Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ 2017 он 12 дугаар сар 20

Түгээх

Энэтхэг, Карнатака, Билакуппе – Сэра Жэ дацан нь Сэра хийдийн цогчэн дуганы хажууханд байрлах ажээ. Тиймээс Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цогчэн дуганаас явган морилж олон хүмүүс цугласан талбайд ирэх зуураа урьдын адил хүмүүстэй уулзаж, ярилцаж явж байлаа. Ялангуяа ахмад хүмүүстэй уулзаж, ярилцаж, тэдэнд хүндэтгэл үзүүлж байв. Тэрээр чойрын талбайн эхэнд хүрэхийн өмнө Индра Гандигийн нэрэмжит үндэсний их сургуультай Сэра Жэ дацан хамтран явуулж буй төслийн хүрээнд байгуулсан Тусгай сургалтын төвийн нээлт хийлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам суудалдаа суусан хойноо өглөө эрт авшиг хүртээх хувийн бэлтгэлээ бүрэн дууссан тухайгаа мэдэгдэв.

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээхээр бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин“Хаянхирва нь ханьцашгүй дээд дандрын ядам юм. Тиймээс зарим онцгой тохиолдолд 25 хүнээс илүүгүйгээр авшиг хүртээх ёстой байдаг боловч энэ удаад ихэнх шавь нар сүсэг бишрэл сайтай байгаа тул олон нийтэд хүртээх нь зүйтэй гэж би бодлоо. Хаянхирва ядам нь Жанрайсиг бурханы машид догшин дүр юм. Төвөдүүд бид урт хугацааны туршид Жанрайсиг бурхантай нарийн барилдлагатай явж ирсэн билээ. 7-р зуунд Жанрайсиг бурхантай нарийн холбоотой Сронзонгамбу хааны үед манай түүхэн сүм хийдүүд баригдсан юм.”

“Нинмавын ёсонд есөн хүрдийн тухай дэлгэрэнгүй номлодог. Есөн хүрд нь ширвага, брадига, бодьсадвын гурван хөлгөн, крияа, упа, йогийн дандар гэх гадаад гурван дандар, маха йога, ану йога, ати йога гэх дотоод гурван дандар юм. Ширвагын хөлгөн нь Хутагтын дөрвөн үнэнийг голлон судалж, тэдгээрийн 16 мөн чанар, гэгээрлийн 37 хүчин зүйлд суралцдаг. Харин брадигабудда нар арван хоёр шүтэн барилдлага дээр төвлөрөх бөгөөд бодьсадва нар билиг барамидад суралцдаг.”

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ


Энэ удаагийн авшигт 15,000 гаруй сүсэгтнүүд хамрагдлаа. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан ЦэринДээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь номлохдоо Бурхан Багш гурав дугаар номын хүрдийг айлдахдаа гэгээн гэрлийг субьектив талаас нь тайлбарласан бол хоёр дугаар номыг хүрдийг эргүүлэхдээ обьектив талаас нь тайлбарласан гэдгийг дурдсан юм. Мөн дотоод хүрд буюу маха, ану, ади йог нь сэтгэлийн мөн чанар гэгээн гэрлийг ил гаргах зорилготой болохыг тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн Хаянхирва ядмын авшиг хүртээх зан үйлийн номыг V Далай Ламын арилсан үзэгдлээс гарсан 25 хэсэг бүхий “Маш нууц тамгат” номоос авсан гэдгээ ярьсан юм.

“Би жоохон хүүхэд байхдаа Хаянхирва ядмын авшигийг Дагдаг ринбочэгээс хүртсэн юм. Дагдаг ринбочэ XIII Далай Ламын багш Пүрба Чогоос хүртсэн байна. Хэдийгээр би Дагдаг ринбочэгээс Хаянхирвагийн номын аймгийг бүхэлд нь хүртсэн боловч Аюуш бурханы үүднээс Их Төгсгөлийн анхааран авлага үйлдэх тал дээр ахин эргэлзээтэй байсан тул Дилго Чэнзэ ринбочэгээс энэ тухай номлосон “Шимийг гаргахуй” номыг заалгасан юм. Дараа нь энэ номын дагуу бясалгалд суусан билээ.”

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ


Сэра Жэ дацанд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдвар явагдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин“Энэ номын хэд хэдэн хувилбар байдаг боловч бид дүрвэх үедээ авчирч чадаагүй. Дараа нь Чүши Гандүкт байлдаж явсан цэрэг Мустангаас нэгэн хувийг олсон байна. Хожим түүнийгээ Дарамсала хотод авчирч Тижан ринбочэд үзүүлэхэд тэрээр ихэд баясаж хүлээн авсан гэдэг. Тэр номын дагуу би авшиг хүртэх, нямба бүтээл хийх зан үйлийг шинэчилсэн юм. Төвөдөд байхдаа анх авшиг хүртэхэд зүүдэнд онцгой шинж тэмдэг мэдэгдсэн бөгөөд дараа нь нямба бүтээлд суух үед мөн адил онцгой шинж тэмдэг мэдэгдсэнийг би тэмдэглэж авсан билээ.”

Сэра Жэ дацангийн хамба лам авшиг хүртээхийг хүсэж Дээрхийн Гэгээнтэнд бурханы лагшин, зарлиг, таалалын шүтээн өргөв.

Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээхийн өмнө Карнатака муж дахь төвөдийн суурин газар анх хэрхэн яаж бий болсон тухай дурсан ярьсан юм. Билакуппе дахь энэхүү төвөдийн суурин газар нь анхны газруудын нэг байжээ. Тухайн үед Майсур хотыг Нижалингаппа удирдаж байсан бөгөөд тэрээр Төвөдийн томоохон дэмжигчдийн нэг байсан байна. Дээрхийн Гэгээнтэн түүнтэй анх 1956 онд уулзаж байжээ. Анх энэ газарт төвөдүүд мод унагаж, газар шороог цэвэрлэж байсан туай дурсан ярьлаа. Энд юу ч үгүй байсан тул анх ирсэн төвөдүүд хулс модоор сүүдрэвч хийн амьдарч байсан байна.

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хаянхирва ядмын авшиг хүртээх үеэр. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан ЦэринАлгуур суурин газрууд хөгжиж ирэхийн хэрээр Баксад байсан лам нарыг нүүлгэн шилжүүлэхээр шийджээ. Ийнхүү Өмнөд Энэтхэгт Брайбун, Гандан, Сэра гэх гурван томоохон хийд ахин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Мөн үүнтэй хамт Пенор ринбочэ Сэра хийдтэй ойр Номдоллин хийдийг байгуулжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хийдүүдэд буддын гүн ухаанд суралцах уламжлалыг ахин сэргээж, мөн зарим нэг зан үйлийн дацан хийдүүдэд буддын гүн ухаанд суралцах шинэ ёс гаргажээ. Үүнд эмэгтэйчүүдийн хийд багтсан байна.

“8-р зуунд Шантаракшита гэгээн Самъяа хийдийг байгуулахдаа орчуулгын, бясалгалын, ариун санваарт шавь нарын, нууц тарнийн ёсны хэмээх хэдэн хэсэгтэйгээр байгуулжээ. Тухайн үед бясалгалын хэсэгт Хятад лам нар байсан бөгөөд хожим тэдний буруу номлолыг Энэтхэгээс уригдаж ирсэн Шантаракшита гэгээний шавь ловон Гамалашила няцаасан юм. Энэ хоёр багшийн үндэслэсэн чанд нарийн, учир шалтгааны зарчмаар суралцдаг арга барил өдгөөг хүртэл бидэнд өвлөгдөн үлдсэн билээ. Учир шалтгааны арга зарчим дээр үндэслэдэг Төвөдийн буддизмын онцлог нь нэг талаараа Хятадын буддизмаас өөр, нөгөөтэйгүүр Наландагийн уламжлалтай холбогддогт оршдог юм. Энэ уламжлал маань сүүлийн гуч гаруй жил орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийсэн ярилцлагыг илүү үр дүнтэй болгосон юм.”

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ


Авшиг хүртэж буй энгийн иргэд. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан ЦэринДээрхийн Гэгээнтэн үдийн цайны цагаас өмнө авшиг бүрэн хүртээж дууслаа. Эцэст нь тэрээр хурсан олон хүмүүст хандан бодь сэтгэл үүсгэхийн төлөө онцгой их зүтгэл гаргаж, хоосон чанарыг таниж мэдэх саруул оюун ухааныг төрүүлэхэд ч мөн адил анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн юм. Энэ хоёр нь дотоод сэтгэлийг өөрчлөхөд амин чухал хүчин зүйл болдог гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цогчэн дуган луу буцахын өмнө Сэра Жэ дацанд үдийн зоог барив. Маргааш тэрээр Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайн нээлт хийж тэндээ Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал” номыг тайлбарлан айлдах болно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт