Би бээр Бирм дэх ардчиллын төлөөх тайван хөдөлгөөнийг дэмжиж, тэдэнтэй эв санааны нэгдэлтэй буйгаа илэрхийлж байна. Би бээр тэдний эрх чөлөө, ардчиллын төлөөх уриалгыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд энэ боломжийг ашиглан дэлхий даяарх эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүст ийм хүчирхийллийн бус хөдөлгөөнүүдийг дэмжихийг уриалъя. Түүнчлэн Бирмд ардчилал, эрх чөлөөг уриалан тэмцэж буй буддын шашны олон лам хувраг ахан дүүстээ чин сэтгэлийн талархал, бишрэл хүндэтгэлээ илэрхийлье.
Буддын шашны ламын хувьд би цэргийн дэглэмийн бүрэлдэхүүнд багтдаг, буддын шашинд итгэдэг хүмүүст хандан энэрэн нигүүлсэхүй, хүчирхийллийн бус үзэл санааны үүднээс ариун ном сургаалын дагуу үйлдэхийг уриалж байна.
Энэхүү тайван хөдөлгөөн амжилтад хүрч, Нобелийн Энх тайвны шагналт эрхэм нөхөр Аун Сан Су Чи маань удахгүй суллагдаасай хэмээн залбиръя.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц
2007 оны 9 дүгээр сарын 23










