Шинэ Зеланд, Крайстчерч хот 2011 оны 6 дугаар сарын 8 (TVNZ) – Өнөөдөр Крайстчерч хотод Дээрхийн гэгээн XIV Далай ламтай хамт хэдэн мянган хүн нэгдэн цугласнаар залбиралын хүчийг мэдэрлээ.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам энэ оны хоёрдугаар сард болсон, хотыг сүйтгэсэн газар хөдлөлтийн хохирогчдын төлөө Шинэ Зеландын Крайстчерч хотод болсон олон нийтийн үйлчлэлийн үеэр хоёр сурагч хүүхдийн бэлгийг хүлээн авч буй нь. Шинэ Зеланд, Крайстчерчийн хот. 2011 оны 6 дугаар сарын 8. Гэрэл зургийг: Mартин Хантер/Гэтти Имажес
Төвөдийн буддын шашны удирдагч Дээрхийн гэгээн Далай лам газар хөдлөлтөд нэрвэгдсэн хотын хүмүүст энэрэ сэтгэлээр тус хотод ирсэн юм.
“Би та бүхний гунигийг нь хуваалцахыг хүсэж байна” хэмээн тэрээр 4000 гаруй хүний өмнө хэлэв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас хайртай хүнээ алдсан гэр бүлийнхэнтэй хувийн уулзалт хийхийг хүсчээ. Залбирал эхлэхийн өмнө тэрээр гэр бүлүүдтэй тус бүртэй нь товч ярилцсан байна.
Мөн тэрээр гэмтэж бэртсэн иргэд болон яаралтай тусламжийн ажилтнуудтай Крайстчерчийн эмнэлэгт цагийг өнгөрөөжээ.
3 дугаартай автобусны ослоос амьд үлдсэн цорын ганц хүн энэ уулзалтыг “амьдралдаа хэзээ ч мартагдашгүй үйл явдал” хэмээн тодорхойлсон байна.
“Тэр гайхалтай байсан – үнэхээр эелдэг, дулаахан хүн” хэмээн Энн Бауэр хэлэв.
PGC барилгын нурлын хохирогч Ник Уоллс мөн түүнтэй уулзсанаа гайхалтай туршлага хэмээж Дээрхийн гэгээн XIV Далай ламыг “маш энэрэнгүй, тайтгаруулах чадвартай” хүн гэжээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Крайстчерчийн эмнэлэгт очиж, хоёрдугаар сарын газар хөдлөлтийн хохирогчидтой уулзаж буй нь. Шинэ Зеланд, Крайстчерчийн хот. 2011 оны 6 дугаар сарын 8. Гэрэл зургийг: Калли Стокдэйл
Жайме Гилберт газар хөдлөлтийн үеэр амиа алдсан бөгөөд түүний ойр дотнын хүмүүс Дээрхийн гэгээн Далай ламын урилгыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч буйгаа илэрхийлжээ. Жаймегийн хамтрагч Натали О’Брайен: “Дээрхийн гэгээн бол асар мэргэн хүн, бид бүгдэд зааж сургах зүйл элбэг” хэмээн хэлэв.
Газар хөдлөлтөд өртсөн хүмүүсийн гэр бүлүүдэд ёслолын үеэр урд талын тусгай суудал олгосон бөгөөд тэдэнтэй хамт мянга мянган хүн сууж, бүгд Дээрхийн гэгээн XIV Далай ламын урам зориг, амар амгалангийн тухай үгийг хуваалцан сонордсон байна.
Мөн өнгөрсөн жил хяналтаас гарсан автомашинд мөргүүлж амиа алдсан 4 настай Наян хүүгийн ээж Эмма Вүүдс ч оролцсон байна.
Дээрхийн гэгээн XIV Далай ламын хэлсэн гол санаанд: “Шинэ хот, шинэ тосгон, шинэ гэр — бүр илүү аз жаргалтай шинэ хот байгуул” хэмээн уриалсан үг багтжээ.
75 настай Төвөдийн шашны удирдагч Дээрхийн гэгээн Австралид хийх 10 өдрийн айлчлалаасаа өмнө энэхүү айлчлалыг өөрийн хүсэлтээр хийсэн юм.
Тэрээр 1992, 1996 онуудад хоёр удаа Крайстчерч хотод айлчилж байсан бөгөөд хотын талаар сэтгэлд ойр сайхан дурсамж сэтгэгдэлтэй гэдгээ онцлон хэлжээ. Өмнөх айлчлалуудынхаа үеэр тэрээр одоо нурж сүйдсэн Крайстчерчийн сүмд үг хэлж байв.
“Одоо бид урагш харж, даван туулах ёстой. Харамсал гунигтай хэмээн бодохын оронд урагшаа тэмүүлж, даван туулцгаая” гэж хэлсэн байна.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун