Энэтхэг улс, Дарамсала хот. 2007 оны 4 дүгээр сарын 9-13.
Дээрхийн гэгээн Далай ламтай "Эгэл атом дахь уудам орчлон: Дэлхий нийтийн төлөөх шинжлэх ухаан ба шашин” ном нь зөвхөн шинжлэх ухаантай холбогдох өөрийн намтар төдий бус, шинжлэх ухаан хийгээд оюун санааны нэгдлийн хүрээнд өөрийн хамгийн чухал гэж үздэг асуудлуудыг онцлон авч үзсэн бүтээл юм. Энэ олон асуудал, сэдэв нь "Оюун ухаан ба Амьдрал" хурлын 14 дэх удаагийн уулзалтын гол анхаарлын төвд байх сэдэв болохын зэрэгцээ эрдэмтэн судлаачид Далай лам болоод буддын шашныг хэрэгжүүлэгчидтэй гүнзгий харилцан яриа өрнүүлэх үндэс суурь нь болох юм. Энэхүү яриа хэлэлцээрийг цахимаар шууд дамжуулах бөгөөд www.dalailama.com цахим хаягаас үзэж мөн татаж авах боломжтой.










