Энэтхэг, Дарамсала, Тэгчин Чойлин- Өнөө өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам, Ромын католик шашны шинэ тэргүүнээр заларсан пап XIV Леод чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Дээрхийн гэгээн захидалдаа: "Католик шашны өмнөх тэргүүдтэй нүүр тулан уулзаж, сэтгэлд дотно яриа өрнүүлж байсандаа би баярлаж явдаг. Дөчөөд жилийн урт хугацаанд өөр өөр шашны уламжлалын төлөөллүүдтэй, тэр дундаа христийн шашны ахан дүүстэйгээ ихэд утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. Хүн төрөлхтөн бүгд нэгэн үндэстэй гэдэгт бат итгэдэг хүний хувьд би шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэхийг амьдралынхаа нэг эрхэм зорилго, үнэт зүйл хэмээн гүнээ ухамсарладаг юм. 1986 онд Ассизи хотноо Пап II Иоанны санаачлан зохион байгуулсан шашин хоорондын их хуралд оролцсон маань сэтгэл зүрхэнд минь гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн билээ."
"Тун адармаатай энэ цаг үед уг хүндтэй албанд томилогдсон явдал тань зөвхөн католик шашинтнуудын хүрээнд төдийгүй, даян дэлхийд энэрэл нигүүлсэл, энх тайван цогцлоосой хэмээн хүсэж буй хэн бүхэнд шинэ итгэл найдвар төрүүлж байна."
Дээрхийн гэгээн Далай лам захидлаа залбирал хийгээд өлзий хутгийн ерөөлөөр өндөрлөжээ.