Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Мельбурн дахь хоёр дахь өдөр – Дээрхийн гэгээн Далай лам буддын ухаанаас эхлээд хүрээлэн буй орчин, дүрвэгсдээс эхлээд энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухай ярив 2011 он 6 дугаар сар 11

Түгээх

Австрали, Мельбурн хот 2011 оны 6 дугаар сарын 10 (Цэрэн Кинзом Дхондүгийн мэдээ) – Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөө өглөө Мельбурны Брейбрук дүүрэгт байрлах Вьетнамын буддын шашны Куанг Мин сүмийг нээж өглөө.

Зураг. Вьетнамын буддын шашинтнууд Австралийн Мельбурн хот дахь Куанг Мин сүмд Дээрхийн гэгээн ийг угтан авч буй нь. Австрали, Мельбурн хот. 2011 оны 6 дугаар сарын 10. Гэрэл зургийг: Кунчок Гялцэн/DLIAL

1,500 гаруй вьетнамын буддын шашинтай хүмүүс Дээрхийн гэгээн XIV Далай ламыг ирэхэд залбирч, уухайлан угтан авчээ. Тэдний олонх нь Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрсдийнх нь дунд ирсэнд баярлан догдолж, нулимс дуслуулсан байна.

Дээрхийн гэгээн XIV Далай ламын залбирсны дараа вьетнам лам хуврагууд цугтаа уншлага өргөв. Дээрхийн гэгээн материаллаг баялаг бус дотоод амар амгаланг хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Тэрээр төвөд, вьетнамын буддын уламжлалыг харьцуулан олон мянган сүсэгтнүүдэд “21-р зууны буддын шашинтнуудын хувьд бид Бурханы шашныг бүрэн мэдэх ёстой. Зүгээр л ном уншсанаар буддын шашинтан болно гэж хэлэх нь хангалтгүй” хэмээн зөвлөсөн байна. Энэ нь шашнаа гүнзгий судалснаар л бий болохыг тэрээр тэмдэглэсэн юм.

Дээрхийн гэгээн XIV Далай лам 15 жилийн өмнө хуучин хийдэд зочилж байсан бөгөөд одоо энэ шинэ том барилга нь зөвхөн залбирал үйлдэх танхим биш, харин анги танхим болон ашиглагдаасай хэмээн хүссэн байна.

Зураг. Залуу охин Австралийн Мельбурн хотноо болсон залуучуудын уулзалтын үеэр Дээрхийн гэгээн XIV Далай ламд асуулт асууж буй нь. Австрали, Мельбурн хот. 2011 оны 6 дугаар сарын 10. Гэрэл зургийг: Кунчок Гялцэн/DLIAL

Дээрхийн гэгээн XIV Далай лам дараа нь олон үндэстэн цугласан цагаачдын хорооллоороо алдартай Футскрей дүүрэгт очиж, тухайн бүсийн эрсдэлт залууст зориулсан цуглаанд хандан үг хэлэв. Орон гэргүйдэл, ядуурлын асуудлыг шийдвэрлэхээр ажилладаг “20th Man Foundation”-ийг удирддаг залуучуудын нийгмийн ажилтан Лес Твентиман энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ. Цугласан хүмүүсийн дийлэнх нь орон нутгийн сургуулийн хүүхдүүд байсан бөгөөд тэд Дээрхийн гэгээн XIV Далай ламын яриаг сонсохоор ирсэн байв. 6–18 насны хүүхдүүд түүнд амьдралын тухай олон асуулт асуусан байна. Дээрхийн гэгээн XIV Далай ламын сангаас уг буяны байгууллагыг дэмжин хандив өргөжээ.

Өдрийн хоолны дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам Бирм, Хятад, Вьетнам, Эритрейгээс ирсэн дүрвэгсдийн бүлэгтэй ярилцлага хийв. Эдгээр хүмүүс эх орондоо бүх бэрхшээлийг туулж, Австралид амжилттай амьдрал цогцлоож чадсан байлаа. Дүрвэгсдийн асуудал тухайн үед Австралийн улс төрийн гол маргааны нэг байсан юм. Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийн дүрвэгсдийн амьдралын замналаа хуваалцаж, асуудлын шийдлийг олохын тулд эх сурвалжийг нь олж харах хэрэгтэй гэж хэлэв. Заримдаа байгалийн гамшиг дүрвэгсдийн хямрал үүсгэдэг ч олон тохиолдолд энэ нь удирдагчдын ёс суртахууны хомсдолоос үүдэлтэй байдаг гэдгийг тэрээр онцолсон юм. Үүний дараа тэрээр Хятадын Төвөдийг эзэлснээс болж өөрийн амьдрал хэрхэн дүрвэгсдийн хувь тавиланд шилжсэн тухайгаа ярьсан байна.

Зураг. Австралийн Мельбурн хотноо болсон арга хэмжээний үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам, түүний хуучны найз бөгөөд Төвөдийг дэмжигч Ногоон намын удирдагч сенатор Боб Браун нартай уулзав. Австрали, Мельбурн хот. 2011 оны 6 дугаар сарын 10. Гэрэл зургийг: Расти Стевард/DLIAL

Өдрийн сүүлийн арга хэмжээ нь Холбооны Ногоон намын парламентын гишүүн Адам Бандтын зочид хүлээн авалт байлаа. Энэ үеэр мөн Төвөдийг удаан хугацаанд дэмжиж ирсэн Ногоон намын удирдагч сенатор Боб Браунтай уулзав. Дээрхийн гэгээн XIV Далай лам хотуудыг тогтвортой ирээдүй рүү чиглүүлэх тухай сэдвээр үг хэлж, экологийн асуудалд өөрийн гүн гүнзгий дур сонирхлоо илэрхийлэв. “Сайн хот гэж ямар байх вэ?” гэсэн асуултад хариулахдаа тэрээр илүү олон ногоон байгууламж, зам дээрх машины тоо багассан байхыг хүсдэг гэжээ.

“Чин сэтгэлийн хүчин чармайлт гаргаж, орчин үеийн технологийг зөв ашигласнаар бид эх дэлхийгээ аварч чадна” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам үгээ өндөрлөв.

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт