Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Төвөдийн Төв Захиргаанаас Дээрхийн гэгээнтэнд бат оршил өргөв 2025 он 7 дугаар сар 7

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Өнөө өглөө Төвөдийн Төв Захиргааны кабинет болох Кашаг Төвөдийн ард түмний нэрийн өмнөөс Дээрхийн гэгээн Далай ламыг урт наслахыг ерөөж, бат оршил өргөлөө. Дээрхийн гэгээнтнийг Төвөдийн гол дуган Зүглагханд хүрэлцэн ирэхэд хэд хэдэн зочин угтан авсны дотор Аруначал Прадеш мужийн Ерөнхий сайд Шри Пэма Ханду, Ладакийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шри Даши Гялсон, Энэтхэгийн Засгийн газрын Парламентын асуудал эрхэлсэн холбооны сайд Шри Кирен Рижижу, Сикким мужийн шашны хэрэг эрхэлсэн сайд Шри Сонам Лама нар байв. Дуганы дотор Гандан Трисур ринбүчи, Сажа Гонма нар түүнийг угтан авав.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын урт наслахын төлөөх залбирлын уншлагыг ёслолын удирдагч Сажа Гонма Тричэн ринбүчи удирдаж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуган. 2025 оны 7 сарын 5. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн гэгээн сэнтийдээ залрахад ёслолыг удирдан явуулж буй Сажа Гонма Тричэн ринбүчи түүний өөдөөс харан суулаа. Түүний ард суусан Сажа Тризингийн баруун талд Гандан Три ринбүчи, Таглун Шабдрун, Хэнпо Нэдо, болон Минлин Хэнчэн нар, зүүн талд Мэнри Тризин, Дрикун Чэцан ринбүчи, Хэнпо Донёо болон Жонан Гялцав нар сууж байв.

Гоёмсгоор чимэглэсэн дуганы хашаанд Дээрхийн гэгээний амьдралын янз бүрийн үеийн гэрэл зургууд мөн энх тайвны төлөө тэмцэгчид болох Нелсон Мандела, Махатма Ганди, Мартин Лютер Кинг, Тереза эх нарын хөрөг зурагнууд байлаа.

Ловон Бадамжунайн долоон мөрт залбирал, Төвөдийн сайн сайхны төлөөх залбирлаар эхэлсэн ёслол V Далай ламын зохиосон Аюуш бурханд өргөх магтаалд үндэслэсэн урт наслах үндсэн зан үйлээр үргэлжлэв.

Сажа Гонма ринбүчи Дээрхийн гэгээнтний өмнө зогсон арслан сэнтий дээрх багшид хүндэтгэл үзүүлж байх үед ховсын төлөвт орсон Цэрэн Чэ-нга чойжин гарч ирэв. Сажа Гонма өөрийн эхлүүлсэн зан үйлийг үргэлжлүүлж байх зуур чойжин өөрийн өргөлөө өргөв. Залгуулаад Хараг Хьюн Цүн чойжин ирж, сэнтийд дөхөн, Бурхан багшийн бие, хэл, сэтгэлийн бэлгэдлийг хамтад нь царан дээр барилаа. Найчун чойжин ховсын байдалд гурван бэлгэдлийг Дээрхийн гэгээнтэнд өргөв. Дараа нь тэрбээр ахлах лам нар болон Төвөдийн Төв Захиргааны тэргүүлэх гишүүдэд мэндчиллээ. Дээрхийн гэгээн Далай лам чойжингууд, тэдгээрийн өргөл, залбирлыг халуун дотноор хүлээн авав.

Жамьян Хэнцэ Чогий Лодойн зохиосон урт наслахын ерөөл болох "Мөнхийн рашааны аялгууг" уншлаа.

Доржэ Юдронма чойжин эрч хүчтэй бүжиглэн гарч ирэхэд араас нь Ниенчэн Танла чойжин дагалджээ. Чойжингууд Дээрхийн гэгээнд нэг ойртон, нэг өөр тийшээ анхаарал хандуулан эргэж, адислал болгон атга дүүрэн өнгийн үр цацаад, дахин Дээрхийн гэгээн рүү буцаж ирлээ. Сахиусууд тэдний биеийг орхин, чойжингууд ухаангүй унах үед туслахууд нь тэднийг дуганаас яаралтай авч гаргав.

Зураг. Найчун чойжин бат оршлын үеэр Дээрхийн гэгээн Далай ламд өргөл өргөж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуган. 2025 оны 7 сарын 5. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

"Үүгээр саад тотгор бүхэн амирлах болтугай" хэмээх ерөөлөөр тахил өргөв.

Төвөдийн Төв Захиргааны ажилтнууд Дээрхийн гэгээнд өргөх шүтээн зураг, судар ном зэргийг барин дуганы дундуур цувран өнгөрлөө. Сажа Гонма ринбүчи мандал өргөхөд Сикён, Парламентын дарга, Хууль зүйн Комиссар нар оролцов. Дараа нь тэрбээр Бурхан багшийн бие, хэл, сэтгэлийн бэлгэдэл, Аюуш бурханы баримал, судар, суварга мөн урт насны хумхыг өргөн барилаа. Урт насны рашаан болон үрлийг Дээрхийн гэгээнд өргөхөд заримыг нь авч, үлдсэнийг Сажа Гонмад өгөв.

Үүний араас амар амгалан, өсөн дэвжих, эрхшээл, хүч чадлыг билэгдсэн ерөөл бүхий төрөл бүрийн хэлбэртэй өнгөт балингуудыг өргөлөө. Дээрхийн гэгээнтнийг урт наслах болтугай хэмээн ерөөж, өлзийт найман тахил, хаан төрийн долоон эрдэнэ болон өлзийт найман зай бүхий царнуудыг өргөн барив.

Сикён Бурхан багшийн бие, хэл, сэтгэлийн гурван бэлгэдлийг өргөлөө. Төвөдийн буддын шашны гол уламжлалуудын тэргүүнүүд болон Бон, Жонан ёсныхон Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлэхээр урагш гарч ирэхэд тэрбээр хүн бүрт цагаан торгон хадаг, адисласан улаан утас өглөө.

Дээрхийн гэгээнтний хоёр багш түүний урт наслахын тухайд зориулан зохиосон "Мөнхийн дуулал" хэмээх өргөн дэлгэр ерөөлийг уншсаны дараа Трүлшиг ринбүчийн зохиосноор Энэтхэг, Төвөд дэх Жанрайсиг бурхны хувилгаан дүрүүдийг магтан дуулав.

Зураг. Бат оршлын үеэр Дээрхийн гэгээн Далай ламд өргөл өргөж буй Төвөдийн Төв Захиргааны ажилтнууд. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуган. 2025 оны 7 сарын 5. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дилго Хэнцэ ринбүчийн хүсэлтээр Дээрхийн гэгээнтний урт наслахын тухайд зохиосон ганц шад шүлгийг хэсэг Төвөд залуус, бүсгүйчүүд аялгуулан дуулж толилуулав. Үүнд: "Агуу бодьсадва та газар дэлхийг чимэн орших болтугай, Жанрайсиг Данзанжамц та орчлонгийн хязгаар хаа хүртэл урт наслах болтугай" гэсэн мөрүүд багтжээ.

Ингээд Дээрхийн гэгээн чуулсан олонд хандан үг хэллээ:

"Өнөөдөр энд бурхад хийгээд хүмүүний төлөөлөгчид цуглаж, миний урт наслахын тухайд таатай нөхцөл бүрэлдэх болтугай хэмээн чин сэтгэлээсээ залбирч байна. Миний хувьд Жанрайсиг бурхантай холбоотой гэдэг минь тодорхой байдаг. Хүүхэд байхаасаа л энэ холбоог мэдэрч, бурхны ном болон Төвөдийн ард түмэнд үйлчилж ирсэн билээ. Би 130 гаруй наслах болов уу гэж найдаж байгаа.”

"Хятадад Мао Зэдунтай уулзахад тэрбээр надад шашин бол хор гэж хэлсэн. Хэдийгээр би хариу хэлээгүй ч түүнийг өрөвдөх сэтгэл төрж байлаа. Хожим би Нерутай уулзсан. Амьдралынхаа туршид би шашныг сонирхдог, сонирхдоггүй олон хүмүүстэй таарч явлаа. Мэдээж хэрэг хүмүүс оюун санааны хувьд өөр өөр зан араншин, өөр өөр хүсэл сонирхолтой байдгийг бидний судруудад ч тодорхой заасан байдаг. Энэ бол жам ёсны зүйл.”

"Тиймээс аз жаргалыг авчирч, зовлон шаналлыг арилгахын тулд хүмүүсийн зан чанарын онцлогт тохирсон аргуудыг ашиглах хэрэгтэй. Шашны шүтлэггүй хүмүүс ч аз жаргалыг эрэлхийлж, зовлонгоос зайлсхийхийг хичээдэг. Орчин үеийн эрдэмтэд шашны талаар төдийлөн ярьдаггүй ч бас аз л жаргалтай, зовлон зүдгүүрээс ангид байхыг эрмэлздэг. Хүн бүр аз жаргалтай байж, зовлон зүдгүүрээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийж байгаа. Төвөдүүд бид зовж шаналахыг бус, аз жаргалтай байхыг хүсдэг."

"Бид олон зуун жилийн турш Төвөдөд амьдарч ирсэн. Бид Жову Жанрайсиг, Жо Идшинноровт залбирч, хамтын үйлийг бий болгосон. Намайг оролцуулаад бид бүгд эх орноосоо дүрвэн гарах шаардлагатай болсон. Бие махбодийн хувьд тусдаа байгаа хэдий ч зүрх сэтгэлийнхээ гүнд би Жову Жанрайсигт үнэнч хэвээр. Жанрайсиг бурхан адис ивээлээ хайрладгийг бид бүгд мэднэ. Түүний адислалууд надтай хамт байдаг гэх тодорхой илрэлүүдийг би хүлээн авч байлаа.”

“Өглөө сэрэнгүүтээ би өөрийн болон бусдын хүслийг биелүүлэхийн тулд залбирал үйлдэж, бодь сэтгэлийг бясалгадаг. Ийм байдлаар би сэхээрсэн оюуныг төрүүлдэг. Би адгуус амьтдыг оруулаад хамаг амьтны тусын тулд үргэлж зорьж, залбирдаг. Сүүлийн олон жилүүдэд Жанрайсиг бурхан миний толгойн орой дээр оршиж байна. Түүний адис ивээл үргэлжид над дээр бууж байгааг би мэдэрдэг.”

“Та бүхэн миний урт наслахын төлөө өргөл өргөж байна. Та бүхний хичээл зүтгэл ганхашгүй, нэгэн үзүүрт юм. Хятадад болсон соёлын хувьсгалын үеэр тэд хамтын хүчин чармайлтаар цаашлах хүч чадлыг олж авч байлаа. Бидний хувьд ч гэсэн Жанрайсиг бурханд нэгэн үзүүрт сэтгэлээр сүсэглэж, залбирсаар байвал үр дүн нь гарах болно. Би ч бас ингэж залбирна.”

“Би Төвөдийн зүүн хойд нутаг Дхомэйгээс гаралтай. Зөгнөлүүдээс харахад би Жанрайсиг бурхны ивээлийг хүртжээ хэмээн санагддаг бөгөөд одоог хүртэл хамаг чадлаараа хичээж явна. Мөн би дахин 30, 40 жил амьдарна гэж найдаж байна.”

“Бид эх орноо алдаж, Энэтхэгт дүрвэн амьдарч байгаа хэдий ч би амьтдад тустай байж чадсан. Энд Дарамсалад амьдарч байхдаа би хамаг амьтан болон Дхарма номын тусын тулд аль болох ихийг хийхийг чармайж байна. Би Жанрайсиг бурхныг толгойн орой дээрээ үүсгэж, түүнд итгэдэг. Та бүхэн ч бас Жанрайсиг бурханд залбирах хэрэгтэй.”

“Буддын номын мөн чанар бол бодь сэтгэл. “Өөрийн хийгээд бусдын тусыг бүтээхийн тулд бодь сэтгэлийг үүсгэж үйлдье” хэмээн бид залбирдаг. Та бүгд бас тэгж залбираарай. За ингээд боллоо. Баярлалаа."

Зураг. Бат оршил өргөх ёслолын төгсгөлд Дээрхийн гэгээнтнийг буцаж морилохын үед Монголын хөгжимчид ая эгшгээ өргөлөө. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуган. 2025 оны 7 сарын 5. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Ингээд Дээрхийн гэгээнийг зуун галавт залрахыг зөвшөөрсөнд талархал илэрхийлж, мандал өргөлөө.

Лам нар төрөл бүрийн хэлбэр, өнгө бүхий уламжлалт малгайгаа өмсөж, буддын ном шашнаас ангид дэлгэрэн мандахын төлөөх залбиралыг уншлаа. Готон дууг дуулахад бүгд босч зогсов.

Дээрхийн гэгээн зочдод мэндчилэн дуганаас гарч, цахилгаан шат руу алхаж байхдаа сайн сайхныг хүсэх цугласан олон руу инээмсэглэн, гар даллаж байв. Хашааны захаас тэрбээр гольфын тэргэнд суун өргөө рүүгээ явахад нүүрэнд нь гэрэлтсэн инээмсэглэл тодорч байлаа.

Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт