2010 оны 4-р сарын 18-ны ням гарагт, Химачал Прадешийн уулсын дунд орших Дарамсала хотын цэнгэлдэх хүрээлэнд гайхалтай үйл явдал боллоо. Оюун санааны удирдагч, Дээрхийн гэгээн Далай лам крикетийн талбайд зочилж, "Кингс XI Панжаб" болон "Ченнай Супер Кингс" багуудын тоглолтыг үзэж сонирхсон юм.
Эх орноосоо дүрвэн амьдарч буй 74 настай Далай лам спортын тоглоом үзэх нь ховор байдаг ч, Энэтхэгийн Премьер лигийн тэмцээн түүний сонирхлыг татжээ. Тамирчид ээлжлэн түүнд хүндэтгэл үзүүлж, хөлөнд нь хүрэхэд, Далай лам тэдэнд Төвөдийн уламжлал ёсоор хадаг өргөн, ерөөж байв.
"Кингс XI Панжаб" багийг эзэмшигч Прити Зинта тоглолтын дүрмийг Далай ламд тайлбарлахад тэрээр "Энд ирэхэд сайхан байна, гэхдээ тоглоомыг ойлгохгүй юм" хэмээн хошигноход хүмүүс инээлдэв.
Дээрхийн гэгээн цэнгэлдэхэд нэг цаг орчим саатөущщаж, өрсөлдөгч хоёр багийн ахлагч болох Кумар Сангаккара, Махендра Сингх Дхони нар түүнтэй уулзаж, гүн хүндэтгэлээ илэрхийлсэн юм. Сангаккара Далай ламтай уулзахыг үргэлж бодож явдаг байсан гэдгээ хэвлэлд ярьсан байна.
Энэ уулзалтын өмнөхөн, крикетчин Ювраж Сингх Далай ламтай уулзахдаа "Та спорт сонирхдог уу?" гэж асуухад, "1950-аад оны дундуур Хятадад айлчилж байхдаа ширээний теннис тоглох дуртай болсон" гэв.
Орчуулсан Б.Одгэрэл