Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Леура дахь айлдварын эхний өдөр 2015 он 6 дугаар сар 5

Түгээх

Австрали, Нью Саус Уэльс, Леура, 2015 оны 6 дугаар сарын 5 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөөний 8 цагийн орчим, хүмүүс цугларахаас өмнө танхимд мориллоо. Тэрээр Важрабхайравагийн авшиг өгөх бэлтгэл ажлыг эхлэв. Цаг хагасын дараа хүмүүс аажмаар цугларан, суудлаа эзэлцгээлээ. Эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд эхний эгнээнүүдэд сууцгаав. Зан үйлийн үйл ажиллагаа дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн

Леура дахь айлдварын эхний өдөр


Дээрхийн Гэгэээнтэн Далай Лам Важрабхайравагийн авшиг
өгөхийн өмнө бэлтгэл ажлыг хангаж байгаа нь. Австрали, Леура,
2015.6.5. Гэрэл зургийг Расти Стьюарт“Ахан дүүс нар аа, та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Австраличууд, Шинэ Зеландчууд та нарын ихэнхийг би олон жилийн өмнөөс мэдэх учраас энэ удаагийн уулзалтыг би зарим утгаараа хуучин андуудтайгаа эргэн уулзах, мөн шинэ анд нөхөдтэй болох боломж хэмээн үзэж байна. Бид бүгд ахан дүүс бөгөөд аз жаргалд хүрэх ижил боломж бидэнд бий. Гэхдээ аз жаргалын гол эх сурвалж нь эд баялагт бус, харин дотоод сэтгэлд оршдог. Бидэнд гэгээрлийн уг үндэс орших тул зовлонгоос ангижрах боломж байна. Исуст,эсвэл Буддад итгэж, шүтдэгээс маань үл хамааран бурханы сургааль бидэнд өөртөө итгэх итгэл, дотоод хүч чадлыг олгодог.

Бидний ирээдүй нийт хүн төрөлхтөнөөс хамаарна. Хүн болж төрсний хувьд илүү эрүүл, аз жаргалтай хүн төрөлхтнийг цогцлоох үүрэг хариуцлага хүн бүрт ногдож байна. Бүх шашин хайр, нигүүлсэл, өршөөл уучлалыг номлодог учраас бүгд хүний сэтгэлийн амар амгаланг бий болгох чадвартай. Тэдгээр шашин гүн ухааны үзэл баримтлалаараа ялгаатай ч, энэхүү ялгаа нь нийтлэг нэгэн зорилгод хүрэх өөрийн гэсэн хандлагын илрэл төдий юм. Гэтэл шашин хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан болж байгаа нь туйлын харамсалтай.

Би амьдралдаа гурван үүргийг хүлээсэн. Хүн болж төрсний хувьд би бусад хүмүүст аз жаргалаа олоход нь туслах, буддын лам хүний хувьд шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, төвөд хүний хувьд хэдийгээр би 2011 онд улс төрийн бүхий л үүрэг хариуцлагаас чөлөөлөгдсөн ч, Төвөдийн шашин соёл, байгаль орчныг хамгаалах үүрэгтэй.”

Австралид хоёр жилийн өмнө хийсэн өмнөх айлчлалынхаа үеэр тарнийн ёсны сургаалийг эрэгтэй эмэгтэй лам хувраг хийгээд буддизмыг чин сэтгэлээсээ сонирхсон хар хүмүүст зориулан айлдаж болохыг анзаарсан гэдгээ Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Сургаалийг зааж эхлэхийн өмнө Төвөдөд буддын ном хэрхэн хоёр үе шаттайгаар дэлгэрсэн тухай тайлбарлахыг хүсэв. Эхний үе шат нь Адиша гэгээн болон орчуулагч Ринчен Санбуугийн эрин үеэс өмнө нинмагийн уламжлал дэлгэрсэн үе юм. Хоёр дахь үед сажа, гаржүд, гэлүг болон жонан урсгал дэлгэрсэн байна. Эдгээр бүх урсгалын зам мөрийн ерөнхий бүтэц адил бөгөөд бүгд учир шалтгааны ухаанд тулгуурладаг ажээ. Харин тэдний номлож байгаа тарнийн ёс нь тодорхой шавь нарт зориулагдсан байдаг учраас өөр хоорондоо ялгаатай. Жишээ нь судал, эрчим хүч болон дуслыг Гухясамажа болон Дүйнхорийн тарнийн ёсонд өөрөөр тайлбарладаг байна.

Леура дахь айлдварын эхний өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Австрали дахь айлдварын
эхний өдөр. Австрали, Леура, 2015.6.5.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО“Зарим хүмүүс Төвөдийн буддизмыг лам нар бодож олсон мэт ламаизм хэмээн нэрлэдэг учраас өнөөдөр би Төвөдийн буддизм бол жинхэнэ утгаараа Наландагийн буддизмын үргэлжлэл гэдгийг цохон тэмдэглэж байна. Нинма урсгалыг үндэслэгч нь Наландагийн их багш нарын нэг Шантаракшита гэгээн бөгөөд түүний гүн ухаан хийгээд учир шалтгааны ухааны сэдвээр зохиосон зохиол бүтээл нь үүнийг гэрчилнэ. Өөр нэгэн үндэслэгч болох Бадмасамбхавагийн их багш нар нь Нагаржунагаас эхлээд Наландагийн найман их сэтгэгч байсан юм. Гаржуд урсгал нь Наландагийн их сэтгэгч Наропагаас эхтэй бол сажа урсгал Дармапала нэрээр алдаршсан, Наландагийн их сэтгэгч Вирвапагаас эхтэй ажээ. Түүний эрдэм мэдлэг төгс байснаас Хэважраг бясалгагч эмэгтэйчүүд түүнээс ном сургаал сонсохын тулд агуйд нь цуглардаг байсан гэдэг. Сүмийн дэг сахиулагч эмэгтэй хүмүүсийн дуу хоолойг сонсоод Дармапалаг сүмээс хөөсөн учраас тэр иог Вирвапа болсон байна. Гаадамба урсгалыг үндэслэгч Адиша гэгээн бол Наландагийн уламжлалыг залгамжлагч Викрамашила хийдийн их багш байсан. Тиймээс Төвөдийн буддизм бол учир шалтгааны ухаан дээр суурилдаг Наландагийн уламжлалын үргэлжлэл хэмээн хэлэх бүрэн үндэс байгаа юм.”

Сургааль ном хийгээд багшийн шинжийг нягтлах шаардлагын тухайд Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа, хүмүүс эрдэнэс болон бусад том зүйл худалдан авахдаа туйлын няхуур нямбай ханддаг гэж айлдсан Сажа Бандидагийн үгнээс эш татав. Тэд эд бараагаа бүхий л аргаар нягталж үздэг. Тэгвэл Дээдийн номын тухайд, хүмүүс сонсож байгаа сургаалиа болон зааж байгаа багшаа жинхэнэ, найдвартай гэдгийг танихын тулд сайтар таниж мэдэх хэрэгтэй. Богд Зонхов ‘Бодь мөрийн зэрэг’ номондоо бусдыг номхруулах гэж байгаа лам хүн өөрөө номхорсон байх ёстойг тайлбарласан байдаг.

Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэхдээ,

“Өнөөдөр, Бурхан Багшийн сургаалийг дагагсад 21 дүгээр зууны буддистууд байхын тулд буддизм юуны талаар номлодог болохыг мэддэг байх хэрэгтэй. Наландагийн их сэтгэгчдийн сонгодог бүтээл номыг уншиж судалснаар ийм байх боломж бүрдэнэ. Тэд бусдын үзэл бодлыг няцааж, өөрийн үзэл бодлыг баталж, дараа нь шүүмжлэлд нь хариу өгдөг байсан. Буддын үндсэн сургааль бол сэтгэлээ төвшитгөхийн тулд оюун ухаанаа хэрхэн ашиглах тухай сургааль билээ.

Леура дахь айлдварын эхний өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралид эхний өдрөө ном
айлдаж байгаа нь. Австрали, Леура, 2015.6.5.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОСүүлийн 40 гаруй жилийн хугацаанд би Төвөд лам нарыг, тэр дундаа зөвхөн зан үйл хийх үйлст зориулагдсан сүм хийдүүдийн лам нарт хүртэл судалж суралцахыг уриалж байгаа. Энэ шааардлагыг эмэгтэй лам нарт мөн тавьж байгаа бөгөөд гэвшмаа цолд тавигдах шаардлага үндсэндээ шийдэгдээд байна. Үүний зэрэгцээ хар хүмүүс мөн ном үзэж, судалж эхлээд байна” хэмээв.

Тэрээр хэдийгээр Дээд тарнийн иога ёсны талаар ном айлдах гэж байгаа боловч бодь сэтгэл үүсгэж, хоосон чанарыг ойлгох билиг ухааныг төлөвшүүлэлгүйгээр тарнийн ёсыг дагах боломжгүй учир Богд Зонховын ‘Мөрийн гурван эрхэм’ номыг удиртгал болгож номлохоо дуулгав. Юмс харилцан шүтэлцэж үүсдэг, тэд жинхнээсээ оршдоггүй, гагцхүү нэр төдий оршдог гэдгийг ойлгох замаар мунхгийн харанхуйг гэтлээгүй цагт бид (зовлонгоос) ангижирч, (ертөнцийн хүлээснээс) чөлөөлөгдөхгүй.

‘Би’ гэдэг нь ердөө л тодорхойлолт бөгөөд Би-тэй нөхцөлдсөн оюун сэтгэл хийгээд бие махбодид мөн дотоод оршихуй үгүй гэдгийг ойлгосноор сэтгэлийн сөрөг хандлагаа дарж чадна гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Бодийн сэтгэл нь амин хувиа хичээх хандлагыг дардаг учраас тухайн сэтгэлийг үүсгэснээр сэтгэлийн сөрөг хандлагыг дарах хүч нэмэгдэнэ. Хоосон чанарыг ухаарснаар мунхгийн харанхуй хийгээд мэдлэгт тулгарах саад бэрхшээлийг арилгана хэмээн ‘Мөрийн гурван эрхэм’ номонд сургасан байдгийг Дээрхийн Гэгээнтэн тодорхой тайлбарлалаа. Нигүүлсэл дээр суурилдаг бодийн сэтгэл гэдэг нь бусдыг зовлонгоос ангижруулахын тулд идэвхтэй үйлдэл хийх чин хүсэл юм. Гэхдээ өөрийн зовлонг ухааралгүйгээр бусдыг зовлонгоос гэтэлгэж чадахгүй. Тиймээс эн тэргүүнд өөрөө чөлөөлөгдөх хүсэл зоригтой байх хэрэгтэй.

Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн Наландагийн 17 их бандида нарт зориулан өөрийн зохиосон магтаалаас уншиж тайлбарлав. Эртний Энэтхэгийн эрдэмтэд, сэтгэгчдийн эзэмшиж байсан сэтгэлийн талаарх гүн гүнзгий мэдлэг өнөөдөр нимгэрч байгаа ч, буддистууд тэрхүү мэдлэгийг бүрэн бүтнээр нь хадгалж үлдсэн гэдгийг тэмдэглэн хэлэв. Урьд нь уншдаг байсан “Ертөнцийн Зургаан Чимэг ба 2 Дээд” дээдэд зориулсан залбиралд Шантидева болон Вимуктисена гэгээнийг оруулаагүй байсан учраас тэднийг магтан дуулсан залбирлыг зохиохоор шийдсэн гэдгээ тэр хэллээ. Их сэтгэгчдээс сүүлийнх нь болох Адиша гэгээний ‘Бодь мөрийн зул’ бүтээл Төвөдийн буддизмд бүхэлд нь хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд зохиолд зам мөр бүрийг тодорхойлон заасан байдаг ажээ.

Эцэст нь, Их Хөлгөний буддизм төдийгүй, тарнийн ёсыг буддын сургааль биш хэмээн үгүйсгэх хүмүүс өнгөрсөн үед байсныг Дээрхийн Гэгээнтэн дурдав. Энэтхэгийн агуу, нэр хүндтэй их багш нар энэхүү хоёр ёсны буддын гарал үүслийг хамгаалан баталсан.

Важрабхайравагийн авшиг өгөх удиртгал ажилд орохын өмнө тэрээр авшгийг анх Тагдраг ринбучигаас, хожим нь хэд хэдэн удаа Лин ринбучигаас авснаа дурдлаа. Авшиг авах үед хэрэглэх эд зүйлсийг тараах ажлыг эмэгтэй лам нар голлон гүйцэтгэж байлаа. Авшиг өгөх үйл ажиллагаа маргааш мөн үргэлжилнэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт