Дарамсала хот. 2008 оны 3 дугаар сарын 18. Дээрхийн гэгээн энэ өдрийн үдээс хойш хэвлэл мэдээллийн зарим төлөөлөгчтэй уулзах үеэрээ 15 гаруй жилийн өмнө Лондон хотын “The Observer” сонины сэтгүүлч Жонатан Мирскид илэрхийлж байсан байр сууриа дахин нотлов. Тэр үед Дээрхийн гэгээн Төвөдөд оршин суугаа төвөдүүдийн олонх нь эрх чөлөөний төлөөх тэмцэлдээ хүчирхийллийн арга замыг сонговол төвөдийн ард түмнийг төлөөлөх үүргээсээ огцрохоос өөр аргагүй болно хэмээн мэдэгдэж байжээ.
Тусгаар тогтнолын асуудлын тухайд Дээрхийн гэгээн төвөдийн ард түмэнд бодитой өөртөө засах эрх олгохыг эрэлхийлж байгаагаа дахин онцлов.
Мөн өөрийнх нь хэлсэн үгийг агуулга, нөхцөлөөс нь таслан эшлэхгүй байхыг хэвлэл мэдээллийнхэнд санууллаа.
Чимэ Р.Чоекяапа
Дээрхийн гэгээн Далай ламын нарийн бичгийн дарга










