Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Нөхөрсөг уулзалт өндөрлөв 2015 он 3 дугаар сар 21

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели. Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн төрөл бүрийн мэргэжилтнүүдтэй уулзсанаар шинэ өдрийг эхлүүллээ.

Нөхөрсөг уулзалт өндөрлөв


Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн төрөл бүрийн мэргэжилтнүүдтэй
уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2015.03.21
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО/Ражив Мехротрагийн товч танилцуулгын дараа Дээрхий Гэгээнтэн Далай Лам “Хамгийн чухал зүйл бол ямар ч зүйл хийж байсан бид бүгдээрээ адил хүмүүс гэдгээ мартаж болохгүй” хэмээн онцоллоо.

Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Бүгд л амьдралаа утгатай байлгахыг хүсдэг. Утгатай амьдрах гэдэг мөнгө, эрх мэдэл, нэр алдар олж авах биш баяр баяслыг өөрөөсөө түгээх явдал юм. Тиймээс би уулзсан хүн бүртэй аз жаргалын жинхэн эх үүсвэр нь бидэнд байдаг гэдгийг хуваалцахыг хичээдэг билээ. Бидний амьдрал ямар ч бэрхшээлтэй тулгарч байсан сэтгэлийн дотоод амгалангаа тодорхой хэмжээнд хадгалж байвал бид аз жаргалтай байх болно.

“Найз нөхөдтэй, эд хөрөнгөтэй байсан ч айдас, хардалтаар дүүрэн бол бид аз жаргалтай байж чадахгүй. Би үүнийг өнөөгийн боловсролын тогтолцоо болон бидний амьдралд хэтэрхий материаллаг хандалга байгаатай холбоотой гэж үздэг.”

Нөхөрсөг уулзалт өндөрлөв


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас мэргэжилтнүүд асуулт асууж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2015.03.21
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО/Дээрхийн Гэгээнтэн асуулт асуухыг урихад эхний асуулт бидний амьдрал дахь технологийн гүйцэтгэх үүргийн талаар байлаа. Тэрээр “Технологийн ачаар бидний харилцаа болон аялалын салбар төсөөлшгүйгээр сайжирчээ. Гэхдээ бид аливаад бодитоор хандах хэрэгтэй.” гэв.

Дээрхийн Гэгээнтэн өөрийн бугуйн цагандаа туйлын талархалтай хандахын зэрэгцээ нямбайлан арчилдаг хэдий ч түүний сэтгэл хөдлөлд ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй болохыг онцоллоо. Технологи ашигт тустай эсвэл хортой байх эсэх нь түүнийг хэрхэн хэрэглэхээс шалтгаална.

Шашин хоорондын эв найрамдлын тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ тэрээр Энэтхэгт байхдаа бүх шашин хайр энэрэл, нинжин сэтгэлийг сургадаг тал дээр суралцсан гээд шашин бүгд хүний дотоод амар амгаланг цогцлоох боломжтой болохыг онцоллоо. Түүний хувьд өгөөмөр байх нь төрөлхийн эсвэл олдмол зүйл алин болохыг асуухад тэрээр өөрийгөө бусдаас онцгойрох зүйл нэгээхэн ч байгаагүйг онцлоод өөрийн мэдлэгийг бусдаас олж авсан гэлээ.

Мөн “Өнөөгийн Энэтхэгчүүдийн мэдлэг эртний Энэтхэгээс улбаатайг хэлж байгаа нь ёс зүйн уламжлалыг сургуулиудад хөгжүүлэх явдал алсдаа үр ашигтай зүйл гэж боддогоо дахин баталлаа” гэв. Тэрээр Энэтхэгийн Кангури болон Тэнгиур уран зохиолын дээжсийг Энэтхэг эхээс нь орчуулан шинжлэх ухаан ба филсофийн агуулгаар хүн бүр судалж болохуйц байдлаар орчуулахаар төлөвлөж байгаагаа тодрууллаа.

Нөхөрсөг уулзалт өндөрлөв


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 80 насны ойн баярт бэлдсэн бялууг
хуваав. Энэтхэг, Шинэ Дели. 2015.03.21 Фото Тэнзин Чойжор /ДЛО/Уулзалт өндөрлөх дөхөхөд зочид буудлын удирдлагууд Дээрхийн Гэгээнтэнд үнэт цагаасаа хугаслан саатсанд талархахаар орж ирлээ. Түүний 80 насны ой тохиож байгаа тул хүлээгдэж буй олон бялууны эхнийхийг зүсэн, олонтой хуваахыг урихад цугласан олон Төрсөн өдрийн баярын дуугаар мялаалаа.

Өдрийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдвар сонсохоор хуран цугласан 350 гаруй хүмүүстэй мэндлээд номын айлдвар эхлэхээс өмнө асуулт асуухыг урив. Эхний асуулт хоосон чанарын тухай байсан бөгөөд тэрээр “Хоосон чанар гэдэг бол юмс үзэгдлийн далд мөн чанар билээ. Би сүүлийн 60 гаруй жилийг хоосон чанарыг таньж мэдэхэд зориулж байна. Сая асуулт асуусан 19 настай охин одооноос эхлэн хоосон чанарын талаар судлах аваас тэрээр 40 насандаа хоосон чанарын талаар нэлээд сайн ойлголттой болж чадна” гэв.

Тэрээр үхлээс айдаг тухайгаа ярьсан эмэгтэйд хандаж бидний айдас бол аливаа зүйлд хэт автахтай холбоотой гэж хэллээ. Амьдралын хүрэх газар нь бид энэ насандаа хэр утгатай амьдарснаас хамаардаг. Бидэн шиг нийгмийн амьтдын хувьд бусдад хэр зэрэг тусалсан эсвэл хор хүргэсэн гэдэг шалгуураар хэмжигдэнэ гэсэн үг.

Нөхөрсөг уулзалт өндөрлөв


Уулзалтын үеэр хуралд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламаас асуулт асуув. Энэтхэг, Шинэ Дели. 2015.03.21
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО/Өөр нэгэн сонсогч өнөөгийн засгийн газартаа итгэдэггүй тул юу хийвэл зохиолтойг асуувал Дээрхийн Гэгээнтэн дутагдалтай талтай ч ардчилалын давуу тал нь зонхилдог гэдэгт итгэдгээ тэрээр дахин хэллээ. Энэтхэг шиг асар том улсад боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн чармайлт хэрэгтэй. Үүнд эерэг хандлага, тууштай байдлыг шаардана гэдгийг онцоллоо.

Энэтхэг дэх Төвөдүүдийн ирээдүйг тэрээр “Энэ нь нэг хүнээс хамаарах зүйл биш. Улс төрийн хариуцлагыг сонгуулиар сонгогдсон тэргүүлэгчид шилжүүлсэн” хэмээв. Тэрээр Бандит Неругийн үеэс Энэтхэгийн засгийн газрын Төвөдүүдэд үзүүлсэн нигүүлсэнгүй сэтгэл, тэр дундаа боловсролын талаар ихээхэн анхаарсныг эргэн дурслаа. Неру анх Төвөд сургуулиудад Англиар хичээл зааж байхыг санал болгосон юм. Дээрхийн Гэгээнтэн цагаач Төвөдүүдийн зорилго бол Төвөд дэх 6 сая Төвөдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх явдал гэлээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт