Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Синду Гаат хотод баярын зоог барилаа 2025 он 8 дугаар сар 28

Түгээх

Энэтхэг, Ладак муж, Лех хот, Шивацал - Өнөө өглөө Инд мөрний дурсгалт газар болох Синду Гаатад Дээрхийн гэгээн Далай ламын Ладак дахь энэ удаагийн айлчлалыг тохиолдуулсан баярын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны эрхэм дэд дарга Цэрэн Анчок нээлтийн үгэндээ Жанрайсиг бурхны хувилгаан бөгөөд дэлхийн энх тайвны манлайлагч Дээрхийн гэгээн, Гандан Три ринбүүчи, бусад багш, лам хуврагууд, зочдод хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр Ладакийн нийт ард түмний өмнөөс Дээрхийн гэгээнийг Ладакт дахин дахин морилох болтугай хэмээн залбирлаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Синду Гаатад морилж буй нь... Энэтхэг, Ладак муж, Лех хот. 2025 оны 8 сарын 22. Зургийг: Тэнзин Чойжор.

Баярын үйл ажиллагаа Дээрхийн гэгээний үл хүчирхийлэл, энэрэн нигүүлсэл, эв найрамдлын төлөөх тууштай зүтгэл, Буддын шашин болон дэлхийн энх тайвны тулгуур багана болох байр суурийг магтан дуулсан Мипам Оцалын дуугаар эхлэв. Залгуулаад Дээрхийн гэгээний үйлс зохионгуйг товч тоймлон, Ладакт хийсэн айлчлалд нь талархаж, дахин дахин ирэхийг хүсч буйг давтан илэрхийлсэн байна. Гүйцэтгэх зөвлөлийн дарга эрхэм хүндэт Даши Гялсон, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, сөрөг хүчний удирдагч, дэд комиссар нар Ладакийн ард түмний талархлыг илэрхийлж, Дээрхийн гэгээнд дурсгалын зүйлс гардууллаа. Ингээд түүнийг цугласан олонд хандан айлдвар айлдахыг хүсэв.

"Энэхүү баярын арга хэмжээг зохион байгуулсан миний найзууд, Ладакийн ард түмэн та бүхэнд талархал илэрхийлмээр байна. Эндээс би Сток дахь Бурхан багшийн үлэмж том сэрэг дүрийг харж байна. Миний хувьд гэвэл би бидний нинжин сэтгэлт багш Бурхан багшийн дагалдагч билээ. Түүний сургаалын мөн чанар нь хүчирхийллээс ангид, бусдад хор хөнөөл учруулахгүй байж, тэдэнд эелдэг, нинжин сэтгэлээр хандах явдал юм. Би бол Бурхан багшийн дагалдагч бикшү хувраг хүн. Хаа явсан газартаа би хүчирхийллээс ангид байхын ач холбогдлын талаар хүмүүст ярьдаг. Бурхан багшийн дагалдагч, бясалгагч, хувраг хүний хувьд би үл хүчирхийлэл, энэрэн нигүүлсэхүйг түүний гол сургаал гэж үздэг.”

"Өнөөдөр дэлхийн олон оронд Бурхан багшийн сургасан зүйлс, ялангуяа бидний оюун ухаан, сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг талаарх сургаалыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байна. Мэдээж бид дэлхийн энх тайвны талаар ярьдаг хэдий ч дэлхийн энх тайван гэдэг хувь хүмүүсийн сэтгэлийн амар амгалангаас хамааралтай.”

"Нэг удаа том танхимд би өмнийн огторгуйдаа Бурхан багшийн дүрийг харлаа. Тэрбээр над руу дохиход нь би түүнд ойртож очив. Түүнийг эелдэг зөөлнөөр толгойг минь илэхэд баяр, гуниг холилдсон мэдрэмж намайг эзэмдлээ. Яг тэр үед, тэнд би Бурхан багшийн номд бие, хэл, сэтгэлээрээ үйлчлэх шийдвэрээ дахин баталгаажуулсан юм."

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Синду Гаатад цугласан олонд хандан айлдвар айлдаж байна. Энэтхэг, Ладак муж, Лех хот. 2025 оны 8 сарын 22. Зургийг: Тэнзин Чойжор.

"Бурхан багшийн сургаал зөвхөн итгэл үнэмшлээс гадна логик, учир шалтгаанд суурилдаг. Энэ нь түүний энх тайвныг сахиж, бусдад хор хөнөөл учруулахгүй байх захиасын хувьд ч адил юм. Дэлхий дээр энх тайван хэрэгтэй. Энэ бол зөвхөн ганц хоёр гэр бүлийг харж хандах асуудал биш, харин дэлхийн бүх хүмүүсийг хайрлан халамжлах явдал. Тиймээс бидний энэрэнгүй, сайхан сэтгэлт багш болох Бурхан багшийн захисныг дагаж мөрдөхийн тулд би чадах бүхнээ хийдэг. Хүчирхийллээс ангид байх захиасыг чадах чинээгээрээ түгээх нь миний үүрэг гэж үздэг билээ.”

"Ладакт хүмүүс надад маш халуун дулаанаар хандаж, намайг маш сайхан хүлээж авлаа. Би энд лам хувцсаа өмсөөд, зөвхөн даян дэлхийн амар амгалан төдийгүй бидний өөрсдийн амьдрал ахуй, гэр орны амар амгалангийн талаар ярьж, Бурхан багшийн нинжин сэтгэлийг дурсахаар ирсэн. Надад үүнээс өөр нэмж хэлэх зүйл бага байна.”

"Өмнө та бүхэнд хэлсэнчлэн би энэрэнгүй, нинжин сэтгэлт Бурхан багшийн дүртэй нигур учирсны үр дүнд түүнд чадах чинээгээрээ үйлчлэхийн төлөө хамаг хүчээ дайчлан хичээж байгаа.”

"Өнөөгийн дэлхий ертөнцийг харахад хүч хэрэглэх хандлага түгээмэл ажиглагдаж байна. Хүчирхийллээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын тулд бид илүү их хичээх хэрэгтэй. Өөрийн амьдралдаа бусдад хор хөнөөл учруулахгүйн тулд чадах бүхнээ хийгээрэй. Бид энх тайвны төлөө хичээж ажиллах хэрэгтэй. Энэ бол миний хийдэг зүйлийн нэг хэсэг. Хэрвээ хүн бүр өөрийн байгаа газартаа энх тайван, хүчирхийллээс ангид байдлыг хөгжүүлэхийн төлөө хичээвэл дэлхийд дахинд энх тайвныг тогтоож чадна гэх итгэл найдвар бий. Хэрэв бид үүнийг хийж чадвал зөвхөн өөрсөддөө сэтгэлийн амар амгаланг олж аваад зогсохгүй эргэн тойрондоо эерэг уур амьсгалыг бий болгох боломжтой гэж би бодож байна.”

"Өнөөдрийн энэ үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Би амьдралаа хүчирхийллээс ангид байхыг сургахад зориулсан бөгөөд үүнийгээ дэлхийн бусад хүмүүст хүргэхийг хичээдэг. Дэлхий дахинд энх тайван, хүчирхийллээс ангид байх талаар санаа тавих нь нэмэгдэж байгаа нь тун сайн хэрэг. Энэ бол бидний найдаж буй зүйл бөгөөд түүнд хүрэхийн тулд хичээх нь бидний үүрэг. Дэлхий дээр энх тайван тогтох болтугай хэмээн би залбирдаг. Та бүхнийг ч мөн түүнд хүрэхийн тулд чадах бүхнээ хийхийг уриалж байна. Та бүхэнд баярлаж буйгаа дахин хэлье - Дашидэлэг."

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Синду Гаатад ладак эмэгтэйчүүдийн урлагийн тоглолтыг үзэж байна. Энэтхэг, Ладак муж, Лех хот. 2025 оны 8 сарын 22. Зургийг: Тэнзин Чойжор.

21 эмэгтэйн олныг баясгасан бүжгийн үзүүлбэрийн дараа зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч эрхэм Кунчок Цэпэл талархлын үг хэлж, Дээрхийн гэгээнийг урт наслахыг ерөөв.

Эцэст нь Дээрхийн гэгээн үйл ажиллагааны зохион байгуулагчид, бусад зочдын хамт үдийн зоог барьсны дараа Шивацал Повран руу буцлаа.

Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт