Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин – Дээрхийн гэгээн Далай лам Ирландын Ерөнхийлөгчөөр сонгогдон, тангаргаа өргөөд буй хатагтай Катерин Конноллид баяр хүргэсэн захидал илгээлээ.
Тэрбээр захидалдаа, “Дэлхий нийтээрээ томоохон сорилттой тулгарахын зэрэгцээ танай улсын хувьд түүхийн эгзэгтэй үе тохиож буй энэ цаг үед Та Ирланд улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Таны төрийн албанд олон жил тууштай ажилласан арвин туршлага улс орноо удирдан чиглүүлэхэд тань ихээхэн тус болох нь дамжиггүй.
Хувь хүнийхээ хувьд ийм амжилт гаргасанд тань баяр хүргэхээс гадна Ирланд улс дахин эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж буйд би баяртай байна.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү энэрэнгүй бөгөөд бусдын зовлон шаналалд мэдрэмтгий байдгийг шинжлэх ухааны судалгаанууд нотолсон байдаг. Иймд манай удирдагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байвал дэлхий нийтээрээ илүү сайн ойлголцож, амар тайван байх нь дамжиггүй.
Ирланд улсынхаа амар амгалан, сайн сайхныг бэхжүүлэх үйл хэрэг тань барцад саадгүй байж, их амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэжээ.










