Хавай, Мауи, Кахулуи. 2007 оны 4 дүгээх сарын 10. Мауи арлын иргэдийн хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд Дээрхийн гэгээн XIV Далай ламын 2007 оны 4 дүгээр сарын 24, 25-ны өдөр Мауи аралд хийх олон нийтэд зориулсан айлдварыг дэлхий даяар шууд дамжуулах боломжийг бүрдүүлжээ.
Өргөн зурвасын интернет холболтыг ашиглан, Далай ламын "Дэлхийн энх тайванд хүрэх зам" болоод "Оюун суртахуйн найман бадагт: Буддын гүн ухааны сургаал" сэдэвт айлдварыг "The Tibet Fund" байгууллагын http://www.tibetfund.org/dalai... цахим хуудсаар хаанаас ч үзэх боломжтой юм.
Энэхүү боломжийг бүрдүүлэхийн тулд Хавайн Их Сургууль, Стэнфордын Их Сургууль, VX30, SUN Microsystems зэрэг орон нутгийн болон үндэсний хэмжээний хэд хэдэн бизнес, боловсролын байгууллагууд "The Tibet Fund"-тай хамтран ажиллаж байна. Далай ламын айлдварын шууд нэвтрүүлэг нь Мауи арлаас өнөөг хүртэл хийсэн дамжуулалтуудаас хамгийн анхны бөгөөд хамгийн гайхалтай цахим нэвтрүүлэг болох юм. Шууд нэвтрүүлгийг 4 дүгээр сарын 24, 25-ны өдөр орон нутгийн цагаар 14:00-15:30 цагийн хооронд дамжуулна.
Шууд цахим нэвтрүүлгийг http://www.tibetfund.org/dalai... хаягаар үзэх боломжтой.










