Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин– Ерөнхий командлагч Бипин Рават болон түүнтэй хамт явсан хүмүүс нисдэг тэрэгний ослоор өнөөдөр амь үрэгдсэн тухай сонсоод ихэд харамсан, гүн эмгэнэл илэрхийлье.
Би Ерөнхий командлагч болон түүнтэй хамт явсан хүмүүсийн төлөө залбирах болно. Энэхүү золгүй ослоор амь үрэгдсэн бүх хүмүүсийн ар гэрт гүнээ харамсан, эмгэнэл илэрхийлье.
Ерөнхий командлагч Раватын эх орныхоо төлөө оруулсан олон жилийн хичээл зүтгэл, хувь нэмрийг нь хүндэтгэн мэхийн ёсолъё.