Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Тереза эхийн төвд зочиллоо 2015 он 1 дүгээр сар 12

Түгээх

Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2015 оны 1 дүгээр сарын 12 - Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Калькутта руу нисэхээр Делигийн нисэх онгоцны буудал руу хөдлөх үед гадаа хүйтэн, бүрхэг байлаа. Нетажи Субхаш Чандра Босе олон улсын нисэх буудалд халуун дотноор угтуулсан тэрээр хотын зүг хөлгийн жолоог залав.

Дээрхийн Гэгээнтэнтэй хийх эхний уулзалтад Калькуттад бизнес хийж байгаа 150 төвөд хүн, тэдний дотор Сринагараас ирсэн лалын шашинтан 30 хүн оролцсон байна. Түүнтэй уулзахаар ирсэн хүмүүст Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийлээд, Лхаст өнгөрөөсөн хүүхэд насныхаа нэгэн дурсамжаас хуваалцав. 13 Далай ламын эдэлж хэрэглэж байсан халаасны цаг түүнд байсан бөгөөд тэр цаг нь эвдэрсэн учраас засуулах шаардлага гарчээ. Төвөдийн лалын шашинтан цаг засварчин ирж цагийг засаад, залуу Далай Ламд эргүүлэн өгөхдөө, " Халаасны цагны эзэн халаасандаа өндөг хийсэн шиг болгоомжтой явах ёстой" хэмээн нухацтай хэлсэн байна. Энэ түүхийг сонсоод танхимд байгаа хүмүүс инээлдлээ.

Кашмир дахь Төвөдийн лалын шашинтнууд 56 жил цагаачлалд амьдарч байгаа хэрнээ төвөд хэлээ амьд, ариун тунгалгаар нь хадгалж байгааг магтан дурсав. Залуучууд нь төвөд хэлээр чөлөөтэй ярьж чаддаг болох нөхцлийг бүрдүүлж байгаа тэдний ахмад үеийнхнийг бахдан биширч буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Өрнөдөд суурьшсан төвөд хүмүүсийн ихэнх нь гэртээ хүүхдүүдтэйгээ зөвхөн англи хэлээр ярьдаг учраас энэ жишээг тэдэнд ярьдаг гэдгээ тэрээр хэлсэн байна. Ладакт гарсан өлсгөлөнгийн улмаас 5 дугаар Далай Ламын эрин үед лалын шашинтнууд Лхаст ирж суурьших болсон хэмээн Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив. 5 дугаар Далай Лам тэдэнд сүм хийдээ барих газрыг оноож өгснөөр тэд сүм хийдээ тойруулан орон гэрээ барьцгаасан байна.

“Тэр хүмүүс сүсэг бишрэлээрээ лалын шашинтнууд боловч тэдэнд нигүүлсэхүйн тухай Төвөдийн соёл хүчтэй нөлөөлсөн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.

Уулзалтад ирсэн төвөд хүмүүстэй зургаа авахуулах зуураа Дээрхийн Гэгээнтэн Төвөдөд байгаа төвөд хүмүүсийн бат бэх үзэл санаа, тэсвэр тэвчээрийг тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн төвд зочиллоо


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн бунхны өмнө лаа
асааж байгаа нь. Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2015.1.12.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДээрхийн Гэгээнтэн дараа нь Буяны номлогч байгууллагын төв байрыг зорьсон бөгөөд түүнийг Тереза эхийн байранд төвийн тэргүүн Мари Према Перик угтан авлаа. Дээрхийн Гэгээнтэн байр луу орох замдаа хүмүүстэй мэндчилж байв. Өнөөдөр мөргөлийн газар болсон Тереза эхийн байрны дотор Тереза эхийн булшны өмнө хэдэн зуун эмэгтэй санваартан болон зочид цугласан байлаа. Тереза эхийн хөргийн өмнө Дээрхийн Гэгээнтэн болон Мари Према нар хүндэтгэл үзүүлэх үед санваартан нар дуу дуулж байв.

Төвийн тэргүүн санваартан арга хэмжээг нээж хэлэхдээ Дээрхийн Гэгээнтний 2005 оны 9 дүгээр сард хийсэн айлчлалыг дурсаад,

“Тереза эхийн байранд Дээрхийн Гэгээнтэнтэй дахин уулзаж байгаа нь ямар их баяр баясал вэ” хэмээн тэмдэглэн хэллээ.

Тэрээр дэлхий дахинд юу юунаас илүү хэрэгтэй байгаа зүйл бол энх тайван хэмээн хэлээд, Тереза эхийн

“Энх тайван инээмсэглэлээс эхэлдэг” хэмээх үгийг эш татав.

Калькутта хотын тэргүүн хамба хэлсэн үгэндээ, Буяны номлогч төвд Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь ямар азтай тохиол бэ хэмээгээд, Зул сарын болон шинэ жилийн баярын жинхэнэ бэлэг боллоо хэмээн тэмдэглэн хэлэв.

“Энх тайван гэдэг бол зөвхөн улирлын чанартай тэмдэглэдэг баяр биш. Дээрхийн Гэгээнтэн бол энх тайвны мөнхийн элч" хэмээн тэр тэмдэглэлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, хүмүүсийн шунал хийгээд үл итгэлцлийн улмаас гарсан дайнд нэрвэгдсэн энэ дэлхийд Дээрхийн Гэгээнтний инээмсэглэсэн дүрийг харахад л энх тайвныг тогтоох боломжтой гэсэн итгэл төрдөг хэмээв. “Өөрийн амар амгаланг бидэнд авчирсан танд баярлалаа” хэмээн тэр Дээрхийн Гэгээнтэнд хандан талархал илэрхийлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд хандан,

"Ахан дүүс нар аа, Энэ удаа та бүхний урилгаар бус, харин өөрийн санал санаачилгаар дахин энд ирсэндээ би баяртай байна” хэмээн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн төвд зочиллоо


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буяны номлогч байгууллага дээр
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Баруун Бенгал, Калькутта, 2015.1.12.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОТүүний гэнэтийн айлчлалыг бүгд инээмсэглэл, халуун алга ташилтаар хүлээн авсан байна. Хүн төрөлхтөнд үйлчилж байгаа, ялангуяа хүн амын хамгийн ядуу хэсгийг халамжилж байгаа эмэгтэй санваартан нарыг Дээрхийн Гэгээнтэн бахдан биширлээ. Тэрээр Тереза эхтэй уулзахдаа, өөрийн буяны үйлсээр дамжуулан хайрыг жинхэнэ утгаар нь бусдад түгээж байгаа үлгэр жишээ хүн хэмээн түүнийг тодорхойлж байснаа дурсан ярилаа. Тереза эх хэдийгээр бидний дунд амьд сэрүүн байхгүй ч, Исус Христ болон Будда Шакьямуни нарын үзэл санаа лугаа түүний үзэл санаа мөнхөд оршино хэмээн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн тус төвийн санваартан нарт хандан, хүмүүст, ялангуяа ядуу болон тусламж туслалцаа хэрэгтэй хүмүүст энэ үзэл санааны дагуу тусламжийн гараа цаашид ч сунгахыг уриалсан байна. 21 дүгээр зууныг энх тайвны зуун болгохын тулд 7 тэрбум хүнтэй гэр бүлийн төлөө тэд ажиллаж байгаа гэдгээ дандаа бодож байхыг тэр хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн тэдний ажил үйлсийг дахин үнэлээд,

“Та бүхэн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа нь маш чухал. Боловсрол хийгээд эрүүл мэндийн чиглэлээр Христийн ахан дүүс нар маань хүн төрөлхтөнд ямар их хувь нэмэр оруулдаг талаар би бусад хүүмүүст байнга таниулан ярьдаг. Тереза эх өөрийн амьдралыг үнэхээр ядуусын төлөө зориулсан. Түүнийг биширдэг хүний хувьд түүнд хүндэтгэл үзүүлэх нь миний үүрэг гэж би үзэж байна.Тэр мөргөл залбирлын асуудалд илүү бодитой хандаж, түүнийг ядуусын төлөө санаа тавих бодит ажил болгосон” хэмээв.

Тэрээр цааш нь хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх талаархи өөрийн үүргийн талаар ярив. Хэдийгээр түүнтэй адил өнгөрсөн зүүнд амьдарч байсан хүмүүсийн эрин дуусч байгаа ч, залуучууд эрч хүчтэй ажиллаж, дараагийн эрин үеийнхэнд үлгэр дууриал болох ёстойг тэрээр санууллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн төвд зочиллоо


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийн амьдарч байсан
өрөөнд орж, хүндэтгэл үзүүллээ. Энэтхэг, Баруун Бенгал,
Калькутта, 2015.1.12. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Хүн төрөлхтөн, тухайлбал ядууст үйлчлэх үйлст амьдралаа зориулцгаагаарай."

Төвийн тэргүүн санваартан Дээрхийн Гэгээнтнийг Тереза эхийн амьдарч байсан, даруухан тавилгатай өрөөнд оруулахад, тэрээр тэнд дахин хүндэтгэл үзүүлсэн байна. Тереза эхийн байрнаас өөрийн буудаллах зочид буудлын зүг хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн түүнийг хоромхон зуур ч атугай харахыг хүсэн, гадаа хүлээж байсан хүмүүстэй мэндчилж, зарим сутгүүлчдийн асуултад хариулав.

Дээрхийн Гэгээнтэн маргааш үдээс өмнө Президенси их сургуульд, үдээс хойш Калькутта хотын Худалдааны танхимд үг хэлнэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт