Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Орегон, Портланд хотод "Итгэл бишрэл, дотоод болон гадаад ертөнцийн талаархи санаа бодол" сэдвээр ярилаа 2013 он 5 дугаар сар 10

Түгээх

АНУ, Орегон, Портланд 2013.05.09 – “Сарнайн хот” хэмээн нэрийдэх Портланд хотод Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портландын Их Сургуулийн Чилис төвд морилон ирснээр ажлын өдрөө эхэллээ. Тэнд 600 орчим Төвд хүмүүс уламжлалт хүндэтгэл үзүүлэн угтав. Портландын Их Сургуулийн Ерөнхийлөгч санваартан Билл Биючамп, Иргэдийн Төлөөлөгч Тина Котек нар угтан авч 4300 орчим хүмүүс цугласан “Шашин шүтлэг ба хүрээлэн буй орчин” уулзалтанд оролцохоор дагалдав. Танилцуулгандаа төлөөлөгч Котек Риогийн дээд хэмжээний уулзалтанд Дээрхийн Гэгээнтний “Бид бүгдэд хамаарагдах нэгэн дэлхийгээ бод” хэмээн захиж байсныг эш татав.

Дээрхийн Гэгээнтнийг удиртгал болгон үг хэлнэ үү хэмээн индэрт залахад:

“Сэтгэл зүрхний ахан дүүс нар минь, энэ сайхан хотод анх удаагаа уригдсандаа маш их баяртай байна. Зөвхөн хүмүүс бид шашныг шүтдэг. Амьтдад энэ ойлголт байхгүй. Бидэнд зохицуулж чадахгүй зовлон бэрхшээл тохиоход сүсэг бишрэл, итгэл найдвар бий болж байдаг билээ. Биднийг уур хилэн, үзэн ядалтаар дүүрэн байх үед ч уучлал өршөөлийн сэтгэл байж байдаг. Бүхий л томоохон шашин ийм уламжлалтай.”

Орегон, Портланд дах Итгэл бишрэл ба Дотоод болон гадаад ертөнцийн талаархи санаа бодол


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оролцсон “Шашин шүтлэг ба хүрээлэн
буй орчин” сэдэвт шашин хоорондын уулзалтанд Портландын Их
Сургуулийн хоор дуулав. Орегон, Портланд, 2013.05.09
Зургийг Дон Фарбэр“Бидний оршин суугаа бүс нутгийн ялгаа, цаг уур зэргээс өөр өөрийн шашин шүтлэг дэлгэрэн хөгжсөн. Гэвч бүхий л томоохон шашин хайр, энэрэлийн сэтгэлийг бэхжүүлэх зорилго нэгтэй байдаг. Үүний тулд бид өөрийн шашинд зан үйл төдийхнээр хандалгүй үнэнхүү сүслэн мөрдөх нь илүү үр дүнтэй. Бидний дунд олон хүн сүм дуганд очиж харагдсанаар шашин шүтлэгээ хангалттай гэж үздэг хэдий ч өдөр тутмын амьдралдаа уур хилэн, үзэн ядалт хүчирхийлэлд ч хүргэх муу сэтгэлийг агуулсаар байдаг.”

Ямар шашин шүтэх нь хувь хүний сонголт боловч сонгосон шашиндаа үнэнч байх нь зүйн хэрэг. Үе үехэн шашны удирдагч нар уулзан чуулж энэхүү үйл ажиллагаа шиг энхийн төлөөх мэдээгээ дамжуулж байх нь чухал байна. Учир нь түүхээс харахад шашны нэрийн дор маш олон хүчирхийлэл, халдлага болсон. Тиймээс шашны уламжлал болсон эв нэгдлээ харуулах нь чухал юм.

Байгаль орчны хүрээлэн буй талаар санваартан Билл Библид гардаг “Өөрийн бүтээсэн бүхий л зүйлийг хараад сайн болсныг мэдсэн” хэмээх хэсгээс эш татав. Энэ нь бидэнд өгсөн гайхалтай энэ бэлгийн хариуцлага хүлээлгэн өгснийг илэрхийлж байна гэж тайлбарлав. Дараа нь санваартан Агнэс Пилгрим эцэг бурханд хандан бидэнд дэлхий ертөнц, агаар мандал, нэн ялангуяа усыг хамгаалах сэтгэлийг төрүүлөх, мөн Төвдийн ард түмний сайн сайхны төлөө залбирал үйлдэв.

Дээрхийн Гэгээнтэн бидний зан төлөв хүрээлэн буй орчин, цаг уурт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэдэгтэй санал нэгдээд энэ талаар дорвитой арга хэмжээ авах нь зохистой. Эцэст нь бидний орон гэр болсон эх дэлхийгээ хамгаалах алхам хийх хэрэгтэй. Бид бүгд жижиг гэлтгүй хийж чадна. Жишээ нь би өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж ваннанд усанд орохын оронд шүршүүрт ордог хэмээв. Санваартан Билл санал нэгдэн биднийг бага байхад хэн ч дэлхийгээ хайрлан хамгаал гэж хэлж байгаагүй. Үргэлж л иймээрээ байх юм шиг санадаг байлаа. Тэр бодол өөрчлөгдөх хэрэгтэй. Залуу үеийнхэн та нар энэ талаар өөр бодолтой болсон гэв.

Орегон, Портланд дах Итгэл бишрэл ба Дотоод болон гадаад ертөнцийн талаархи санаа бодол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Шашин шүтлэг ба хүрээлэн буй орчин”
сэдэвт шашин хоорондын уулзалтанд айлдаж буй нь. Орегон, Портланд.
2013.05.09 Зургийг Дон ФарбэрТийнхүү Имам Нажиб Коран судраас араб болон англи хэлээр уншлага үйлдэв. Еврей шашинтны лам Сахана “Энэхүү бодлыг шашнаараа түгээх үүрэгтэй. Хүрээлэнд буй орчиндоо талархах нь бид бүгдийг нэгэн сэтгэлийн үзүүрт зангидаж чадна” хэмээгээд Еврейн Тора судрын бурхан Адамд хандан “Дэлхийгээ чи сүйтгэвээс хэн ч түүнийг засахгүй” гэж бичсэн байдгыг эш татав.

Дээрхийн Гэгээнтнээс Төвдийн байгаль орчны талаар асуухад цөөхөн хүн амтай байгаль орчин бохирдоогүй. Төвдөд усны ундарга нь цэвэрхэн байсан. Анх Энэтхэгт очоод маш олон газрын ус бохирдсоныг мэдээд цочирдож байсан. Ийнхүү туршлагаасаа мэдэхгүй байсан алдаагаа зассан. Төвдийн нутаг азийн нэг тэрбум хүний усны хэрэглээг хангаж байдаг бөгөөд Хятадын нэгэн хүрээлэн буй орчны судлаач усны гуравдагч ай сав болохыг тодорхойлжээ. Төвдийн байгалийн нөөцийг хайр гамгүй олборлогч нар өөрчлөгдөх байх хэмээн найдаж байгаагаа ч мөн дуулгав. Инээд хөөр хамгийн хямд эм байдгийн адил ус хамгийн шилдэг эм гэж санваартан Агнэс нэмж хэлэв. Иймээс усанд талархаж байх нь зүйтэй.

Шашин хоорондын иймэрхүү хэлэлцүүлэг үүгээр тогтох хэрэггүй. Бид үүнийгээ үйл хэрэг болгох хэрэгтэй гэж санваартан Билл хэлэхэд Имам Нажиб санал нийлэн бид үүнд бусдыгаа татан оролцуулах хэрэгтэй хэмээв. Дээрхийн Гэгээнтнээс төгсгөлийн үг хайрлаач хэмээхэд:

“Бид шашны нэрийн дор нэг нэгэндээ хор хүргэж хэрхэвч болохгүй. Бид хүссэн хүсээгүй зэрэгцэн орших л болно. Бид нэг нэгэндээ ойр дотно харилцаатай байх нь бусад шашнаа үнэлж хүндлэх тустайгаас гадна сая сая хүн амар амгалан байх суурь болох юм. Жилийн өмнөх бага хурлаар нэгэн физикчтэй уулзахад тэрээр өөрийн судалгааны талбараа өндөр үнэлдэг ч ганцхан зүйлээр туйлшрах хэрэггүй гэж суралцсан тухайгаа хуваалцжээ. Тэр үед би ч мөн адил бурханы шашинтан гээд ганцхан үүгээр хязгаарлаж болохгүй гэдгийг мэдэрсэн. Ингэх аваас бусад шашинд байгаа сайн зүйлийг олж харах чадваргүй болж өрөөсгөл болно.”

Орегон, Портланд дах Итгэл бишрэл ба Дотоод болон гадаад ертөнцийн талаархи санаа бодол


Портландын Их Сургуулийн Чилис Төвд Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын оролцсон шашин хоорондын уулзалтанд 4800
гаруй хүн оролцлоо. Орегон, Портланд, 2013.05.09
Зургийг Дон Фарбэр“Ганцхан үнэн бий хэмээх ухагдахуун нь олон шашин өөр өөрийн үнэнтэй гэдэг бодит байдалтай зөрчилдөж байна. Хувь хүний хувьд нэг шашин нэг үнэн байх ч хүн төрөлхтний хуьд авч үзвээс олон шашин олон үнэн байгаа нь бодит байдал билээ. Тэр ч үүднээсээ өөр өөрийн шашнаа хадгалан үлдэж бусад шашнаас суралцаж явахыг захидаг.”

Шашин хоорондын уулзалтанд оролцогчдыг ерөнхийлөгч гэртээ үдийн зоогонд урьж төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтнээс бодол саналыг нь асуухад:

“Энэ хотод дахин ирсэндээ туйлын баяртай байна. Өглөөний уулзалт шашны олон ах дүү нартай уулзсан нь сайхан боллоо. Бид үүнийг Африк, Араб, Ойрхи Дорнодод хийх хэрэгтэй. Миний уураг тархи уулзалтыг мэдэрч бие махбодь минь үдийн зоогийг хүртлээ. Баярлалаа” хэмээн хошигнон хэлэв.

Үдээс хойш хотын захирагч Чарли Хэйлэс бусад хотуудад парк байдаг бол Портланд хот тэр чигээрээ уулаар хүрээлэгдсэн, ой шугуй, гол горхитой парк. Энэ хотод байгаль орчны талаар ярихад хамгийн тохиромжтой хот. Үүнээс гадна нэг нэгэндээ хэрхэн хандахыг өөрийн зүгээс хэлж өгнө үү хэмээн Дээрхийн Гэгээнтнээс хүсэв.

“Эрхэм ах дүү нар минь, та бүхэнтэй уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг. Хэдийгээр өөр өөр нүүр царай, хувцас хунар харж байгаа ч нэгэн бид нэгэн хүн төрөлхтөн гэдгийг үргэлж онцолдог.”
“Бидний хооронд тохиодог ихэнхи зөрчлийг хүмүүс бид өөрсдөө бий болгодог. Зарим зөрчлийг эмэгтэйчүүд гаргадаг ч хүчирхийлэлтэй холбоотой зөрчил илүү эрчүүдийн асуудал болоод байна. Бидэнд тулгардаг асуудал хоёрдугаар шатны ялгаанд хэт их анхаарснаас үүдэлтэй. Долоон тэрбум хүмүүн бид оюун ухаан, сэтгэл санаа, бие махбодийн хувьд адилхан. Бүгдээрээ аз жаргалтай амьдралыг хүсч зовлонгоос ангид байхыг хүсдэг. Энэхүү эрх нь ч бидэнд буй. Нийгмийн амьтан гэдэг үүднээсээ ч үүнтэй холбоотой.”
“Өнөөдөр дэлхийн эдийн засгийн ашиг тус болон сөрөг үр дагавар нь нэг улсын хил, шашны ялгаагаар хязгаарлагдахаа больсон байна. Жишээ нь цаг уурын өөрчлөлт бид бүгдэд нөлөөлж байна.”

Орегон, Портланд дах Итгэл бишрэл ба Дотоод болон гадаад ертөнцийн талаархи санаа бодол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портландын Их Сургуульд
илтгэл тавьж байна. Орегон, Портланд, 2013.05.09
Зургийг Дон ФарбэрXX зуун урьд өмнө үзэгдээгүй их цуст халдлагын зуун байсан агаад бид энэ алдаанааса суралцаж XXI зууныг энх тайвны зуун болгох хэрэгтэй. Энэ нь бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг бус харин хүч хэрэглэхийг оронд яриа хэлэлцээрийн замыг сонгоно гэсэн үг. Үүнд бид үр хүүхдүүдээ бэлдэж сургаж үйл хэрэг болгох хэрэгтэй.

Шашнаас ангид ёс суртахууны тухайд бид өөрсдийн сэтгэл санаагаа сургаж дадлагжуулахыг шаардаж байна. Сэтгэл санааны төсөөллөө хөгжүүлэх хэрэгтэй. Хувийн ариун цэврийг чандлан сахих нь эрүүл мэндэд тустайн адил сэтгэл санааны ариун тунгалаг байдал нь бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл байдлыг хангадаг.

Дээрхийн Гэгээнтэн дэлхийн өөрчлөлтийн талаархи асуултанд энэ нь хувь хүний сэтгэлийн дотоод амар амгалангаас эхтэй. Усны ганцхан дусал долгиолон ихээхэн гадаргуунд хүрдэгийн адил нэг хүний үйл олонд хүрч чадна хэмээн хариулав. Бас нэгэн оюутан хэрэв нөгөө тал яриа хэлцлийг ойшоохгүй бол хэрхэн үүнд татах вэ хэмээхэд хэрэв тэвчээртэйгээр хүлээн эвлэрэхийг хүсч уучлалттай хандвал нөгөө тал өөрчлөгдөнө. Байгаль орчны талаар магадгүй олон хүн анхаарлаа хандуулаагүй байж болох юм. Үүний гарц нь боловсрол.

Энэ ажиллагааг голлон зохион байгуулагч, Майтрипа коллежийг үүсгэгч Янси Ринбүүчи хаалтын үг хэлж Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд урт наслахыг ерөөв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт