Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Раванглад насны авшиг хайрлаж, Гантокт шашнаас ангид ёс суртахууныг номлов 2013 он 3 дугаар сар 27

Түгээх

Энэтхэг, Сикким, Ганток - Өмнөх өдөр бороо орсон тул өнөө өглөө цэлмэг сайхан байсанд Далай Лам буудлаасаа Татагата Цалын урд талд байрлах ном айлдах асар луу түүний номын айлдварт суухаар ирсэн хэдэн мянган хүмүүстэй уулзахаар явган алхав. Тэрээр хөшөөний дор ирээд Бурхан багшийн 12 зохионгуйн зургийг үзэхээр танхим руу оров.

Дээрхийн Гэгээнтэн Равангла-д насны авшиг хайрлаж, Гантокт шашнаас ангид ёс суртахууныг номлов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Равангалад номын
айлдвар айлдав. Энэтхэг, Сикким, Равангла. 2013.03.26
Зураг/Тэнзин Чойжор/ДЛОЮуны өмнө Цагаан Дарь Эх бурханы насны авшиг хайрлахын оршил болгон Бурхан Багшийн цадиг түүхийг хураангуйлан айлдав. “Бурхан багш одоогоос 2500 гаруй жилийн өмнө хааны гэр бүлд төрж, төгс гэгээрлийн хутгийг олон гэгээрлийн зам мөрд хүрэх сургаалаа айлдсан юм. Бурхан багшийн сургаалийн ач тусийн талаар их багш Нагаржуна айлдахдаа: “Бидний сөрөг бодол санааг өөрчлөхийн тулд сургаалаа айлдсан агуу Гаутамад бөхиймүй” хэмээжээ. Энэ нь хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх хүслийг төрүүлсэн Буддын нигүүлсэх сэтгэлийг харуулж байна. Бодьсадвын хутагт хүрсний улмаас тэрээр гэгээрч, бусдад туслах зорилготой болсон.

Түүний шавь нар нь түүнтэй адил болохын тулд юуг нь орхигдуулж юуг нь өвлөн суралцах талаар сургааль айлджээ. Дээрхийн Гэгээнтэн: Биднийг залгин буй мунхагийн харанхуйг сүм хийдэд очин залбирч мөргөснөөр гэтлэхгүй юм. Гагцхүү бидний сөрөг бодол санааны хорыг дарах эм нь саруул ухаан билээ.

Зүрхэн сударт өгүүлснээр таван цогцос нь бодит чанараас ангид байдаг. Хэлбэр бол хоосон, хоосон чанар бол хэлбэр, хэлбэр байдаггүй гэсэн үг биш, тэрхүү хэлбэр нь бусад хүчин зүйлээс хамааралтай. Бид ямар нэгэн юманд сэтгэл татагдахдаа түүний мөн чанарыг хэтрүүлэн боддог. Ийм нөхцөл байдалд ерин хувь нь бидний өөрсдийн төсөөлөл байдаг талаар Америкийн сэтгэл судлаач Аарон Бек хэлжээ. Энэ нь их багш Нагаржунайн тайлбартай ч мөн дүйцэж байгаа юм. Эрдэмтэд шашин шүтлэгт бус судалгаа нотолгоон дээр тулгуурладаг.

Өгөөмөр сэтгэл нь бүх хүмүүст тустай байхын үндэс суурь нь билээ. Үүний оронд бусдыг хууран мэхэлж, ашиглан завшваас сэтгэлийн амар амгалан эдлэхгүй бөгөөд сэтгэл төвшин байхгүй. Бусдад хор хөнөөл үл учруулан, тэдэнд туславаас зовлонгийн шалтгааныг цэвэрлэн Бурханы хутагийг олох зам мөрд орох юм.

Дээрхийн Гэгээнтэн Равангла-д насны авшиг хайрлаж, Гантокт шашнаас ангид ёс суртахууныг номлов


Номын айлдварт сууж буй сүсэгтэн олон. Энэтхэг, Сикким, Равангла.
2013.03.26 Зураг/Тензин Чойжор/ДЛОНасны авшиг хайрлах үеэр Далай Лам хуран цугласан олны хамтаар Бодьсадвын санваар хайрлав. Тэрээр өдөр бүр Бурханы сургаалийн замналаар явахаа андгайлан өглөө бүрийг Бодьсадвын сахилаа сэргээн угтдаг тухайгаа айлдлаа.

Эдүгээ хайрлан буй Цагаан Дарь Эх бурханы насны авшиг нь V Далай Ламаас дажигдаж ирсэн бөгөөд уламжлалын дагуу би бясалгал бүтээл зэргүүдийг ёсчилон үйлдсэн. Энэхүү номыг энд айлдаж байгаа нь ямар учиртай вэ гэвэл Сикким нь V Далай Ламтай түүхэн холбоотойд оршиж байгаа юм.

Нийтэд насны авшиг хайрласны дараа Дээрхийн Гэгээнтний насан хутаг уртасгахыг бэлэгдэн түүнд Бат-Оршил өргөсөн юм.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Ганток руу замдаа гарав. Хот тосгодын зам дагуу хүмүүс хүж асаан хадаг, цэцэг барин тосов. Манан Кендрад залран ирэхэд Сиккимийн засгийн газрын гишүүд угтан авсан бөгөөд мянгаад оюутнууд айлдвар сонсохоор хуран цугласан байлаа. Хүний Нөөцийн Хөгжлийн сайд Ноён НК Прадан угтан авч үг хэлж оюутнуудын төлөөллөөс Дээрхийн Гэгээнтэнд хадаг барин угтав. Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхлэх мөчид 2-3 насны нэгэн бяцхан хүү Дээрхийн Гэгээнтнээс адис хүртэхээр итгэл дүүрэн алхан гарч ирсэн нь олныг гайхшруулав.

Дээрхийн Гэгээнтэн Равангла-д насны авшиг хайрлаж, Гантокт шашнаас ангид ёс суртахууныг номлов


Дээрхийн Гэгээнтэн Гантокт айлдвараа эхлэх мөчид нэгэн
бяцхан хүү мэндчилэхээр гарч ирэв. Энэтхэг, Сикким, Равангла.
2013.03.26. Зураг/Жереми Расселл/ДЛО“Юуны түрүүнд цаг орчим хоцрон ирсэндээ та бүхнээс хүлцэл өчье” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхлэв. “Раванглагийн цаг агаарын байдлаас улбаалаад нисдэг тэргээр бус газраар ирсэн учраас илүү удаан явж ирлээ. Гэсэн хэдий ч тосгодыг нүдээр үзэж цайны ургамал, үзэсгэлэнт сайхан ой шугуй, цахирмаа цэцгийг харах боломж олдлоо. Ийм сайхан ногоон бүсэд амьдардаг та нар үнэхээр хувьтай хүмүүс юм.”

“Хайрт дүү нар минь, Залуус та бүхэнтэй уулзаж байгаадаа би үнэхээр их баяртай байна. Цаг хугацаа урссаар байдаг. Юу ч үүнийг зогсоож чадахгүй. XX зуун улиран одож үүний адил миний үеийнхэн ч бас үеэ өнгөрөөжээ. Магадгүй түүхийн талаасаа өөрчлөн байгуулалт, технологийн хөгжлийн хувьд хамгийн чухал зуун байсан ч асар их хүчирхийллийн үе байлаа. XX зууны хүчирхийллийн улмаас хоёр зуун сая гаруй хүн амиа алдсан гэсэн тооцоо ч байдаг. Тиймээс XXI зууныг илүү амар амгалангийн зуун болгохын төлөө тэмүүлэх нь маш чухал юм.”

Дээрхийн Гэгээнтэн дэлхийн хүн ам өсч, байгалийн баялаг хомсдож байгааг дурьдаад баян, ядуугийн зааг болон умард, өмнөдийн асар их зааг ялгаа байгааг айлдлаа. Хэдийгээр дэлхийн зарим газар хөгжил дэвшил урагшилж байгаа ч зарим газар өлсгөлөн ядуурал байсаар байна. Хүмүүсийн амьдралын түвшинг сайжруулахын тулд материаллаг хөгжлийн хэрэгцээ байгаа нь мэдээжийн асуулт. Энэ цаг үед шинэ чиглэлийг сонгон үр дүнд хүрч чадваас бид өнгөрсөн алдаагаа залруулах болно.

“Гучин нас хараахан хүрээгүй шинэ үеийнхэн та нар жинхэнэ XXI зууны иргэд юм. Ирээдүй та нарын гарт байна. Энэ зууныг аз жаргалтай, эсвэл айдас түгшүүрээр дүүрэн байлгах нь та бүхнээс хамаатай.

Дээрхийн Гэгээнтэн Равангла-д насны авшиг хайрлаж, Гантокт шашнаас ангид ёс суртахууныг номлов


Дээрхийн Гэгээнтэн Далай лам Гантокт хуран цугласан мянга
гаруй оюутнуудад айлдвар айлдав. Сикким, 2013.03.26.
Зураг/Жереми Расселл/ДЛОДээрхийн Гэгээнтэн өөрийгээ дэлхий дээр амьдран буй долоон тэрбум хүн төрөлхтний нэгэн гишүүн гэж үздэгээ дурьдаад нийгмийн амьтан төдийгүй нийтээсээ хамааралтай байдаг тухай айлдлаа. Хүмүүн бидэн гайхамшигтай оюун ухаантай бөгөөд үүнийгээ ашиглан аливаа юмсын мөн чанар болон өнгөцхөн харагдах байдал хоёрыг ялган салгаж чадах билээ. Өнөөгийн залуу үе болсон та бүхэн ирээдүйн хойчийн итгэл найдвар бөгөөд ахмад үеийнхэн өөрсдийн алдсан алдаа оноогоо зааж тайлбарлаж өгөх нь бидний үүрэг хариуцлага юм.

“Нийгмийн амьтан гэдэг утгаараа аз жаргалтай амьдрах гол хүчин зүйл нь нөхөрлөл, итгэлцэл, нээлттэй байдал мөн. Бид бүгдээрээ адилхан хүн төрөлхтний нэгэн гишүүн билээ. Итгэлцэл бол нөхөрлөлийн үндэс бөгөөд нөхөрлөлийг олохын тулд энгийн боловсролоор олж авсан мэдлэг дээр өгөөмөр сэтгэлээ хөгжүүлэх хэрэгтэй.

Энэ нь өөрийн дотоод хүч болон өөртөө итгэх итгэлийг өсөн нэмэгдүүлдэг. Ингэснээр нөхөрлөл, итгэлцэл нь бусадтай хамтран амжилттай ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Нөгөөтэйгүүр зөвхөн өөрсдийгээ бодоод амин хувиа хичээвээс итгэлцэл үүсэхгүй бөгөөд айдас, сэтгэл хоёрдоход хүргэдэг. Бусдын төлөө санаа тавих нь айдас хүйдэс, эргэлзээг багасган нээлттэй тод байдлыг авчиран итгэлцэл нөхөрлөлийг нэмэгдүүлдэг.”

“Маш олон нэртэй эрдэмтэд өгөөмөр сайхан сэтгэл нь бие эрүүл байхад ихээхэн тустай, учир нь сэтгэлийн амар амгаланг бий болгодог гэдгийг хүлээн зөвшшөрч байгаа. Эрүүл санаа бодолтой байх нь эрүүл бие бялдартай байх үндсэн хүчин зүйл билээ.”

Дээрхийн Гэгээнтэн бүхий л хүмүүстэй бусдын адил нэгэн хүмүүн хэмээн ярьдагаа давтан хэлэв. Энд хүрэлцэн ирсэн оюутнууд болон бидний хооронд байгаа ганцхан ялгаа нь насны ялгаа юм. Та бүхэн бол залуу үе, би далан найман настай хэмээлээ. Харин би Төвд хүн, Буддист, Далай Лам хэмээн хоёрдугаар зэргийн ялгаанд түшиж бусдад хандваас тэр нь бусдаас тусгаарласан хана үүсгэх талаар дурьдлаа.

Сиккимийн Төвд хүмүүс бүгдээрээ бурханы шашны уламжлалтай. Энэхүү уламжлал нь Наландагийн сургуулиас улбаатай билээ.

Дээрхийн Гэгээнтэн Равангла-д насны авшиг хайрлаж, Гантокт шашнаас ангид ёс суртахууныг номлов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварыг сонсогчид. Энэтхэг,
Сикким, Ганток, 2013.03.26 Зураг/Жереми Расселл/ДЛО“Бурханы шашин нь зөвхөн залбиран мөргөж, дарцаг хийсгэн хэнгэрэг, цан цохидог хэмээн битгий бодоорой. Энэ бүгд өөрийн орон зайтай. Наландагийн их бандида нар ийм зан үйлд оролцож байсан талаар тэмдэглэгдээгүй юм. Тэд нар судлан суралцаж түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэг байжээ.”

Нэгэн залуухан эмэгтэй “муу карма өөрчлөгдөх үү” хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Маш сайн асуулт байна. Миний маруухан англи хэл энэ асуултанд бүрэн хариулж чадах болов уу хэмээгээд,

“Нэгэн өглөө тэвчээр алдан муухай үгээр хэн нэгнийг гомдоолоо гэж бодъё. Энэ нь муу үйлийн үрийг (карма) бий болгоно. Харин үдээс хойш нөгөө хүнтэйгээ уулзан уучлалт гуйн дахин нөхөрлөх аваас муу үйлийн үрийг саармагжуулах юм.”

Өөр нэгэн оюутан: “Олон хүн танийг бурхан мэт шүтдэг. Энэ нь зөв үү? ” хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Зарим нь амьд бурхан, зарим нь чөтгөр хэмээн үзэх аль аль нь утгагүй хэрэг. Би өөрийгээ бусдын адил хүмүүн хэмээн боддог” гэж хариулахад танхим дүүрэн алга нижигнэв.

Бид шуналыг хэрхэн давж гарах вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн мөнгөний үнэ цэнийг шинжлэн үзэхийг зөвлөлөө. Энэ нь үнэхээр аз жаргал авчирч байна уу? Тансаг амьдардаг хүмүүс илүү аз жаргалтай байна уу гэдгийг нягтлан тунгаахыг зөвлөв. Тэрээр өмнө нь Гантокт материаллаг юмсын үнэ цэнэ хязгаарлагдмал бөгөөд оюун санааны хөгжил нь хязгааргүй байдаг талаар айлдсанаа дурсав.

Эцэст нь уур хилэн ямар нэгэн ач тус авчирах уу хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн ямар ач тус гэдгээс хамаатай бөгөөд хэрэв хэн нэгний харгис догшин үг, үйлээс бусдыг хамгаалахын төлөө байсан бол үүнийг харгалзаж болох магадлалтай. Гэвч бид бүхэн өөрсдийн сэтгэл хөдлөлийг танин мэдэж суралцах нь нэн хэрэгцээтэй хэмээн айлдаад энэ асуулт асуугчийг Шантидэва Гэгээний айлдсан “Бодьсадвын Явдалд Орохуй” номыг уншихыг зөвлөөд энэ талаар маш сайн айлдсан ном хэмээлээ. Энэхүү номыг анх 1967 онд уншсанаасаа хойш маш олон удаа уншсан, мөн олон удаа бараг 30-40 удаа энэ номын айлдвар айлдсан тухайгаа дурьдаад “Ялангуяа зургаа ба наймдугаар бүлэгт их сургамжтай зөвлөгөө бий. Төвд, англи орчуулгатай байгаа. Үнэтэй биш, үүнийг олж уншаарай” хэмээн айлдлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт