Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Олон орны аялагчидтай уулзлаа 2018 он 5 дугаар сар 19

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Энэтхэг тэргүүтэй Өмнөд Ази, Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Орос, Израйлаас ирсэн гадаадын 1000 гаруй жуулчидтай уулзлаа. Тэрээр уулзалтын өмнө жуулчидтай зургаа татуулав.

Гадаадын олон жуулчидтай уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын зочидтой уулзлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.19. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДараа нь Зүглаг Хан дуган, Дүйнхорын дуганд морилж зуны эхэн сар буюу Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн их дүйчэн сарыг тохиолдуулан Жанрайсиг бурханы зүрхэн тарнийг өдөр бүр урин уншиж буй лам хуврагуудтай мэндэллээ.

Ингээд дуганы өмнөх талбайд эргэн ирж олон улсын жуулчидтай уулзсан юм.

"Энэ уулзалтыг би харилцан ярилцлага гэж үзэж буй тул та нар надаас чөлөөтэй асуулт асууна уу!”

"Хэдийгээр манай Төвөдийн уламжлалд хамаг амьтдын сайн сайхны төлөө залбирдаг ч хуучин цагт бид Төвөдөд өндөр уулсын хүрээлэнгээр тусгаарлагдсаны улмаас орчлон ертөнцөд чухам юу болж байгааг төдийлөн мэддэггүй байлаа. Гэтэл өнөөгийн бодит байдал дээр бид нэг нэгэндээ маш их хамааралтай болсон ба тусгаарлагдмал байдал нь цаг үеэ өнгөөрсөн бөгөөд одоогийн бодит байдалтай огт тохирохгүй болжээ. Бид хүн төрөлхтний нэг гэдгээ байнга санах хэрэгтэй боллоо.”

Гадаадын олон жуулчидтай уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын зочидтой уулзлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор"Бусад ахан дүүс минь миний амьдралыг аз жаргалтай, учир утгатай болгож байна. Зарим хүмүүс бусдад туслах, тэднийг өрөвдөн хайрлах нь зөвхөн тэдэнд ашигтай мэтээр ойлгодог ч үнэндээ бусдыг хайрласны үр дүнд бид агуу их ашиг, сэтгэл ханамжийг авдаг юм.”

"Сансар огторгуйн бусад хэсэгт амьд амьтад байж болох ч бид тэдний төлөө залбирахаас өөр юу ч хийж чадахгүй. Мөн манай гариг дэлхий дээр амьдран буй араатан амьтан, жигүүртэн шувуудад ч бид төдийлөн тус болж чадахгүй. Харин энэ дэлхийн зөвхөн хүн төрөлхтөн бид нэгдэх, нэг нэгнээ ойлгох, хамтран амьдрах боломжтой билээ.”

Гадаадын олон жуулчидтай уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын зочидтой уулзлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.19. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа сүүлийн 60 жил Энэтхэгт цагаачлан амьдрах хугацаандаа дэлхийн томоохон шашнууд энд эв найртай зэрэгцэн оршиж байгааг хараад сэтгэл машид баярладаг гэдгээ тэмдэглэн хэлэв. Тэрээр энэ нь дэлхий дахинд үлгэр жишээ болж байна хэмээн магтлаа. Эдгээр шашнуудад гүн ухааны адил бус олон үзэл онол байдаг ч хүн төрөлхтний амар амгалангийн төлөө ном сургаал айлддаг талаасаа бүгд адилхан, энэ нь шашин бүгдийн нийтлэг зорилго мөн хэмээлээ.

Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тэрээр шинжлэх ухааны эрдэмтэдтэй сансар судлал, нейробиологи, физик, сэтгэл судлалын талаар уулзаж ярилцаж байгаа талаар ярив.

Гадаадын олон жуулчидтай уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын зочидтой уулзах үеэр асуулт хариулт явагдав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор"Та бүхэн надад анхаарал хандуулж байгаа бол миний юу ярьсныг сайн эргэцүүлж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлж чадах эсэхээ сайн бодоорой. Өөрийн амьдарч буй газартаа бид бүхэн хүн төрөлхтний нэг хэсэг гэдэг ойлголтыг дэлгэрүүл. Мөн харилцан нэг нэгнээ хүндэтгэх, бүх шашныг хүндэтгэн хүлээн авах тухай нэг нэгэндээ ярих хэрэгтэй. Харин миний хэлсэн үг үр дүн багатай санагдвал зүгээр л мартаж орхи.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өөрийн өргөөний зүг буцахад тэнд цугласан олон хүмүүс түүнийг баяртайгаар үдэж байлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт