Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Махабоди хийдэд залбирал үйлдэв 2022 он 12 дугаар сар 23

Түгээх

Энэтхэг, Бихар муж, Бодгаяа - Дээрхийн гэгээнтэн Далай лам өчигдөр Бодгаяад айлчлан ирж, өнөө өглөө Махабоди хийдэд морилон Бурхан багшийн төгс гэгээрлийн орон болох Очирт сууринд залбирал талбив. Тэрбээр Гандан Пэлжээлин хийдээс гол хаалга хүртэл гольфийн тэрэг хөлөглөн явсан нь гудамжаар эгнээлэн зогсох сүсэгтнүүдийг харах боломжтойн дээр сүсэгтнүүдэд ч Дээрхийн гэгээнтнийг харах боломжтой байлаа. Бодгаяа хийдийн менежментийн зөвлөлийн дарга Нанзай Доржэ түүнийг гүн хүндэтгэлтэй угтан авлаа.

Зураг. Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа дахь Махабодхи хийдийн хашаан дотуур алхах үедээ Дээрхийн гэгээнтэн Далай лам залбирч буй агшин. 2022 оны 12-р сарын 23. Зургийг Тэнзин Чойжор

Тэрбээр шатаар болгоомжтой буун, хийдийн орой дээр сүндэрлэх суварга тийш харан залбирал талбив. Мөн түүнчлэн Бурхан багшийн гэгээрлийг олсон Боди мод руу хараа сунгалаа. Тэрбээр түүнийг харах гэсэн сүсэгтнүүдийг инээмсэглэн харж баруун зүүн тийш гараараа даллан мэндчиллээ.

Дээрхийн гэгээнтэн Бурхан багшийн төгс гэгээрлийг олсон Бодь модонд мэхийн хүндэтгэл үзүүлэн, цааш үргэлжлүүлэн хийдийг гороолж тэгэхдээ чулуун хашаагаар цухуйх хөгшин залуу сүсэгтнүүд рүү инээмсэглэн харж гараараа далласан.

Тэрбээр Их бодийн сүмд заларч Бурхан багшийн адистид шүтээний өмнө сууж уншлага уншиж, залбирал өргөв. Дээрхийн гэгээнтний хамт Намжил  хийдийн болон Теравада уламжлалын хуврагууд байлаа.

Зураг. Дээрхийн гэгээнтэн Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа дахь Их бодийн хийдэд залбирал талбисны дараа сүмээс гарч буй нь. 2022 оны 12-р сарын 23. Зургийг Тэнзэн Чойжир.

Бурхан багшийн адистид шүтээнд Бодгаяа хийдийн менежментийн зөвлөлийн энэтхэг лам шар торгон өмсгөл асаан, өргөл үйлдэв. Дээрхийн Гэгээнтэн болон Намжил хийдийн хуврагууд Гурван үест залбирал, Билиг билгүүний зүрхэн судар, Шүтэн барилдлагын магтаал, Наландарын 17 бандидад өргөсөн залбирал, Төвөдийн буддын уламжлалуудын эв нэгдлийн төлөөх залбирал, Чухаг дээд гурван эрдэнийн өлзий хутгийн ерөөл болон Дээрхийн Гэгээнтний өлмий бататгах залбирлыг уншицгаалаа.

Уншлага залбирлын төгсгөлд зориулга ерөөл талбив.


Бодийн дээд эрдэнийн сэтгэл

Төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай

Төрсөн нэгэнд нь эс доройтож

Улам бүр өөдөө дэлгэрэх болтугай.

Заагч Бурхан ертөнцөд залран

Шашин нарны гэрэл мэт тодрон

Шашныг баригч нар өмөг садан мэт зохилдон

Шашин өнөд удаан оршихын өлзий хутаг орших болтугай.

Зураг. Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа дахь Махабоди сүмийн хажууд цугласан сүсэгтнүүдтэй Дээрхийн гэгээнтэн Далай лам мэндчилж буй нь. : 2022 оны 12-р сарын 23. Зургийг Тэнзин Чойжир.

Зураг: 2022 оны 12-р сарын 23-ны өдөр Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа дахь Махабодийн сүмийн хажууд цугласан сүсэгтнүүдтэй Дээрхийн Гэгээнтэн Далай лам мэндчилж буй нь.

Дээрхийн Гэгээнтэн гороогоо дүүргээд Их бодийн сүмийг орхин, шатаар өгсөн үүдээр гарч Гольфийн машинд суун Гандан Пэлжээлин хийдийг зорин одлоо.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт