Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

КарГөн буюу зуны Их мэтгэлцээний нээлт 2025 он 7 дугаар сар 21

Түгээх

Энэтхэг, Ладак муж, Занскар - Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан Лех, Занскарын хооронд зорчих боломжгүй хоёр хоног саатсаны эцэст Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр нисдэг тэргээр Падум хотод хүрэлцэн ирлээ. Түүнийг Занскарын иргэд нисдэг тэрэгний буудал дээр ёслол төгөлдөр угтан мэндчилсэн бол Каргил дүүргийн комиссар Ракеш Кумар, цагдаагийн газрын ахлах комендант, Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны гурван гишүүн тэргүүтэн албан ёсоор угтан авав. Дээрхийн гэгээн Далай лам нисгэгчдэд тав тухтай нисгэсэнд нь талархаад, хамтдаа дурсгалын зураг татууллаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын цуваа шинэ Карша Повран руу явж буй нь.. . Энэтхэг, Ладак, Занскар. 2025 оны 7 дугаар сарын 21. Зургийг: Тэнзин Чойжор.

Дараа нь тэрбээр машинаар шинэ Карша Повран (КарГөн Ордон) руу хөдлөв. Нисдэг тэрэгний буудлаас Дузин Повран хүртэл, цааш Суру голын гүүрнээс шинэ Повран хүртэлх замын хажуугаар ёслолын хувцастай олон мянган хүн эгнэн зогсжээ. Дээрхийн гэгээн Далай лам тэдний дунд ирэн, түүнийг явж өнгөрөхийг харсан хүмүүсийн царайнд баяр хөөр дүүрэн байв. Тэрбээр хариуд нь инээмсэглэн, гар даллан мэндчилж байлаа. Өчигдөрхөн Дээрхийн гэгээнийг ирж чадаагүйд урам хугаран, уйлж байсан иргэд өнөөдөр түүнийг ирсэнд баярлан, баярын нулимс унагаж байв.

Дээрхийн гэгээнтнийг шинэ Повран руу явах зуур Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны Гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсан хийдэд түрүүлэн ирж, хутагт хувилгаадад хүндэтгэл үзүүлээд, суудлаа эзэллээ.

Бүрээ, бөмбөр, цан хэнгэр гийн дуу Дээрхийн гэгээнтнийг Карша Повранд хүрэлцэн ирснийг зарлав. Үүдэнд түүнийг Карша хийдийн хамба лам, лалын шашны нийгэмлэгийн төлөөлөгчид угтан авлаа. Тэрбээр шүтээний өмнөх сэнтий рүүгээ алхан очиход түүний баруун талд Тиксэй ринбүүчи, Шарпа Чоже ринбүүчи, Лхагял хувилгаад, харин зүүн талд Намгял хийдийн хамба лам Тамтог ринбүүчи нар суув.

Дараах угталтын шүлгийг уншив.

Агуу Номын хэнгэрэгийн дуунд

Амьтны зовлон арилах болтугай.

Та бээр сэтгэшгүй зуу зуун галавт заларч

Номын хүрдийг эргүүлэх болтугай.

Цаст уулсаар хүрээлэгдсэн дагшин газарт

Тус ба амгалан бүхэн гарахуйн орон болсон

Жанрайсиг бурханы эрхэт Данзанжамц таны

Өлмий лянхуа орчлонгийн эцэс хүртэл бат орших болтугай.

Зуны Их чойрын зохион байгуулах хорооны дарга гэвш Лувсанцээпэл нээж үг хэлэв. “Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан шүлгээр бид түүнд хүндэтгэл үзүүлж, энэхүү арга хэмжээг чухалчлан үзэж, өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж байна. Мөн Шарцэ Чоже ринбүүчи, Тиксэй ринбүүчи, Намгял дацангийн хамба Тамтог ринбүүчи, Каргилийн дүүргийн комиссар Ракеш Кумар, Гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсан болон бусад эрхэм зочдод хүндэтгэл үзүүлье”.

Зураг. Зуны мега симпозиумын зохион байгуулах хорооны дарга гэвш Лувсанцээпэл шинэ Карша Поврангийн нээлтийн ёслол дээр үг хэлж буй нь... Энэтхэг, Ладак, Занскар. 2025 оны 7 дугаар сарын 21. Зургийг: Тэнзин Чойжор.

“Занскар, Ладакийн сүм хийд, сургуулиуд Дээрхийн гэгээний "Сонгодог судруудыг тавиур дээр тоосонд даруулаад орхих бус, судлан шинжлэх хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг чин сэтгэлээсээ хүлээн авч, биелүүлж байгаа. Энэхүү Зуны мега симпозиум (Зуны Их чойрын мэтгэлцээн) нь уг төслийн нэг хэсэг юм. Энэхүү мэтгэлцээнд анхаарч ажиллах нь Ладакийн ард түмэнд маш их ач тустай байлаа.

“Дээрхийн гэгээн бидэнд Хималайн бүс нутгийн ард түмэн Төвөдийн буддын шашныг хадгалж хамгаалах онцгой үүрэгтэй хэмээн айлдсан. Буддын шашны сургаал ном нь зөвхөн буддын шашинтнууд төдийгүй энэ амьдралдаа аз жаргалыг эрэлхийлж яваа бүх хүнд ашиг тусаа өгсөн. Тэдгээрийн ач тус нь сүм хийдийн орчноос гадна сургуулиудад ч хамаатай. Ладак, Занскар, Лахаул, Спити, Киннаур зэрэг газрын лам, гэлэнмаа нараас гадна 27 сургуулийн хүүхдүүд Карша хийд дэх энэхүү мэтгэлцээнд оролцож байна. “Сэтгэл, ухамсар”, “логик, учир шалтгаан” нь сургалтын үндсэн хөтөлбөрийн нэг бөгөөд сурагчид эдгээр ойлголтыг тогтмол сурч байна.

Товчоор хэлбэл зуны мэтгэлцээн нь зөвхөн сурагчдад эергээр нөлөөлөөд зогсохгүй өөр өөр шашинтай хүмүүст бие биетэйгээ харилцан хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгодог. Энэ бол боловсролыг түгээх нэг боломж юм.

Дарамсалад Дээрхийн гэгээнд анх төлөвлөгөөгөө танилцуулахад бидэнд зөвшөөрөл өгч, дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Каргилийн дүүргийн комиссар, Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны Гүйцэтгэх зөвлөлийн дарга нар ч мөн тодорхой дэмжлэг үзүүлсэн билээ. Зохион байгуулагчдын нэрийн өмнөөс бидэнд тусалсан бүх хүнд талархал илэрхийлье. Дээрхийн гэгээн урт насалж,  горил хүсэл бүхэн нь биелэх болтугай хэмээн залбиръя. Дэлхий даяар амар амгалан, аз жаргал түгэн дэлгэрэх болтугай”.

Каргил дүүргийн комиссар ноён Ракеш Кумар цугласан олонд хандан үг хэлэв. Тэрбээр Дээрхийн гэгээн болон бусад зочдод хүндэтгэл үзүүлж, зохион байгуулагчид, оролцогчдод баяр хүргэлээ. Тэрбээр Дээрхийн гэгээнийг Ладакийн ард түмний амар амгалан, хөгжил цэцэглэлтийг зөгнөн ерөөхийг хүсэв.

Ингээд сургуулийн сурагчид хэрхэн мэтгэлцэж сурснаа харууллаа. Тэд Нагаржунайн “Билгүүний үндэс” ном оос эш татсан залбирал мөн Дээрхийн гэгээнд соёрхол талбих залбирал уншиж, дараа нь “Билгүүний үндэс” номын 18 дугаар бүлгийг цээжээр уншив. Тэд энэрэнгүй үзэл, бусдад туслахыг хүсэх нь аз жаргал бүхний үүсгэл болох талаар хэлэлцэж, энэрэнгүй үзлийг сурч, төлөвшүүлж, хэрэгжүүлж болно хэмээн тодорхой нотолж үзүүллээ.

Зураг. Сургуулийн сурагчид шинэ Карша Повран дахь КарГөн мега зуны Их чойрын мэтгэлцээний үеэр ном хаялцаж байгаа нь... Энэтхэг, Ладак, Занскар. 2025 оны 7 сарын 21. Зургийг: Тэнзин Чойжор.

Өөр нэг бүлэг зөв танин мэдэхүйн хүрээн дэх нийтлэг ба нарийвчилсан ойлголт ын талаар хэлэлцэв.

Үүний дараа зочид, зохион байгуулагчид Дээрхийн гэгээнтнээс адис хүртлээ.

Хөтлөгч “Бид бүгдийн язгуур үндэсний багш, дэлхийн энх тайвны төлөө агуу тэмцэгч та цугласан олонд хандан айлдвараа айлдана уу” хэмээн Дээрхийн гэгээнээс хүслээ.

Дээрхийн гэгээн, “Би төрсөн нутаг Амдогоо орхин, Лхаст очиж, хэдэн жил суралцсан билээ. Төвөдөд олон нийтэд зориулан яриа хийж, Лхасын ойролцоох агуу сүм хийд, сургалтын төвүүдээр зочилсон юм.

Хятадын коммунистууд бидний улс төрийн эрх мэдлийг булаан аваад зогсохгүй оюун санааны уламжлалд хяналт тавихыг санаархсан юм. 1954 онд Бээжинд айлчлахад Мао надад “Шашин бол хор” хэмээж билээ . Тэрээр сэтгэлгээнийхээ дагуу чин сэтгэлээсээ хэлсэн гэж болов уу хэмээн бодож байна. Хариуд нь би юу ч хэлээгүй ч дотроо түүнийг номд дайсагнаж байгааг ойлгосон юм.

Хятадын коммунистуудын бодлого нь шашны уламжлал бол сохор итгэлээс өөр юу ч биш учир түүнийг устгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Тэд номд дайсагнадаг. Гэтэл бидний баримталдаг Бурхан багшийн сургаал нь судлах, эргэцүүлэх, бясалгахыг хослуулдаг билээ. Агуу судар шастир зэргийг логик, учир шалтгааны үүднээс судлах нь үнэхээр гайхамшигтай зүйл билээ” .

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам шинэ Карша Повран дахь КарГөн зуны Их чойрын мэтгэлцээний нээлтийн үеэр цугласан олонд хандан үг хэлж буй нь... Энэтхэг, Ладак, Занскар. 2025 оны 7 дугаар сарын 21. Зургийг: Тэнзин Чойжор.

“Би багаасаа буддын гүн ухаан, логик, сэтгэл, ухамсрын талаар судалсан. Бурхан багшийн сургаалын талаар эргэцүүлэн бодох боломжтой байна гэдэг үнэлж баршгүй завшаан билээ. Энэ бүхнийг надад логик, учир шалтгааны үүднээс тайлбарлаж өгсөн юм. Хожим орчин үеийн эрдэмтэд Наландрын уламжлалаас гаралтай логик эргэцүүллийн арга барилыг анхаарал татам, сонирхолтой хэмээн үзэх болсон. 

Цэвэр итгэлд тулгуурладаг бусад шашнаас ялгаатай нь буддизм нь логик, учир шалтгаанд онцгой анхаардаг. Эдгээр нь асар их ач холбогдолтой бөгөөд бидэнд бараг л бүх сэдвийн талаарх ойлголтоо сайжруулахад тусалж чадна. Бид урьдын багш нарынхаа заасан зүйлийг зүгээр ч нэг баримт гэж хүлээж авдаггүй.

Буддын шашныг зааж, судлахдаа логик, учир шалтгаанд онцгой анхаардаг учраас Хятадын коммунист эрх баригчид бидний уламжлалд тодорхой хязгаарлалт тогтоосон юм. Үүний үр дүнд Төвөдөд буддын шашны сургаал ном доройтож, устаж, үгүй болж байна. Гэсэн ч хилийн чанадад байгаа бид уламжлалаа хадгалж, хамгаалж чадсан бөгөөд бидний хүчин чармайлтыг Энэтхэгийн Засгийн Газар, ард түмний зүгээс ихээхэн дэмжиж байгаа билээ.

Миний хувьд сонгодог судар, номыг судалж, гэвшийн дамжаа барьсан. Хамгийн чухал багш нарын минь нэг болох Ойдүв Цогни хэмээх монгол багш минь надад Төв үзлийн гүн ухааныг ойлгоход тусалсан юм. Түүнтэй адил хүмүүстэй мэтгэлцэж байж ном сургаалуудыг сайтар ойлгож авдаг. Өөрийн туршлагад үндэслэн би мэтгэлцээнд оролцох нь хэчнээн ашигтай болохыг ойлгож билээ.  Мэтгэлцээнд оролцож буй хүн оюун ухаанаа сайтар дайчилдаг юм.

Заримдаа Бурхан багшийн сургасныг тайлбарлах шаардлагатай болдог. Энэ нь тун сайн хэрэг бөгөөд ийн тайлбарлуулж байж бидний ойлголт тэлнэ. Хилийн чанадад буй төвөдүүд бид харьцангуй цөөхүүлээ боловч логик арга барилыг баримталдаг учраас уламжлалаа хадгалж үлдэж чадсан. Энэхүү эгзэгтэй цаг үед Занскарт эдгээр уламжлалыг логик, учир шалтгаанаар дамжуулан хадгалж байна. Ингээд миний хэлэх зүйл боллоо. Баярлалаа”.

“Солонго” сургуулийн сурагчид дараах мөрүүдийг дуулж, бөмбөрийн хэмнэлд бүжиглэв.

Зураг. “Солонго” сургуулийн сурагчид шинэ Карша Повран дахь КарГөн зуны Их чойрын мэтгэлцээний нээлтэд оролцож байна. Энэтхэг, Ладак, Занскар. 2025 оны 7 дугаар сарын 21. Зургийг: Тэнзин Чойжор.

"Санасан хэргийг бүтээгч чандмань эрдэнэ 

Сайхь Карша Повранд морилсон нь юутай сайхан завшаан бэ. 

Нас сүүдэр ер хүрсэн ч хичээл зүтгэлээ үл умартах  

Насад ивээлтэй Дээрхийн гэгээн 

Манай нутагт хэдэнтээ морилсныг

Машид ховор хувь ерөөл хэмээн бахдана.  

Далай лам Данзанжамц Таны айлдвар сургаалыг сонсох хувьтайдаа 

Даяар олон бид магнай тэнийн, хосгүй баярын нулимс нүдийг бүрхэнэ. 

Дээрхийн гэгээн эдүгээ ерэн насыг зооглон

Дэргэд минь заларч буй нь үнэхээрийн зол агаад 

Эл сайхан ордны нээлтэд хүрэлцэн ирсэн Тань гялайлаа”.

Хамгийн сайхан хувцас, гоёл чимэглэлээрээ гангарч, зарим нь өмсгөлийнхөө дээгүүр зангиа, өнгөт бөс бүслэн, зарим нь оюу, шүрэн чимэглэлтэй, нарийн хийц бүхий толгойн гоёл зүүсгэл асаасан Занскарын эмэгтэйчүүд сэтгэл хөдөлгөм дуунуудыг дуулан, бүжиглэлээ.

Ерөнхий зохион байгуулагчийг талархлын үг хэлэхийг урив. Тэрбээр нигүүлсэнгүй сэтгэлээр буруу үзлийг арилгасан Бурхан багшид залбираад, Карша Повранг байгуулахад гарсан зардал, цуглуулсан хөрөнгийн талаар танилцууллаа. Дараа нь хүрэлцэн ирсэн бүх хүнд, түүний дотроос Дээрхийн гэгээнд онцгойлон талархал илэрхийлэв. Ингээд Дээрхийн гэгээн босож, шинэ барилгын дээд давхарт байрлах өргөө рүү хүргэх цахилгаан шатанд суухаар явлаа.

Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт