Дээрхийн гэгээний гар сүүлийн гурав хоногийн турш бага зэрэг өвдсөн тул эмчийнхээ
Зөвлөсөн ёсоор тэрбээр өнөөдөр үдээс хойш Дарамсала хотоос хөдөлж, Шинэ Делид хүрэлцэн ирлээ.
Тус хотын "Аполло" эмнэлэгт бүрэн шинжилгээ хийлгээд, үдээс хойш эмнэлгээс гарлаа. Шинжилгээгээр гарын үеийн мэдрэл хавчуулагдсан гэсэн онош гарсан тул эмч нар шаардлагатай эмийн эмчилгээ хийлгэхийг зөвлөжээ.
Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Шинэ Делид хоноод, маргааш Дарамсала руу буцах бөгөөд Лхагва гарагаас ердийн хуваарийнхаа дагуу ажиллана.
Далай ламын ажлын алба