Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Калинди коллежийн сурагчдад “Хүний үндсэн мөн чанар бол нигүүлсэл” сэдвээр үг хэллээ 2015 он 1 дүгээр сар 29

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 1 дүгээр сарын 28 – Бүтэн сар шахуу Дели хотноо өвөлжсөн Дээрхийн Гэгээнтэн нутаг буцахын өмнө сүүлчийн яриагаа хийхээр Төвөдийн залуучуудын байрнаас хөдлөн, Делигийн их сургуулийн охидын сургуулиудын нэг Калинди коллежийг зорин хөдөллөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинди коллежийн сурагчдад “Хүний үндсэн мөн чанар бол нигүүлсэл” сэдвээр үг хэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Калинди коллежид хүрэлцэн
ирэхэд цэргийн сургуулийн сонсогчид индрийн зүг дагалдан
явлаа. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.28.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОКалинди коллежийн захирал болон дэд захирал нар Дээрхийн Гэгээнтнийг угтан авч, эн тэргүүнд өглөөний цай уухыг урьсан ба цай уух зуураа боловсрол дахь хүйсийн тэгш байдал сэдвээр ярилцсан байна. Тэдэнтэй Делигийн их сургуулийн дэд захирал, доктор профессор.Динеш Сингх нэгдсэний дараа дүрэмт хувцас бүхий Үндэсний Цэргийн. сургуулийн сонсогчдын хүрээлэл дор Дээрхийн Гэгээнтэн индрийн зүг алхав. Делигийн их сургуулийн харьяа коллежуудын 2,000 гаруй оюутан, багш ажилчдын өмнө үг хэлэхээр явах замдаа тэрээр шинээр засварласан зарим анги танхимыг нээх үйл ажиллагаанд оролцов.

Калинди коллежийн захирал, доктор Анула Маурья Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа, түүний амьдралын чухал үйл явдлуудаас дурдаад, “Сурагчдын хүндлэн дээдэлж, даган дууриах ёстой хүн бол шашны, шинжлэх ухааны болон эрдмийн удирдагч Дээрхийн Гэгээнтэн мөн” хэмээн хэлэв. Дараа нь үг хэлсэн дэд захирал, “Нигүүлсэл үгүй боловсрол юу ч биш” хэмээн тэмдэглэн хэлээд, “Дээрхийн Гэгээнтний үгийг анхааралтай сонсч, түүнийг үлгэр дууриал болгох хэрэгтэй” хэмээн сурагчдад уриаллаа.

“Эрхэм хүндэт ахан дүүс нар аа,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлээд, хүмүүсийн хувьд хоёрдугаар зэргийн ялгаа болох мэргэжлийн болон боловсролын түвшин, нийгмийн болон гэр бүлийн байдлыг үл тоон, хүн төрөлхтний нэгдмэл байдалд итгэдэг гэдгээ тайлбарлан ярив. Өнөөдрийн ярианы сэдэв бол нигүүлсэхүй бөгөөд энэ нь зовлонд учирсан нэгэндээ бидний гаргадаг үндсэн мэдрэмж хэмээн тэр тэмдэглэн хэлэв.

“Хүмүүст байдаг ялгаатай зүйл дээр дөрөөлөн тэднийг ялгаварлан гадуурхах замаар хүмүүс бид аливаа хүндрэлийг бий болгодог,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. “Гэвч тэдгээр ялгаа нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйл. Хүний үндсэн мөн чанарын үүднээс авч үзвэл үүнийг зөрчилдөөний шалтгаан болгож болохгүй. Хүмүүний үндсэн мөн чанар нь нигүүлсэл юм. Энэ нь өөрийн гэсэн учир шалтгаантай, учир нь бид бүгд эхийн хэвлийгээс төрж, эхийн хайр энэрлээр өсч бойждог.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинди коллежийн сурагчдад “Хүний үндсэн мөн чанар бол нигүүлсэл” сэдвээр үг хэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делигийн их сургуулийн харьяа
Калинди коллеж дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2015.1.28. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОТанхимд цугларсан мянга мянган хүнд хандан Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, бидний дундаас бага балчир насандаа эцэг эхийн, найз нөхдийн, хамаатан садныхаа хайр ивээлийг дээд зэргээр амссан хүмүүс нь илүү аз жаргалтай том хүн болон төлөвшсөн байх ёстой хэмээв. Харин тийм мэдрэмжийг амсаагүй нэгний сэтгэл тогтворгүй, айдас хүйдэст автагдсан, бусдад итгэж тэр бүр чаддаггүйгээсээ байнга сэтгэл дундуур байдаг бөгөөд сэтгэл дундуур хүн уур хилэнд амархан автагддаг. Түүний яриаг анхааралтай сонсож байгаа хүмүүст хандан тэрээр хайр энэрэл хийгээд нигүүлсэхүйн талаар тунгааж, ярилцахыг уриаллаа. “Нийгмийн амьтдын хувьд бид хайр, нигүүлсэхүйн сэтгэлээр дутаж байдаг. Хайр энэрэл, нигүүлсэл нь хүний хамгийн эрхэм дээд чанар юм. Энэ л чанарын тусаар бид нийгмийг сайн сайхан болгож чадна” хэмээн тэр өгүүлэв.

Хүн төрөлхтний өнөөгийн нөхцөл байдлын тухайд, “Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн нь хүн төрөлхтөн гэсэн нэг цул нэгдэл билээ. Бид нэгэн эхээс гарсан ахан дүүс мэт нэгдмэл үзэл санааг бий болгох хэрэгтэй. Үүний учраас би яриагаа эхлэхдээ “Ахан дүүс нар аа” гэж мэндчилсэн билээ” хэмээн хэллээ.

Хайр энэрэл хийгээд нигүүлслийн ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглээд, гэр бүлийн хүрээний хайр энэрэл ба учир шалтгааны үүднээс бий болсон буюу хүний биологийн хэлхээ холбоогоор хязгаарлагдахгүйгээр бүхий л хүн төрөлхтөн, эсвэл хамаг амьтныг хайрлан энэрэх явдлын ялгааг тайлбарлан ярилаа. Эхнийх нь ялгавартай ханддаг, удаах нь үл ялгаварлан ханддаг хайр юм. Өөрсдийгөө хязгаарласан хайраар явцуурахын оронд учир шалтгаан хийгээд хүмүүний оюун ухааныхаа чадвараар хязгааргүй хайрыг төлөвшүүлэхийг Дээрхийн Гэгээнтэн зөвлөсөн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинди коллежийн сурагчдад “Хүний үндсэн мөн чанар бол нигүүлсэл” сэдвээр үг хэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Калинди коллежид хийсэн
ярианд 2000 гаруй хүн суулаа. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.28.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОЭнэтхэгийн билиг билгүүний баялаг уламжлалд агуулагдаж байгаа иргэний хандлага, хүч үл хэрэглэх зарчим, шашны эв зохицлын үзэл санаа өнөөгийн дэлхий дахинд ч туйлын хэрэгцээтэй зүйл байгаа учраас энэхүү уламжлалаасаа дэлхий нийттэй хуваалцахыг энэтхэгчүүдэд хандан тэрээр уриаллаа. Сайхан сэтгэлийг төлөвшүүлэх зорилго бүхий сургалтын шинэ хөтөлбөрийг орчин үеийн ердийн сургуулийн тогтолцоонд нэвтрүүлэх талаар мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж буйгаа Дээрхийн Гэгээнтэн мөн хуран цугласан олонд мэдээлэв.

Дараа нь тэр нийгэм дэх эрчүүдийн давамгайлах байдлыг хөндөөд, шашинд хүртэл эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс доогуур түвшинд авч үздэгийг дурдлаа. Гэхдээ хүйсийн эрх тэгш байдлыг тогтоох, эрэгтэй эмэгтэй хүмүүст адил боломж олгоход боловсрол гол үүрэг гүйцэтгэх болсон өнөөгийн дэлхий дахины өөрчлөлтийн улмаас дээрх нөхцөл байдал өөрчлөгдөх ёстой гэдгийг тэр цохон тэмдэглэв. “Эмэгтэй хүмүүс бусдын зовлон шаналалд илүү мэдрэмжтэй ханддаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. “Тиймээс эгч дүүс нар минь, нигүүлсэхүй сэтгэлийг хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар илүү нухацтай бодох ёстой цаг үе тань ирсэн байна!” хэмээн хэлэв.

Ядуу буурай хүмүүст тусалж байгаа доктор Маурьяагийн үйл хэргийг Дээрхийн Гэгээнтэн өндрөөр үнэлээд, нийгэм дэх шударга бус байдал, тухайлбал үеэ өнгөрөөсөн заншил болох кастын тогтолцооны эсрэг тэмцэх итгэлтэй байхыг бүх хүнд хандан уриалав. Коллежийн эмэгтэй сурагчдад хандан, “Гоо сайхныг сэтгэлийн сайхантай хослуулбал та бүхэн ирээдүйд аз жаргалтай амьдарна. Дотоод гоо сайхныхаа ачаар сайн нөхөртэй учирна” хэмээн Дээрхийн Гэгээнтнийг хэлэхэд танхим инээд хөөрөөр бялхлаа. “Гадаад үзэмжиндээ анхаарч, оо энгэсэг хэрэглэдэг шигээ дотоод үзэмжнийхээ оо энгэсэгт адилхан анхаарал хандуулах ёстой!” хэмээн түүнийг хэлэхэд сурагчид дахин хөгжилтэйгээр инээлдэцгээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинди коллежийн сурагчдад “Хүний үндсэн мөн чанар бол нигүүлсэл” сэдвээр үг хэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинди коллежийн оюутан,
сургачдын асуултад хариуллаа. Энэтхэг, Шинэ Дели,
2015.1.28. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОНигүүлсэл нь мэдлэгийг илүү үр бүтээлтэй эзэмшихэд тусалж чадах эсэх тухай асуултад, нигүүлсэл нь сэтгэлийн амар амгаланг буй болгох ба сэтгэлийн амар амгалан нь тархийг зохистой ашиглах боломжийг олгоно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Тиймээс хэрвээ багш сурагчдаа хайрлан халамжилбал ангид таатай уур амьсгал бий болно. Хэрвээ багш сурагчдынхаа төлөө чин сэтгэлээсээ санаа тавибал тэдний хооронд тогтсон холбоо улам бэхжиж, сурагчдын мэдлэг баттай болно. Нөгөө талаас багш хэрвээ сурагчдыгаа байнга айлган сүрдүүлдэг бол тэд сайн суралцаж чадахгүй.

Гэхдээ сургчиддаа туслах үүднээс багш заримдаа тэднийг бага зэрэг айлган сүрдүүлэх шаардлага байж болох юм хэмээн Дээрхийн Гэгээнтэн хошигнон хэлэв. Түүнийг ном үзүүлэхийн тулд багшийнхаа хэрэглэдэг байсан “ариун” шар савааны талаар тэрээр дурсан ярихад танхимд дахин хөгжилтэй инээд цангиналаа.

Дээрхийн Гэгээнтэн маргааш олон нийтийн өмнө үг хэлэхээр Уттар Прадеш мужийн Санкиса хотыг зорино.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт