Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Оюун судлахуйн найман шад шүлэг ба дөрвөн санамсар 2025 он 8 дугаар сар 22

Түгээх

Энэтхэг, Ладак муж, Лех хот - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Шивацал Повран дахь өргөөнөөсөө хөдлөн, өмнө нь хоёр ч удаа Дүйнхорын ван авшиг айлдаж байсан газар болох номын талбайн нөгөө үзүүрт байрлах асарт очлоо. Ойролцоогоор тавин мянган хүн талбайг дүүргэн цуглажээ. Дээрхийн гэгээнийг залрах үед хүүхдүүд тайзны өмнө мэтгэлцэж байв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Дүйнхорын талбай руу явж байна. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 16. Зургийг: Тэнзин Чойжор.

Түүнийг сэнтийдээ заларсны дараа "Бурхан багшийн магтаал", "Билгүүний зүрхэн судар" уншлагууд болон "Миний ном сонссон буян үүгээр хамаг амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай" хэмээх ерөөлийг уншлаа. Цай, бэрээс тарааж, хураангуй мандал өргөв.

Дээрхийн гэгээн айлдварынхаа эхэнд өөрийн Төвөд эх орноо алдсан ч, Энэтхэгт дүрвэн ирсэн тухайгаа дурсав. Тэр цагаас хойш Хималайн бүс нутагт амьдарч байгаа тул энэ газар нь түүний зүрх сэтгэлд ойр байдаг бөгөөд энэ бүс нутгийн хүмүүс Жанрайсиг бурхантай онцгой холбоотой болохыг онцоллоо. Тэрбээр Норбулинка ордныг орхин гарч, Кьичу голыг гатлан, хөндийгөөс гардаг даваагаар өгссөн тухайгаа ярив. “Тэндээс явахад надад гунигтай байсан ч хүн төрөлхтний хувьд бид бүгд адил гэдгийг эргэцүүлсэн. Бид бүгд аз жаргалтай, зовлон шаналлаас ангид байхыг хүсдэг. Би нутгаасаа цөлөгдсөн ч гэсэн ном сургаалыг бусадтай хуваалцах боломжтой байх болно гэдгээ мэдэрсэн.”

"Хималайн бүс нутгийн хаа ч явсан хүмүүс нь үнэнч шударга, сүсэг бишрэлтэй, оюун санаагаа дадлагажуулах чин эрмэлзэлтэй байгаа харагддаг. Хэдийгээр төвөдүүд асар их хүндрэл бэрхшээлтэй тулгарч, Хятадын хориг хязгаарлалтууд улам чангарч байгаа ч Хималайн бүс нутгийн ард түмэн бидний найзууд байсаар ирсэн.”

“Жанрайсиг бурхны адислалыг хүртэж, бодь сэтгэл ба хоосон чанарын тухай зөв үзлийг бясалгадаг хүний хувьд би гэгээрсэн бодь сэтгэлийг үүсгэж, хоосон чанарын талаар ойлголтыг олж авч чадсан. Энэ бол бид бүгдийн хийж чадах зүйл. Эдгээр дадлага сургуулийг бид урам зоригийн хүчээр хөгжүүлэх боломжтой. Миний гол зөвлөх зүйл бол бодь сэтгэл болон хоосон чанарын үзлийг өөртөө байнга сануулж байх явдал юм. Би өөрөө өглөө бүр сэрмэгцээ үүнийг хийж, эдгээр зарчмуудын талаар хэсэг хугацаанд бясалгадаг. Бид гэгээрэлд хүрэх тухай ярьж байгаа бөгөөд төвөдөөр энэ нь 'жан-чүв' хэмээх хоёр үеэс бүрдэнэ. Эхний үе буюу 'жан' нь бүх алдаа дутагдал, сул талыг даван туулахыг, 'чүв' нь олж авч болох сайн шинж чанар бүхнээр дүүрэн болохыг илэрхийлдэг.”

“Дэлхий даяар хүмүүс зовж шаналж байна. Шашны ёс заншлыг дагадаг эсэхээс үл хамааран хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг бөгөөд хэн ч зовохыг хүсдэггүй. Зовлонгийн уг шалтгаан хоёр талтай. Үүнд амин хувиа хичээсэн, өөрийгөө энхрийлэх хандлага мөн аливаа зүйлийг бусдаас хамааралгүй бие даан оршиж буй мэтээр буруу ойлгох явдал бий. Өглөө босоод би бодь сэтгэл, гэгээрэлд хүрэх хүсэл эрмэлзлийг бий болгож, Чандрагирдийн 'Төвд орохуй' судрын зарим мөрүүдийг эргэцүүлэн хоосон чанарыг бясалгадаг. Бодь сэтгэл, хоосон чанар гэсэн энэ хоёр зарчим нь Бурхан багшийн сургаалын гол цөм юм.”

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Дүйнхорын талбайд номын айлдвар айлдаж байна. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 16. Зургийг: Тэнзин Чойжор.

"Бурхан багш өмнө минь үзэгдэлд урган үзэгдсэнээс хойш тийм ч удаагүй байна. Тэр тэргүүнээ өргөн над руу хараад, намайг өөр рүүгээ ирэхийг дохиж, бодь сэтгэл, хоосон чанарыг төрүүлэх хэдэн үг хэлсэн нь намайг маш их баярлуулсан билээ."

"Бурхан багшийг дагагчдын хувьд бид сэхээрсэн бодь сэтгэл болон хоосон чанарын үзлийг бясалгахыг өөрсдийн үндсэн дадал болгох нь зүйтэй. Чин үнэнч шавь нарын хувьд та бүхэн өдөр бүр үүнийг өөртөө сануулж байх хэрэгтэй."

Дээрхийн гэгээн өчигдөр Энэтхэгийн тусгаар тогтнолын өдөр байсныг дурдаад, Энэтхэгийг бахдан биширч явдгаа илэрхийлж, энэ улсад амьдарч буй бид бүхэн эдэлж буй эрх чөлөөндөө талархаж байх хэрэгтэйг сануулав. Бид амьтай бүхэнд чадах чинээгээрээ тусалснаар өөрсдийн амьдралыг утга учиртай болгох боломжтой гэж тэрбээр нэмж хэллээ. Тэрбээр мөн Энэтхэг бол шашны олон уламжлал цэцэглэн хөгжсөн нутаг орон бөгөөд эв зохицол давамгайлсан газар болохыг онцлов. Шашны шүтэхийн мөн чанар нь сайхан сэтгэлтэй, хүчирхийллээс ангид байж, бусдад хор хөнөөл үл учруулах явдал юм. Тиймээс Энэтхэг улс дэлхийд энх тайвныг тогтоохын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй.

Дээрхийн гэгээн "Өнөөдөр энд маш олон хүн цугларсан байна" хэмээгээд үргэлжлүүлэн, "Та бүхний хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. Миний хувьд Төвөдийн зүүн хойд хэсгийн Кумбумын ойролцоо төрсөн боловч Лхас руу нүүсэн. Багш нартайгаа буддын гүн ухааныг судалсан нь миний нүдийг нээсэн. Дэлхий дээрх бүх зүйл илбэ мэт хуурмаг гэдгийг би мэдэж авсан. Юмс тодорхой байдлаар оршин байгаа мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш. Би өөрийн амьдралаа утга учиртай өнгөрөөсөн болов уу гэж боддог бөгөөд та бүхэнд хэлж буй зүйлс миний өөрийн туршлага дээр үндэслэсэн юм. Халуун дулаан сэтгэлтэй байж, бусдад туслах нь чухал болохыг санаж яваарай" хэмээлээ.

Ингээд Дээрхийн гэгээн "Оюун судлахуйн найман шад шүлэг"-ийг нээж, дөрөв дэх шадыг уншив. “Авир чанар муут хэн нэгэн хилэнц зовлонд нэрвэгдэхийг үзээд би эрдэнэсийн гуу сан олсон мэт олдохуйяа бэрх хэмээн энхийрлэх болтугай.” Гэвш Ланри Танбагийн зөвлөгөө ёсоор хэчнээн хорон муу санаатай амьтан байлаа ч гэсэн зовж шаналж л байвал бид тэднийг энэрч хайрлах хэрэгтэй юм.

Зураг. Дүйнхорын талбайд Дээрхийн гэгээн Далай ламын номын айлдварыг сонсож буй сурагчид. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 16. Зургийг: Тэнзин Чойжор.

Дараагийн шадуудад “Хэн нэгэн өст сэтгэлээр xүлцэшгүй ихээр хараан, доромжлох тэргүүтэнд үл зохих алдаа унал бүгдийг би өөрт аваад үнэнхүү ялалтыг бусдад өргөх болтугай. Тусыг хүртсэн хэн нэгнээс ачийг эргүүлэн санахад хэдийгээр намайг ихэд хорлосон ч хэзээд буяны садан багш хэмээн үзэх болтугай.” хэмээжээ. Дээрхийн гэгээн үүнийг ийнхүү тайлбарлав. "Бусад хүмүүс таныг шүүмжлэх үед та тэдэнд уурлахын оронд тэдний шүүмжлэл үндэслэлтэй эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Өөртөө эдгээр алдаа дутагдал байгаа эсэхийг шалга. Хэрэв байвал тэдгээр дутагдлыг хэлж өгсөнд нь талархаж, тэдний шүүмжлэлийг оюун санааны зааварчилгаа гэж тооцоорой."

Долоо дахь шаданд "Товчилбоос, эх болсон бүгдэд тус амгаланг бодитой хийгээд дам алинаар өргөж, тэдэнд учирсан хамаг зовлон шаналлыг өөрт би нууцаар авах болтугай." гэжээ.

Сүүлчийн шад нь "Аль тэр бүгдийг ертөнцийн найман номын атгаг хирээр үл бохирлож, оногдохуун юмсыг илбэ мэт хэмээн оносон оюунаар онц шунал үгүйгээр орчлонгийн хүлээснээс гэтлэх болтугай." хэмээсэн байлаа. Дээрхийн гэгээн бидний амьдралд тохиолдож буй зовлон зүдгүүр нь бидний буруу ойлголтоос үүдэлтэй болохыг тайлбарлав. Гэсэн хэдий ч бүх зүйлийг хуурмаг үзэгдэл хэмээн харснаар бид өөрсдийн төөрөгдлийг хоосон чанарын агаарт уусан шингэж буйгаар төсөөлөх боломжтой.

Дараа нь Дээрхийн гэгээн "Дөрвөн дурдал төгөлдөр гүр дуулал" номыг уншиж, дөрвөн дурдлыг жагсаасан нь багшаа дурдах, хамгийн дээд гэгээрэлд хүрэх нигүүсэхүй сэтгэлийг дурдах, өөрийн биеийг ядам бурханд хувилган дурдах, хоосон чанарын үзлийг дурдах дөрөв байлаа.

Хоёр дахь дурдалтай холбоотойгоор тэрбээр бид өөрсдийн хяналтгүй сэтгэл оюун болон түүнээс үүдэлтэй сэтгэлийн шаналлаас болж зовлонтой учирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээв. Биднийг сайхан сэтгэлээр хамгаалж байсан эцэг эх нар маань ч бас зовлон зүдгүүртэй, аз жаргалгүй байгааг өөртөө сануулж, тайвшралыг олж ав. "Хүсэл тачаал, үзэн ядалтыг орхиж, энхрийлэл, энэрэн нигүүлсэхүйг бясалгаж, сэтгэлээ хараа хяналтгүй тэнэхээс сэргийлэн энэрэн нигүүлсэхүйд төвлөрүүл." Дээрхийн гэгээн энэ номонд зөвлөснийг өөртөө тууштай хэрэгжүүлдэг хэмээлээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Дүйнхорын талбайд номын айлдвар айлдаж байх үеийн тайзнаас харагдах байдал. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 16. Зургийг: Тэнзин Чойжор.

Дөрөв дэх дурдал буюу хоосон чанарын үзлийг дурдах талаар тэрбээр бүх зүйл бидэнд ямар нэгэн объектив, бие даасан оршихуй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тийм байдаггүй болохыг ойлгох хэрэгтэй хэмээв.

Дээрхийн гэгээн цааш үргэлжлүүлэн, "Төвөдөд бид судар, тарнийн сургаалыг хослуулан үздэг. Тарнийн ёсонд бид ядам бурхны иогийг бясалгаж, өөрийн биеийг ядам бурхны лагшин болгон хувирснаар төсөөлдөг. Бид мөн өөрсдийн сэтгэлийн янз бүрийн түвшний нарийн ялгаануудын талаар суралцдаг. Бид ухамсарын энгийн бүдүүлэг түвшинд суурилах энгийн мэдрэмжээс даван, илүү нарийн сэтгэл буюу гэгээн гэрлийн сэтгэлдээ хүрч, хөгжүүлдэг бөгөөд энэ нь хоосон чанарыг оноход ашигладаг сэтгэл оюун юм."

"Сэтгэл судлалын үүднээс авч үзвэл бидний Төвөдөд хадгалж үлдсэн буддын шашны уламжлал тун онцгой. Хамгийн дээд иогийн тарнийн бясалгалд бид өөрсдийн машид нарийн ухамсрыг танин барьж, ашиглахыг хичээдэг. Бусад уламжлалууд үүнийг яаж хийхийг тайлбарладаггүй. Тэдний адилаар бид бодь сэтгэл, хоосон чанарын үзлийг бясалгадаг боловч зөвхөн тарнийн ёсоор машид нарийн, хамт төрсөн гэгээн гэрлийн сэтгэлийг хөгжүүлэн гэгээрэлд хүрэх зам мөр болгон хувиргадаг."

"Хэрэв бид үүнийг хийж чадвал сэтгэлийн энгийн бүдүүлэг байдал багасч, бид нарийн сэтгэлээ ашиглан хоосон чанарыг онох боломжтой болно. Энэ бол ер бусын гүн гүнзгий зүйл."

"Би Амдод төрөөд, Лхаст ирж, багш нараасаа ном сонссон хүн. Суралцахаас гадна би сурсан зүйлээ бясалгаж, сурсан номноосоо туршлага олж авч чадсан.

"Энэ удаад Хималайн бүс нутгийн энэ хэсэгт ирж, Төвөдийн бидэнтэй адилхан уламжлалыг дагадаг та бүхэнд ном сургаалаас хуваалцах боломж надад олдлоо. Төвөдөд олон агуу багш нар, ер бусын мэдлэгтэй хүмүүс байсан. Сайн суралцвал та бүхэн ч тэдэн шиг болох боломжтой."

Зураг. Дүйнхорын талбайд Дээрхийн гэгээн Далай ламыг даган бодь сэтгэлийг үүсгэх мөрүүдийг уншиж буй олон нийт. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 16. Зургийг: Тэнзин Чойжор.


Зураг. Дүйнхорын талбайд Дээрхийн гэгээн Далай ламыг даган бодь сэтгэлийг үүсгэх мөрүүдийг уншиж буй олон нийт. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 16. Зургийг: Тэнзин Чойжор.

"Бидэнд энд, яг одоо бодь сэтгэлийг үүсгэх боломж байгаа тул үүнийг ашиглах хэрэгтэй. Орчлон ертөнцөд орших амьтай бүхний бүхний тусын тулд Бурхан болох тухай бодож, намайг даган дараах мөрүүдийг уншаарай."

Авралт гурван эрдэнэ дор би итгэмүй.

Аюул хилэнцийг тус тус арилган наманчилмуй.

Амьтны ариун буян дор даган баясалцмуй.

Ариуссан бурхны хутгийг зүрхэндээ ойр баримуй.


Бурхны ном хийгээд чуулганы дээд дор

Бодийн хутгийг хүртэл өнөд итгэмүй, би.

Өвөр бусдын тусыг сайтар бүтээхийн тулд

Өрөвч бодь сэтгэлийг үүсгэн үйлдмүй би.


Үнэхүү дээд бодь сэтгэлийг үүсгэн үйлдээд

Үргэлжид хамаг амьтныг би бээр зочилсугай

Үлэмж бодь явдлыг сэтгэлдээ эдлэн үйлдэж

Үнэхээр, амьтны тусын тулд бурхан болох болтугай.

Дээрхийн гэгээн өөрийн аман дамжлага авсан хоёр номын талаар айлдвар айлдаж, дамжлагын багш нараас хүртсэн увидсын дагуу бодь сэтгэлийг үүсгэх зан үйлийг удирдан явуулсан болохоо тайлбарлаад Бурхан багш Шагжамүни, Ногоон дарь эх, Оточ Манал, Манзушир бурхан, Ловон Бадамжунай бурхны зүрхэн тарни болон Богд Зонховын мигзэмийн аман дамжлагыг хүртээлээ.

Энэ удаагийн арга хэмжээ Дээрхийн гэгээнд талархлын мандал өргөж, "Үнэн үгийн залбирал" болон "Ерөөлийн хаан"-ыг уншсанаар өндөрлөв.

Ингээд дээрхийн гэгээн инээмсэглэн даллаж, цугласан олонд мэндчилгээ дэвшүүлээд өргөө рүүгээ буцлаа.

Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт