. Гэрэл зургийг: Лэйн Мэрдок

Үүний дараа тэрээр Жорж В. Буш ерөнхийлөгч болон Лаура Буш нарын өргөөнд зочлон уулзалт хийв. Дээрхийн гэгээн Далай лам тэдэнтэй ойролцоогоор нэг цаг орчим хамт байсан бөгөөд ерөнхийлөгч Буш Дээрхийн гэгээн Далай ламыг хүрэлцэн ирсэнд нь хүндэтгэн талархал илэрхийлэв. Хожим ерөнхийлөгч Буш өдрийн зоогийн үеэр Дээрхийн гэгээн Далай лам “миний дотны найз” хэмээн нэрийдэн түүнтэй дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байснаа хэлэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Бушийн өргөөнөөс Өмнөд Методистын Их Сургуулийн Мидоуз музей рүү мордсон нь эл өдрийн ардчиллын талаархи ярилцлагын талбар боллоо. Эл ярилцлагыг Жорж В. Бушийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал, элчин сайд Жим Гласман удирдсан бөгөөд уг ярилцлага АНУ-ын бүх нийтийн телевиз (PBS)-ээр цацагдаж, Бушийн төвийн ардчиллын сан хөмрөгт мөн хадгалагдах ажээ. Ярилцлагын үеэр Дээрхийн гэгээн Далай лам ардчилал бол бүх нийтийн үнэт зүйл болохыг цохон тэмдэглэж, Төвөдийн ардчиллын туршлагын түүхэн хөгжлийн талаар тайлбарлав. Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам Жорж В. Бушийн төвийн зочдын өдрийн зоогт хүрэлцэн очиход хаалган дээр ерөнхийлөгч Буш угтаж аван мэндлэв. Элчин сайд Гласман угталтынхаа үгэнд уулзалтын үеэр Дээрхийн гэгээн Далай лам 1963 онд батлагдсан Ирээдүйн Төвөдийн Үндсэн хуулийн эхийг боловсруулахдаа өөрийн засвар нэмэлтийг оруулсан ноорог баримтын хуулбарыг ерөнхийлөгч Бушид гардуулсныг дурдав. Тэрээр энэ баримт нь Жорж В. Бушийн хүрээлэнгийн “Эрх чөлөөний цуглуулга”-д орсон анхны өгүүлэмж болохыг онцлон хэлэв. Уг цуглуулга нь өнгөрсөн зуунаас өнөөг хүртэл эрх чөлөөний төлөөх хөдөлгөөнүүдийг удирдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэмцэл, ололт амжилтын түүхийг өөрсдийн өгүүлэмжээр хүүрнэсэн хэлбэрээр танилцуулдаг. Элчин сайд Гласман энэ баримтыг тус цуглуулгын суурь бичиг баримт гэж үзэж буйг ийн нэмэрлэн дурдав. Энэ баримт нь “Ирээдүйн Төвөдийн Үндсэн хуулийн зарчмууд” хэмээх төвөд эх бичгийн хуулбар бөгөөд 1963 оны Ирээдүйн Төвөдийн Үндсэн хуулийн ноорогт тулгуурласан болно. Бушийн төв уг баримтын талаар болон холбогдох гэрэл зургуудыг өөрийн Фэйсбүүк хуудсандаа нийтлэхээр болжээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Техас мужийн Даллас хотод PBS-д ярилцлага өгч буй нь. АНУ, Техас муж, Даллас хот. 2011 оны 5 дугаар сарын 10. Гэрэл зургийг: Лэйн Мэрдок

Ерөнхийлөгч Буш дараа нь үг хэлж, тэнд байсан хүмүүсээс хуучин сенатор Билл Фрист зэрэг хэд хэдэн хүнийг дурдаад өнөөдрийн уулзалтыг тэсэн ядан хүлээж байсан тухайгаа хэллээ. Тэрээр өөрийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд онцгой мөчүүд олонтаа тохиож байсан бөгөөд тэдгээрийн зарим нь Дээрхийн гэгээн Далай ламтай уулзсан мөчүүд байсан хэмээн онцоллоо.

Тэрээр “Дээрхийн гэгээнтэй цагийг хамт өнгөрөөхөд ямар нэгэн онцгой чанартай хүн гэдгийг нь ойлгодог” хэмээн хэлэв. Ерөнхийлөгч Дээрхийн гэгээн Далай ламыг “зоригтой боловч даруу төлөв” хийгээд “хамт байх таатай хүн” хэмээн тодорхойлсон бөгөөд “Далай ламын талаар бодох үедээ би инээмсэглэдэг” хэмээн нэмж хэлэв. Мөн Дээрхийн гэгээн нь эрх чөлөөг хамгаалахад зүрх зоригтой, эрх чөлөө гэдэг нь энх тайван хэмээх ойлголтыг ухамсарласан энх тайвны хүн хэмээн өгүүлэв. Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлалыг Бушийн төвөд оруулж буй “үнэлж баршгүй хувь нэмэр” болон “эв найрамдлын агуу төлөөлөл” хэмээн нэрлээд Ерөнхийлөгч түүнийг индэрт урив.

Дээрхийн гэгээн Далай лам эхлээд 2007 онд болсон Конгрессын Алтан медалийн ёслолын үеэрх сүүлчийн уулзалтаас хойш ерөнхийлөгч Буштай уулзахыг хүлээж байсан бөгөөд түүнийг “миний эрхэм найз” хэмээн нэрлэв. Мөн ерөнхийлөгч Буш цөсний хүүдийн хагалгааны дараахан түүнд утасдсан тухайгаа хэлээд энэ сэтгэлийн илэрхийлэл нь өөрт нь гүнээ зүрхэнд хүрсэн гэж дурдав.

Дээрхийн гэгээн XIV Далай лам ерөнхийлөгчийн дэмжлэгийг “Төвөдийг дэмжсэн” гэхээсээ илүү “шударга ёсыг дэмжсэн” хэмээн үздэгээ илэрхийлэв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Техас мужийн Даллас хот дахь Жорж В. Бушийн Ерөнхийлөгчийн төвөд үг хэлж буй нь. АНУ, Техас муж, Даллас хот. 2011 оны 5 дугаар сарын 10. Гэрэл зургийг: Лэйн Мэрдок

Дээрхийн гэгээн Далай лам хүний нийгэмд эзэлж буй байр суурь, албан тушаал харгалзахгүйгээр хэнтэй ч уулзсан хамгийн түрүүнд хүнийг хүний түвшинд нь харж хүлээн авдгаа хэлэв. Тиймээс ерөнхийлөгч Буштай анхны уулзалтаасаа л түүнийг “гайхалтай хүн, сайн хүн” гэж үзсэн гэдгээ дурдав.

Ерөнхийлөгч Бушийн өөрийнх нь тухай хэлсэн магтаалыг “эерэг хэтрүүлэл” хэмээн нэрлээд Дээрхийн гэгээн Далай лам өөрийгөө хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж буй зургаан тэрбум хүний нэг гэж үздэгээ хэлэв. Дотоод амар амгаланг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд мөнгө болон эрх мэдэл дангаараа дотоод амар амгаланг авчирч чаддаггүйг ерөнхийлөгч Буш ч өөрийн туршлагаасаа мэдэх биз хэмээн нэмж хэлэв. Мөн эрдэмтдийн судалгаагаар дулаан энэрэнгүй сэтгэлтэй хүн илүү эрүүл байдаг нь тогтоогдсоныг дурдав.

Дээрхийн гэгээн Далай лам эдгээр хүний үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх өөрийн арга барил нь шашны итгэл үнэмшил дээр бус харин энгийн саруул ухаан агаад нийтлэг туршлага болон шинжлэх ухааны нотолгоон дээр тулгуурладаг гэлээ.

Хоёрдогч түвшинд тэрээр Буддын шашинтай бөгөөд өөр шашны удирдагчидтай уулзах явцдаа бүх шашин дотоод амар амгаланг бий болгох чадамжтай гэдгийг ойлгосон гэв. Иймээс шашин хоорондын эв найрамдал хэрэгтэй хэмээн хэлээд дуртай байсан ч, дургүй байсан ч бодит байдал дээр бид хамтдаа амьдрах ёстой гэв.

Төвөдийн тухай ярихдаа Дээрхийн гэгээн Далай лам улс төрийн хариуцлагаа хүлээлгэн өгсөн гэдгийг бүгд мэддэг ч, тэр өөрөө Төвөд хүн гэлээ. Энэ үүднээсээ Төвөдийн дэлхийд үзүүлэх нөлөөг ойлгохыг хүмүүсээс хүсэв. Ялангуяа Төвөдийн экологи, байгаль орчны асуудлыг онцлон тэмдэглээд Хятадын эрдэмтэд Төвөдийн өндөрлөгийг хойд ба өмнөд туйлын адил ач холбогдолтойг нь илтгэхийн тулд “Гуравдагч туйл” хэмээн нэрлэдгийг дурдав. Азийн олон гол мөрөн Төвөдөөс эх авч, тэрхүү гол мөрний урсгал усаар нэг тэрбум гаруй хүн амьдралаа залгуулдаг хэмээв.

Дээрхийн гэгээн Далай лам хэлэхдээ Төвөдийн экологи, байгаль орчныг хамгаалах асуудал нь улс төртэй огт холбоогүй гэлээ. Тэрээр Хятадын өмнөх ерөнхийлөгч Жу Жунжи Төвөдийн ой модны байгаль орчинд үзүүлэх ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, улсын ашиг сонирхлын үүднээс ой тайрахыг хязгаарласан явдлыг сайшаав. Гэвч Дээрхийн гэгээн Далай лам авлига зэрэг шалтгаанаас болж Төвөд нутагт байгаль орчны доройтол, тухайлбал хяналтгүй уул уурхай үргэлжилсээр байгааг тэмдэглэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам уг хэлэлцүүлгийн оролцогчдод хандан хэрэв тэд экологичдыг мэддэг бол Хятадын төрийн албаныхантай бүрэн хамтран ажиллах багуудыг байгуулан Төвөдийн байгаль орчны өнөөгийн байдлыг судалж, түүнийг хамгаалах арга замуудыг олох талаар бодож үзэхийг санал болгов.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам АНУ-ын Техас мужийн Даллас хот дахь Жорж В. Бушийн Ерөнхийлөгчийн төвөд болсон арга хэмжээний үеэр үзэгчдийн асуултад хариулж буй нь. АНУ, Техас муж, Даллас хот. 2011 оны 5 дугаар сарын 10. Гэрэл зургийг: Лэйн Мэрдок

Дээрхийн гэгээн XIV Далай лам элчин сайд Паула Добрианскийн хөтөлсөн асуулт, хариултын үеэр танхим дах үзэгчдээс ирсэн асуултад хариулав. Хятадын Коммунист дэглэм тогтвортой байж чадах уу мөн Хятадад ардчилал бий болох уу гэсэн асуултад Дээрхийн гэгээн Далай лам Хятад өөрчлөгдөнө гэхдээ хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй хэмээн хариулав. Тэрээр Хятадын эрх баригчид өөрсдийн байр сууринд мэдрэг хандаж буй мэт санагддаг талаар дурдаад Хятадын дотоод аюулгүй байдлын төсөв гадаадын батлан хамгаалах төсвөөс давсан гэсэн тайланг иш татав.

Хамгийн том сургамжууд нь юу вэ гэсэн асуултад, эх орноо алдаж үзсэн нь нэг; Энэтхэгийн Засгийн газрын хамгийн удаан хугацааны “зочин” болсон нь нөгөө; мөн үг хэлэх эрх чөлөөг үнэлж сурах нь бас нэг сургамж хэмээн хариулав. Мөн Дээрхийн гэгээн Далай лам эмгэнэл дотоод хүчийг илүү бий болгодог гэдгийг ойлгосон бөгөөд Төвөдийн ард түмэн бидний туулсан эмгэнэлээр улам хатуужилтай болсон хэмээн нэмэв.

Дэлхий эерэг чиглэл рүү явж байна уу гэсэн өөр нэг асуултад Дээрхийн гэгээн Далай лам тийм гэж хариулаад өнгөрсөн зууны ихэнх хугацаанд амьдарсан Английн хожмын Хатан эхтэй хийсэн яриагаа дурсав. Хатан эх нь бага насандаа хүний эрх, өөрийн хувь заяаг тодорхойлох эрхийн тухай ойлголт огт байгаагүй харин сүүлд тэдгээр нь олны мэдлэгт хүрсэн тул хүн төрөлхтөн илүү дээр болж байна хэмээн хэлж байсан гэнэ. Мөн тэрээр дэлхий илүү дээр болж байгаагийн жишээ болгон экологийн талаарх мэдлэг зузааран нэмэгдэж буйг эрдэмтэд дотоод үнэт зүйлд анхаарал тавих сонирхолтой болж буйг дурдаад дэлхийн дулаарлын нөлөөг сануулав. Мөн зарим төвөд хүмүүс 2012 онд нарны шуурга болох тухай хэлсэн гэдгийг дурдав.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Техас мужийн Даллас хот дахь Жорж В. Бушийн Ерөнхийлөгчийн төвд Бурханы зурагтай төвөд хуйлмал зургийг гарын үсгээрээ гардуулснаа баталгаажуулж буй агшин. АНУ, Техас муж, Даллас хот. 2011 оны 5 дугаар сарын 10. Гэрэл зургийг: Лэйн Мэрдок

Долоодугаар сарын 6-нд Ерөнхийлөгч Буштай адилхан төрсөн өдрөөрөө та ижил зам хуваалцаж байгаа нь сайны дохио гэж үздэг үү гэсэн асуултад Дээрхийн гэгээн Далай лам эхлээд энэ асуултыг Ерөнхийлөгчөөс асуух хэрэгтэй хэмээн хошигнов. Зарим төвөд хүмүүс ижил өдөр төрсөн бол хамтран ажиллах учиртай гэж үздэгийг тэр дурдав. Дээрхийн гэгээн Далай лам өөрөө Азид төрсөн харин Ерөнхийлөгч Буш энд төрсөн ч гэсэн энэ нь бидний амьдралын зорилго нэг гэдгийг илтгэнэ гэж үздэгээ хэлэв. Тэрээр өөрийгөө бүрэн хэмжээнд ардчилалд үнэнч хэмээгээд Ерөнхийлөгч Буш ардчиллыг дэмжихдээ илүү хүчтэй байр суурь илэрхийлэхийг санал болголоо. Хойд Африк болон Ойрх Дорнодын үйл явдлуудыг дурдаад Ерөнхийлөгч Буш эдгээр асуудалд хувь нэмэр оруулж чадна гэж үзэж байгаагаа хэлэв.

Ийн үгээ төгсгөөд Дээрхийн гэгээн XIV Далай лам Жорж В. Бушийн төвөд зориулан Бурханы зурагтай төвөд хуйлмал зургийг хүргүүлэв.

Дээрхийн гэгээн Далай лам дараа нь айлчлалаа үргэлжлүүлэхээр Арканзас мужийн Файеттвилл хот руу хөдөллөө. Тэнд хүрэлцэн ирэхэд Арканзасын их сургуулийн төлөөлөгчид угтан авчээ. Дээрхийн гэгээн Далай лам тус их сургуульд тавдугаар сарын 11-нд хоёр арга хэмжээнд оролцох бөгөөд эдгээр нь Энэтхэгийн цагаар оройн 7 болоод 11 цагт (Төвөдийн цагаар 8:30 болон 12:30 цагаар) шууд дамжуулагдана:

http://globalcampus.uark.edu/HHDL/

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт