Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Ливорно хотноо энэрэнгүй ёс суртахууны талаар айлдвар айлдлаа 2014 он 6 дугаар сар 15

Түгээх

Итали, Тоскана, Ливорно, 2014.6.15- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Итали дахь айлчлалынхаа сүүлийн өдөр Жанрайсиг Бурханыг равнайлахын өмнөх уншлага номын бэлтгэл ажлын улмаас Модиглиани стадионд өглөө эрт хүрэлцэн ирлээ. Бэлтгэл ажлын дараа тэрээр Ливорно хотын хамба ламтан Симоне Гиустиг хүлээн авч уулзав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ливорно хотноо энэрэнгүй ёс суртахууны талаар айлдвар айлдлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ливорно хотын хамба Симоне Гиустиг
Модиглиани стадион дахь арга хэмжээний үеэр хүлээн авч уулзсан нь.
Итали, Тоскана, Ливорно, 2014.6.15. Гэрэл зургийг Оливер Адам"Бурхан Багшийн сургаалийг тайлбарлах миний номын үйл ажиллагаанд шашны томоохон уламжлалын төлөөлөл, шашны анд нөхөр маань хүрэлцэн ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Бүх шашин хайрыг дэлгэрүүлэх тухай сургадаг гэдгийг би байнга хэлдэг. Манай хоёр шашны гүн ухааны ойлголтод томоохон зөрүү байдаг ч, хүн бүрийг зөв ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэх ижил зорилго агуулдаг билээ" хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.

Дараагийн удаа Италид ирэхдээ Христийн залбирлын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлээд, маргааш өглөө буцах гэж буй тул энэ удаагийн хувьд энэ нь боломжгүй болсныг учирлалаа. Тэрээр Итали дахь Буддын шашинтнуудын нэрийн өмнөөс хамба ламтан Симоне Гиустид дахин талархал болон гүн хүндэтгэлийг илэрхийлэв.

Хамба ламтан Симоне Гиусти Дээрхийн Гэгээнтний хэлсэн үгэнд мөн талархлаа илэрхийлээд, Дээрхийн Гэгээнтэнтэй уулзсандаа туйлын баяртай байгаагаас гадна, түүний хувьд ч мөн нэр төрийн хэрэг хэмээн хэллээ. Тэрээр хэлэхдээ, энэ дэлхийд зам мөрөө алдсан олон хүн байгаа бөгөөд Дээрхийн Гэгээнтний хайр, нигүүлсэхүйн тухай айлдвар тэдгээр хүмүүст шинэ итгэл найдварыг авчирна хэмээв. Хамба ламтан Дээрхийн Гэгээнтэнд дахин талархлаа илэрхийллээ. Дээрхийн Гэгээнтэн хамба ламтантай ярилцах үедээ түүний гарыг атгаж, түүнийг явахад гаргаж өгсөн юм.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Жанрайсиг бурханыг равнайллаа. Үдээс хойш тэрээр энэрэнгүй ёс суртахууны тухай түүний айлдварыг сонсохоор 6000 гаруй хүн хуран цугласан Модиглиани стадионд эргэн ирэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ливорно хотноо энэрэнгүй ёс суртахууны талаар айлдвар айлдлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Модиглиани стадионд.
Итали, Тоскана, Ливорно.2014.6.15.
Гэрэл зургийг Фильм ПроУулзалтын танхимд өлгөсөн байсан Төвдийн үндэсний тугны талаар Дээрхийн Гэгээнтэн эхлээд ярив. 1954-1955 онд Хятадын Бээжин хотод хийсэн түүний айлчлалын үеэр Мао даргын хэлж байсан үгийг дурссан бөгөөд хэрвээ Төвдийн туг байсан бол хадах байсан хэмээн Мао дарга хэлж байжээ. Тэр үеийн Хятадын удирдагчид ард түмэндээ үнэнч байсан бөгөөд тэднийг хүндэлдэг байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн дурсав. Нийгэм эдийн засгийн онол хэрэгжиж байсан учраас тэрээр өөрийгөө марксист гэж үздэг байсан тухай мөн дурсав.

Италид хийсэн айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Олон нийттэй уулзах бүрт хүмүүс түүнд жинхэнэ хүний сэтгэлээр хандаж байсан тул тэрээр хайр энэрлээ үзүүлсэн бүх хүнд талархаж буйгаа хэлсэн юм. Гэхдээ нэг л гомдоллох зүйл байгаа нь маш халуун цаг агаар байсан бөгөөд энэ нь хэний ч хянаж чадах зүйл биш хэмээв.

Ёс зүйн сэдвээр тэрээр айлдахдаа, бусдын сайн сайхан, ашиг тусын төлөө хийсэн үйл бүхэн ёс зүйтэй үйлдэл хэмээн үздэг гэв. Бусдын сайн сайхны төлөө зовних сэтгэлийг төлөвшүүлэхийг Дээрхийн Гэгээнтэн хүмүүст зөвлөлөө. Эцсийн дүнд энэ нь хувь хүнд өөрт нь тустай билээ. Үүнийг тэрээр хувиа хичээх мэргэн арга хэмээн нэрлэв. Бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьсан тохиолдолд бусдыг дээрэлхэх, хуурах, гэмтээх гэмт явдал байхгүй болно. Ингэснээр аз жаргалтай амьдралд хөтлөх бидний сэтгэл илүү аз жаргалтай болох учраас энэ нь бидэнд эргээд ашигтай байх болно хэмээн айлдав.

Хүүхэд төрсөн даруйдаа нэг ч үг, хэл мэдэхгүй боловч, эхийн бүрэн хайр халамжинд байдаг. Төрсний дараах эхний хэдэн долоо хоногт хүүхдэд эх хүн биеэрээ хүрч байх нь хүүхдийн тархи зөв хөгжиж бойжиход чухал ач холбогдолтой болохыг эрдэмтэд судалгаагаараа баталсан. Хүний амьдралын эхний үеүдэд эхийн хайр халамж юунаас ч илүү чухал хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Бусдад нигүүлсэхүй хандсан хүн эн тэргүүнд ашиг тусыг нь амсана гэснээр тэрээр яриагаа өндөрлөлөө. "Тиймээс хайр, нигүүлсэхүйг хэвшүүлцгээ," хэмээн уриаллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ливорно хотноо энэрэнгүй ёс суртахууны талаар айлдвар айлдлаа


Модиглиани стадионд энэрэнгүй ёс суртахууны тухай
Дээрхийн Гэгээнтний хийсэн ярианы үеэр хүүхдүүд түүнээс
асуулт асууж байгаа нь. Итали, Тоскана, Ливорно.2014.6.15.
Гэрэл зургийг Оливер АдамАсуулт хариултын цаг болоход хамгийн эхэнд асуулт тавьсан 7 орчим насны хүү болон арван хэдэн насны хүүхдэд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, Европод та нарын насны олон хүүхэд ирээдүйдээ сэтгэл зовниж, зөвөлгөө хүсч байгаа хэмээлээ.

21 дүгээр зууны залуу үеийнхэнд өндөр итгэл найдвар тавьж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлээд, өөрсдийн харахыг хүсч байгаа өөрчлөлтөө манлайлан хийхийг тэднээс хүссэн юм. Өнөөгийн боловсролын тогтолцооноос давж, дотоод үнэт зүйлс, ёс суртахуунд илүү их анхаарал хандуулахыг тэр залуучуудад уриалав. 21 дүгээр зууныг илүү амар амгалан, нигүүлсэхүй зуун болгохын төлөө залуучуудын хүчин зүтгэлийг дэмжиж буйгаа тэрээр өөрийн яриа айлдвараар болон бусад хэлбэрээр хаа явсан газраа илэрхийлдэг хэмээлээ.

Шүгдэнг дэмжигсдийн зүгээс сүүлийн хоёр өдрийн хугацаанд хийж байгаа жагсаалын талаар түүнээс нэг нь асуув. Тэдгээр эсэргүүцэл илэрхийлэгчдэд ямар хандлага үзүүлэх талаар өөр нэгэн асуулаа.

Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Шүгдэнгийн асуудал бараг 400 жилийн түүхтэй бөгөөд агуу их 5 дугаар Далай Лам болон 13 дугаар Далай Лам нар энэхүү сахиусыг хөнөөлтэй хэмээн тодорхойлж, түүнийг шүтэхгүй байхыг зөвлөж байсан гэлээ. Шүгдэнг тахих нь гагцхүү сахиусыг тахиж буй явдал болохоос шашныг бус хэмээн үздэгээ тэр хэлэв. Дээрхийн Гэгээнтэн цааш нь өгүүлэхдээ, тэрээр шашны урсгалаар ялгаварлахын эсрэг байдаг бол Шүгдэнг шүтэгчид шашны урсгалаар хэт явцуурдаг гэлээ. Гэхдээ өөрийн мунхгаас болж энэ сахиусыг 1951-1970 онуудад шүтэж байснаа тэрээр хэлсэн юм. Нарийн судалж нягталсны эцэст энэхүү шүтлэг нь шашны урсгалуудаар хэт явцуурхдаг болохыг олж мэдсэн бөгөөд тэгээд ч Шүгдэнг шүтдэгээсээ болоод буддизмын бусад урсгалын номлол сургаалд суралцаж чаддаггүй байсан ажээ. Шүгдэнг шүтэхээ больсны дараа Төвдийн буддизмын нинма, гаржүд, сажа урсгалын ном сургаалийг сурах эрх чөлөөтэй болсноор шүтэн бишрэх эрх чөлөөг жинхнээсээ олж авсан бөгөөд Шүгдэнг шүтэгсдийн зүгээс Дээрхийн Гэгээнтнийг шашны эрх чөлөөг хаадаг хэмээн ор үндэсгүй гүтгэдэг явдлыг үүгээрээ үгүйсгэсэн юм.

Удирдлагын тухай түүний бодлыг асуухад, бусдын сайн сайхны төлөө эмэгтэйчүүд байгалиасаа илүү мэдрэмжтэй байдгийг судалгаанууд нотолсон хэмээн тэр хариулав. Эмэгтэйчүүд удирдлагын хүрээнд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийн төлөө байдгаа тэрээр хэллээ. Түүний энэ үгийг сонсогчид халуун алга ташилтаар хүлээн авсан юм. Бурхан багш эрэгтэй эмэгтэй лам нарт адилхан эрх өгсөн тухай тэр мөн ярив. Энэтхэг дэх Төвдийн суурингуудын сүм хийдүүдэд эрэгтэй эмэгтэй лам нарт адил тэгш боловсрол олгохын төлөө хэрхэн тэмцэж ирсэн тухайгаа тэрээр яриад, одоо тэдгээр сүм хийдүүдэд түүний хэлсэн ярьсан бүхэн хэрэгжиж байгаад баяртай буйгаа хэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ливорно хотноо энэрэнгүй ёс суртахууны талаар айлдвар айлдлаа


Модиглиани стадионд болсон арга хэмжээний төгсгөлд
Зопа ринбучи Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлж
байгаа нь. Итали, Тоскана, Ливорно.2014.6.15.
Гэрэл зургийг Оливер АдамЦаг гаруй үргэлжилсэн асуулт хариултын дараа Зопа ринбучи арга хэмжээг хааж үг хэлэхдээ, Лама Зонхов институтад морилон ирснээрээ адислал хүртээсэн Дээрхийн Гэгээнтэн болон түүний айлчлалыг амжилттай болгоход оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийллээ. Сургааль ном айлдаж, Жанрайсиг Бурханыг равнайлж, олон нийтэд нигүүлсэхүйн ёс суртахууны тухай яриа хийсэн Дээрхийн Гэгээнтэнд Лама Зонхов институтын захирал ноён Филиппо талархлаа илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн дараа нь Зопа ринбучи, ноён Филиппо болон орчуулсан бүх хүнд хадаг зүүж өгсөн байна.

Уулзалтын газраас хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

"Италид хийсэн миний аялал мартагдашгүй дурсамжаар дүүрэн аялал болсон. Одоо зөвхөн Италид бус, мөн халуунд баяртай гэж хэлэх цаг боллоо. Бид бие бинээсээ хол байх боловч, сэтгэл зүрхээрээ хамт байх болно. Үхэн үхтлээ бид найз нөхөд байх болно. Бидний аз жаргалын эх сурвалж бидний дотор байдаг, гадны ямар ч хүчин зүйлсээс үл хамаардгийг хүн бүр ухаараасай гэж бодож байна. Тиймээс өөрийн дотоод ёс суртахууныхаа үнэт зүйлст илүү их анхаарцгаагаарай. Үүнийг сэтгэл оюундаа дандаа тунгааж байгаарай" хэмээн захисан юм.

Түүнийг танхимаас гарахад 6000 гаруй хүн халуун алга ташилт, уухайн дуугаар үдлээ. Дээрхийн Гэгээнтэн маргааш Энэтхэг рүү хөлгийн жолоог зална.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт