Бурхан багш Шагжамүнийн мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрд одсон өдрийг дурсан тэмдэглэх Их Дүйчин (Весак өдөр) баярыг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрд буй буддын шашинтнууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөе.
Шагжамүни Бурхан багш 2500 гаруй жилийн тэртээх энэ өдөр гэгээрэлд хүрч, манай дэлхийд номын гэгээ татуулсныг санан тэмдэглэдэг билээ. Түүнээс хойш манай дэлхий ертөнц танигдахын аргагүй өөрчлөгдсөн хэдий ч түүний сургаал өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Шүтэн барилдлагын талаарх гүн гүнзгий үзэл ойлголт, хэнд ч гэм хор хүргэхгүй байж, хамаг амьтны тусыг бүтээхийг уриалсан сургаал нь бидэнд энэхүү үймээнт цаг үед энэрэнгүй сэтгэлээ гээхгүй хадгалах, зөв амьдрахад хэрэг болох чухал гарын авлага болсоор байна.
Өөрийгөө буддын шавь хэмээн үздэг хэн бүхнийг XXI зууны буддын шашинтан байхыг, өөрөөр хэлбэл сургаалын жинхэнэ утга учир юу болохыг олж мэдэж, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлж байхыг би үргэлж уриалдаг юм. Үүнд сургаалыг сонсох, унших, сонссон уншсанаа гүнзгий эргэцүүлэн бодох, түүнтэйгээ сайтар танилцан хэрэгжүүлэх зэрэг багтана.
Бурхан багшийн мэндэлсний 2570 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрийн мэндийн шашин нэгт ахан дүүстээ дэвшүүлье. Бид дор бүрдээ Бурхан багшийн сургаалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр илүү аз жаргалтай, энх тайван дэлхий ертөнцийг бүтээхэд хувь нэмрээ оруулж чадна гэж итгэн залбирч байна.
Залбирал, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн
ДАЛАЙ ЛАМ
2026 оны 5 дугаар сарын 1











