Зураг. Дарамсала хотын Намжил дацангийн Зүлэгхэн дуганд айлдвар айлдахаар морилж буй Дээрхийн гэгээн Далай Лам. 2007 оны 9 дүгээр сарын 3.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү номын айлдвараар Нагаржунай гэгээний “Бодь сэтгэлийн тайлбар” болоод Камалашила гэгээний “Бясалгалын төв шат” бүтээлүүдийн талаар айлдахын зэрэгцээ Жанрайсиг бурхны авшиг хүртээх юм.
Энэхүү айлдвар нь Сингапурын Төвөдийн буддын шашны нийгэмлэгийн хүсэлтээр голчлон Зүүн өмнөд Азийн сүсэгтнүүдэд зориулжээ.










