Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Киннаурчууд Дээрхийн гэгээнтэнд бат оршил өргөлөө 2025 он 1 дүгээр сар 17

Түгээх

Дарамсала, Энэтхэг – Өнөө өглөө Төвдийн ард түмний сүсэг бишрэлийн төв болох Зүглаг Хан дуганыг наран цэцгээр чимэглэн, Дээрхийн гэгээнтэн Далай ламыг урт удаан наслахыг ерөөн тусгай залбирал өргөв. Нартай, цэлмэг тэнгэрийн дор уулсын оргилууд илүүтэй тодрон гэрэлтэх бөгөөд Дээрхийн гэгээнтнийг хүрэлцэн ирэхүйд Гибонг ринбүүчи, Лочен ринбүүчи нар угтан авав. Хийдийн хашааны үүдэнд киннаур уламжлал ёсоор цав, бяслаг барьсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс угтав.

Дээрхийн гэгээн Далай ламыг гол дуганд морилоход киннаурчууд өөрсдийн заншлаар хүндэтгэн угтан авч байгаа нь. 2024.12.6. Энэтхэг, Химачал Прадеш. Гэрэл зургийг Вэн Замлинг Норбу.

Хийд хүрэх замын хоёр талаар гоёлын хувцастай, толгойгоо чимэглэсэн киннаур бүсгүйчүүд дуулж угтсан ба Дээрхийн гэгээнтэн тэдэнтэй мэндчиллээ. Тэрбээр өөрийг нь харахаар хуран цугласан, замын хоёр талаар зогссон хүмүүс рүү даллаж, дотноор инээмсэглэв. Яг энэ үед сүмд Арьяа Тарагийн тарнийг Далай ламын алдрын тарнитай хослуулсан уншлага өрнөж байв.

Дээрхийн гэгээнийг сэнтийдээ заларсны дараа Гибонг Ринбүүчи (түүнийг Далай ламын багш нарын нэг Гьен Рэгзэн Тэнпагийн хувилгаан гэж үздэг) суваргын өмнө сууж, ёслолыг удирдав. Харин зүүн талд нь Лочен Ринбүүчи, баруун талд нь Далай ламын өөр нэгэн багш Хүнү лам Данзанжалцангийн хойд дүрийн хувилгаан сууж байлаа. Эдгээр лам нарын хамт Химачел Прадешийн умардад орших Киннаур мужийн 1800 гаруй хүн хүрэлцэн иржээ.

Бат оршил өргөх ёслол "Гурван хэсгийн залбирал"-аар эхэлж, дараа нь "Долоон мөргөлийн залбирал"-аар үргэлжилсэн. Цугласан олонд цай, амтат будаа тарааж, судар болон бурхдын хөрөгтэй өргөлүүдийг сүмд дэс дараатай оруулав.

Гибонг Ринбүүчи Дээрхийн гэгээнтэнд орчлон ертөнцийн мандлыг бие, хэл, оюун ухааны гэгээрлийн бэлгэдлийн хамт өргөж, Лочен Ринбүүчи Арьяа Тарагийн зан үйлээр аравнайлагдсан ваар, хүслийг биелүүлэгч хүрд, урт наслах үрэл өргөлөө. Үүний дараа Хүннү лам Жанчив Нямаа, Га Ринбүүчи нар өргөл барьсан бөгөөд Далай лам тэдэнд Бурхан багшийн дүрийг бэлэглэв.

Киннаурчууд Дээрхийн гэгээнтэн Далай ламд бат оршил өргөж байх үеэр Гибон ринбүүчи мандал өргөв. 2024.12.6. Энэтхэг, Химачал Прадеш. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.

Дээрхийн гэгээнтний хоёр багш Линг Ринбүүчи, Трижанг Ринбүүчи нарын зохиосон урт насны залбирал нь дараах мөртүүдээс бүрддэг билээ:

... чин сэтгэлийн угаас залбиръя:
Цаст орныг ивээгч Данзанжамц ламын өлмий зуун дамнан бат орших болтугай
Түүний бүхий л хүсэл саадгүй биелэхийн тухайд адис ивгээлээ хайрла аа.

Цааш нь ийнхүү үргэлжилнэ:

Ччин сэтгэл, хүндлэлээр дүүрэн залбирч байна

Цастын орны зүрх нь болсон
Дээдийн дээд Нгаванг Лувсан Данзанжамцын
Бие, хэл, сэтгэл нь хэзээ ч мохохгүй, хувиршгүй, тасралтгүй орших болтугай
Зуун зуун дамнан очир эрдэнийн сэнтийдээ заларч үгүйрэл мөхлөөс ангид байг

Үүний дараа Дээрхийн гэгээнтэн олон нийтэд хандан ийн өгүүлэв:

Бурхны сургаалыг дээдэлдэг зон олон өнөөдөр баяр баясгалантайгаар цуглажээ. Би Амдод төрж, Лхаст нүүж очин, тэндхийн Жохан хийдэд төгсөлтийн шалгалтаа өгсөн. Багш нарын маань ахлах болох Лин Ринбүүчи хатуу чанга боловч сургаал, номлолоо маш нухацтай, үнэхээр сэтгэл зүрхээ зориулан заадаг нэгэн байсан. Трижан ринбүүчи ч надад их зүйлийг заан сургасан. Мөн би мэтгэлцээнд туслах багш нарынхаа тусламжийг авдаг байв. Тэдний нэг Дэянг Цэншаб даруухан атлаа эрдэмтэй нэгэн байсан, би түүнтэй маргах ихээхэн дуртай байлаа. Харин Нгодуп Цогний бол маш хурц ухаантай, мэтгэлцээнд үнэхээр тус болдог сон.

Дээрхийн гэгээн Далай ламд бат оршил өргөж буй киннаурчууд. 2024.12.6. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Зүглаг хан. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.


Хэдийгээр цөллөгийн байдалтай багагүй хугацааг өнгөрүүлсэн ч энэ хэрээр олон боломж нээгдсэн гэж боддог. Хэрэв нутагтаа байсан бол ингэж гүнзгий судалгаа хийж чадахгүй байсан байх. Төвөдүүдийн дотор, гадаадад ч тэр надад итгэж, найдвар тавьж байсан тэр олон хүний урмыг хугалахгүйг хичээж ирсэн. Өнөөдөр Киннаурын ард иргэд, сүм хийд, хуврагууд Цагаан дарь эхийн зан үйлээр бат оршил өргөж байна.

Түүний үгсийг хинди хэл рүү орчуулж байх зуур Дээрхийн гэгээнтэн киннаури малгай өмсөөд инээмсэглэв. Хэдийгээр эх орноо орхисон ч гэсэн энэ нь түүний хэлсэн үгийг төвдүүд болон киннауричууд, мөн дэлхийн өнцөг булан бүрээс улам бүр нэмэгдсээр буй сүсэгтнүүд ойлгох боломжийг олгосон гэдгийг дахин хэлэв.

Хүн төрөлхтөн бид өөр хоорондоо хүндэтгэлтэй, шударга, энэрэнгүй амьдрах ёстой. Өнгөрсөн, ирээдүйн амьдралд анхаарлаа хандуулдаггүй юм аа гэхэд энэ амьдралдаа бусдад туслахыг хичээх хэрэгтэй. Зөвхөн бурхны шашинтнуудад бус бүгдэд энэ нь хамаатай.

Би үргэлж даруу байдал, сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлэх талаар номлодог. Хэрвээ бид хайр энэрлийг төлөвшүүлж чадвал дэлхий даяар хүмүүс эв нэгдэлтэй амьдарч чадна. Чухамдаа энэ л утга учиртай амьдралын үндэс юм. Эсрэгээрээ бид, тэд гэсэн үзэлд хуваагдан тэмцэлдэх нь хохиролтой юм.

Энэ ертөнц дээр зэрэгцэн оршин буй бид энэрэнгүй байж, өөртөө дайсан бүү бий болго. Миний хувьд энэ ойлголтыг хүмүүст хүргэх тал дээр тодорхой хувь нэмрээ оруулж яваа гэж боддог. Та бүхэн ч гэсэн чадах бүхнээ хийсэнд баярлалаа.

Киннаурчуудаас өргөж буй бат оршилд оролцохоор цугласан хүмүүст үг хэлж байгаа нь. 2024.12.6. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Зүглаг хан. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.

Түүнчлэн Дээрхийн гэгээнтэн бурхны шашны хамгийн сайн бэлэг бол бодисадвын санваар хэмээн онцоллоо. Тэр бээр өглөө бүр боссон даруйдаа бодь сэтгэлийг сэргээх бясалгал хийдэг хэмээв. Хилийн чанадад амьдрахад олон саад бэрхшээл тохиолдож байсан ч Буддагийн “Сайхан сэтгэлтэй бай” сургаалаас урам зориг авч ирснээ ч дурдав.

Дхарма бол сэтгэлээ номхотгож, бусдад туслах чин сэтгэлийг төлөвшүүлэхийн нэр. Бид энд, Бурхан багшийн өлгий нутгийг зорьж ирээд бодисадвын санваар авч, өдөр тутмын амьдралдаа бодь сэтгэлийг хэрэгжүүлэх боломжтой.

Би өглөө бүр бодисадвын санваараа сэргээдэг юм. Энэ нь надад бусдын төлөө хайр энэрлээр ажиллах урам зоригийг өгдөг. Будда Шагжамүни 2500 гаруй жилийн өмнө энэ хорвоогоос буцсан ч түүний номлол сургаал огтхон ч хуучраагүй, өнөө үед ч хүчинтэй хэвээр байна. Өмнө нь шашинд итгэдэггүй байсан хүмүүс ч сонирхох болж. Хятадад гэхэд л төрөөс шашны эсрэг байр суурьтай байсан ч ард иргэдийнх нь сүсэг бишрэл буураагүй, харин ч нэмэгдсэн байна.

Тиймээс энэхүү үнэт боломжийг ашиглан, чин сэтгэлээсээ бодисадвын санваар авцгаая. Энэ бол маш утга учиртай үйл юм шүү. Та бүхэн өөрсдийгөө тун аз завшаантайд тооцон, баяр баясгалантайгаар санваар аваарай.

Тэрбээр цугласан олонд Бурхан Буддаг өмнөө, түүний эргэн тойронд 16 архад, шашны зургаан чимэг, Дээдийн дээд хоёр, Төвөдийн дхарма хаад болон бүх урсгалын мэргэд заларч байна хэмээн дүрслэн төсөөлөхийг хүсэв. Дараах шүлгийг гурав дахин уншиж, өдөр бүр уншиж хэвшихийг уриаллаа:

Гурван эрдэнэд аврал одуулъя

Бүхий л нүглээ чин сэтгэлээсээ гэмшин наманчилъя

Хамаг амьтны буянт үйлсэд баясан талархъя

Гэгээрлийн замыг сэтгэлдээ тээн амьдаръя

Чухаг дээд Гурван эрдэнэд

Би гэгээрэлд хүртэл авралыг одуулъя

Өөрийн болон хамаг амьтны тусын тулд

Гэгээрлийн мөрөөр амьдаръя

Дээд гэгээрлийг хүссэн сэтгэлээ тэтгэн

Бүхий л амьтдыг зочин мэт хүндлэн урьж

Баяр баясгалант ариун үйлсийг үйлдэн

Бүгдэд тус хүргэхийн тулд Будда болох болтугай

Дараа нь Далай багш Бурхан багшийн болон Жанрайсиг, Дарь эх, Ловон Бадамжунайн тарнийг уншиж, залбиралд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлэв. Мөн зүүдэнд нь ирсэн тэмдэг, зөн совингоор бол өөрийгөө 110 насыг зооглох боломжтой хэмээсэн нь олны талархлыг хүлээж, сүсэгтнүүд алга ташин хүлээж авсан байна.

Дээрхийн гэгээн Далай ламд бат оршил өргөж байгаа киннаурчууд. Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала, төв хийд. 2025.02.16. Зургийг Тэнзин Чойжор


Дээрхийн гэгээнтэн өнгөрүүлсэн амьдралынхаа талаар дахин дурсаж, Шилинг хотод төрсөн, Төвөдөд боловсрол эзэмшсэн, Хятадад хөл тавьсан, хэрхэн нутгаа орхиж ирсэн тухайгаа ярилаа. Хүнд хэцүү үед сэтгэлийн амар амгалан, сайхан сэтгэл, эр зориг, дотоод хүчийг бодь сэтгэлээс олж авч байснаа онцлов.

Эцэст нь Дээрхийн гэгээнтний 1960 онд зохиосон “Үнэн үгийн залбирал”-аар ёслол өндөрлөв. Энэхүү залбирал нь дараах мөртүүдээр төгсдөг билээ:

Авран хамгаалагч Жанрайсиг сахиус Бурхан, бодисадва нарын өмнө

Цастын орныг ивээхийн их ерөөлийг тавьсан

Энэхүү залбирал буянт үр шимээ өгөх болтугай

Хоосон чанар ба шүтэн барилдахуйн ухаан

Гурван эрдэнэ болон тэдний үнэн үгийн нигүүлсэл хүчээр

Энэхүү залбирал саадгүй хурдан биелүүлэх болтугай.


 Англи хэлнээс орчуулсан Г.Оюунгэрэл


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт