Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам: Итгэл найдварын захиасыг хүргэлээ 2011 он 4 дүгээр сар 13

Түгээх

Ирланд, Дублин хот. (Irishtimes.com) - Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам санхүүгийн хямралыг даван туулахын төлөө тэмцэж буй ирландчуудыг урам хугарч, итгэл найдвараа алдахгүй байхад уриаллаа.

Бүгд Найрамдах Ирланд Улсад хорин жилийн хийж буй айлчлалынхаа эхний өдөр Нобелийн энх тайвны шагналт Дээрхийн гэгээн XIV Далай лам 2,000 хүний суудал дүүрэн бага хуралд үг хэллээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам, Ричард Мур нар Дублинд болсон “Possibilities” иргэний чуулга уулзалтын үеэр. Ирланд, Дублин хот. 2011 оны 4 дүгээр сарын 13. Гэрэл зургийг Дэнзин Tахла.

Эдийн засгийн хямралаас хамгийн их цохилт амсаж, түүхэндээ хамгийн өндөр өртөгтэй банкны хямралтай тулгарсан улсын тухай 76 настай Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ “Мөнгө хүнийг аз жаргалтай болгодоггүй” хэмээн айлдав.

“Эцсийн дүнд аз жаргал, сэтгэлийн амар тайван байдал нь мөнгөөр бий болдоггүй. Анзаараад байхад тэрбумтнууд аз жаргалгүй хүмүүс байдаг. Асар их эрх мэдэлтэй ч дотоод сэтгэлдээ хэт их түгшүүр, дарамт дор оршин байдаг.

Тиймээс хаана ч очсон миний байнга хэлдэг зүйл бол амжилттай, аз жаргалтай амьдралын хамгийн гол эх булаг нь бидний дотор оршдог юм.”

Дээрхийн гэгээн XIV Далай лам Дэнзин Гьяцо энэхүү илтгэлээ Ирландын төрийн бус гурван байгууллагын хамтран зохион байгуулсан “Боломжууд” буюу "Possibilities" иргэний дээд хэмжээний чуулга уулзалтад илтгэсэн бөгөөд эдгээр байгууллагад түүний найз Ричард Мурын үүсгэн байгуулсан “Children in Crossfire”, Афри (Afri), Спанаут (Spunout.ie) нар багтсан байв.

10 настайдаа Хойд Ирландад Британийн нэгэн цэрэгт нүдээ сохлуулсан Ричард Мур “Энэхүү чуулганы зорилго нь санхүүгийн сүйрлийн ирмэгт байгаа хүмүүст хамтын мэдрэмжийг бий болгох явдал юм” хэмээв.

Зураг. Дублин хотноо болсон “Боломжууд” буюу “Possibilities” Иргэний чуулга уулзалтын үеэр 2000 оролцогч Дээрхийн гэгээн XIV Далай лам, Ричард Мур нарыг сонсож буй агшин. Ирланд, Дублин хот. 2011 оны 4 дүгээр сарын 13. Гэрэл зургийг Спирс.

Дээрхийн гэгээн XIV Далай лам ноён Мурыг өөрийн баатар хэмээн тодорхойлж, арга хэмжээний турш түүний гарыг дулаанаар атгаж байв. “Энэ дэлхий дээр хүмүүсийг урам зоригтой болгох хүн Дээрхийн гэгээнээс хэн ч байхгүй гэж би итгэдэг” хэмээн ноён Мур хэлсэн байна.

Уламжлалт улаан орхимжтой байсан Дээрхийн гэгээн XIV Далай лам Ирланд улсыг 1959 онд НҮБ-д Төвөдийн улс төрийн нөхцөл байдлыг хөндөх түүний санаачилгыг дэмжсэнээр гүн холбоотой болсон хэмээжээ. Тэр жилдээ Хятадын ноёрхлын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа эх орноосоо дүрвэн гарч, Энэтхэгт амьдарч эхэлсэн юм.

Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийгөө мөнгө санхүүгийн их мэдлэгтэй биш хэмээгээд, дэлхийн эдийн засгийн хямрал нь хэт ойрыг бодсон байдал, хэт их шуналаас үүдэлтэйг найзууд нь хэлсэн тухай дурджээ.

“Зөвхөн мөнгөнд найддаг хүмүүс ихэд зовдог. Хайр халамж, аз жаргал нь гэр бүлийн амьдрал дотоод амар амгаланг авчирна” хэмээн айлдлаа.

“Банкны хариуцлагагүй ажилтнуудыг уучлах ёстой юу?” гэж асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам “Уучилна гэдэг нь мартана гэсэн үг биш” хэмээн хариулжээ.

“Хүмүүсийг шүүмжилж болох ч уур хилэн бодлыг чинь эрхшээхийг хүлээн зөвшөөрч болохгүй. Уур хилэн орж ирмэгц та аль нэг талд хэлбийдэг. Тиймээс таны шүүмжлэл жинхэнэ бодитой биш болно.”

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Килдэр мужийн сурагчид угтан авч буй нь... Ирланд, Килдэр хот. 2011 оны 4 дүгээр сарын 13. Гэрэл зургийг Дэнзин Tахла.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Ирланд улсаас долоо хоногт ойролцоогоор 1000 хүн ажил хайж, гадагшаа явж буйг онцолж, цагаачлалын сэдвээр үг хэлжээ. Тэрээр өөртөө итгэлтэй байж, шаргуу хөдөлмөрлөн, шийдэмгий байвал эдийн засгийн хүндрэлийг давна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Дублин хотын Ситивест (Citywest) зочид буудалд болсон арга хэмжээнд оролцсон танхим дүүрэн хүн түүний алиа хошин, чөлөөтэй илтгэхэд халуун алга ташилтаар угтав. Тэрбээр илтгэлийнхээ аль ч хэсгийг урьдчилан бэлдээгүй байжээ.

2 дугаар сарын 1-ны өдөр арга хэмжээний тасалбарыг худалдаанд гаргаснаас хойш тавхан хоногийн дотор 1200ш тасалбар зарагдсан бол 800 тасалбарыг залуучууд болон олон нийтийн байгууллагуудад хямдралтай үнээр борлуулан, заримыг үнэгүй тараажээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Ричард Мурын гарыг атган зогсохдоо хүн бүхэн дулаан энэрэнгүй сэтгэлтэй байхыг уриалсан бөгөөд энэ нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдгийг дурджээ. Түүнийг тайзнаас буухад танхим дахин алга ташилтаар дүүрч, тэрбээр дэмжигчидтэйгээ мэндчиллээ.

Уг арга хэмжээнд Ирландын ерөнхийлөгч асан агаад НҮБ-ын Хүний эрхийн комиссар асан Мэри Робинсон үг хэлж, хөгжимчид болон Донегалын Мовилл дахь Еохан сургуулийн сурагчид жүжигчилсэн тоглолтыг үзүүлэн, бусад уран бүтээлчид үзүүлбэр үзүүлжээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам, Ричард Мур нар Бригидийн галыг барин Килдэрийн Гэгээн Бригидийн католик сүм рүү алхаж буй нь... Ирланд, Килдэр хот. 2011 оны 4 дүгээр сарын 13. Гэрэл зургийг Дэнзин Tахла.

Цөллөгт буй шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам дараа нь Килдэрт очиж, Бригидийн сүсэгтнүүдийн урилгаар зохион байгуулсан айлчлалынхаа хүрээнд нутгийн сургуулийн сурагчдын хөгжмийн мэндчилгээг таалан сонордов.

Түүнийг амьдралынхаа туршид энх тайвны төлөө хийсэн үйл хэрэг, хүчирхийллийг үл хүлцэх зарчимд үнэнч байсныг нь хүндэтгэн “Бригидийн гал”-ыг гардуулсан бөгөөд Дээрхийн гэгээн бээр дахин хэд хэдэн бэлэг хүлээн авсны дараа нь бясалгаж, Гэгээн Бригид Паришийн католик сүмд цугласан 700 орчим хүнд хандан үг хэллээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ сарын эхээр Төвөдийн төрийн тэргүүнээс буух шийдвэрээ албан ёсоор зарлаж, ард түмнээс сонгогдсон залгамжлагчаа ажилд нь оруулах болно хэмээн мэдэгдсэн билээ.

Маргааш тэрээр Лимерикийн Их Сургуульд “Уучлалын хүч” хэмээх тусгай илтгэл тавихаар төлөвлөж байгаа бөгөөд уг арга хэмжээний 3100 тасалбар бүгд хэдийн зарагдаад дуусжээ.

Энэ нь түүний Бүгд Найрамдах Ирланд Улсад хийж буй гурав дахь айлчлал билээ. Тэрбээр 1973 оны 10 дугаар сарын 11-нд тэрээр Ирландын тухайн үеийн ерөнхийлөгч Эрскин Чайлдерсын урилгаар нэг өдрийн айлчлал хийж, ерөнхийлөгчийн ордон “Áras an Uachtaráin”-д зочилж байсан юм. Дараа нь Нобелийн Энх тайвны шагнал хүртсэнээс хоёр жилийн дараа буюу 1991 оны 3 дугаар сард дахин айлчилж байв.

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт