Бүгд Найрамдах Хаити улсын Ерөнхийлөгч бөгөөд
Рене Гарсиа Превал Танаа,
Мягмар гарагт нийслэл Порт-о-Пренс хотод болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас, эд хөрөнгө хохирсонд гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Хаитигийн түүхэн дэх сүүлийн хоёр зуун жилийн хамгийн аймшигтай газар хөдлөлт гэж ойлгож буй энэхүү гамшигт явдлын улмаас шууд хохирол амссан бүх гэр бүлд чин сэтгэлийн, гүн эмгэнэл илэрхийлье.
Энэхүү эмгэнэлт явдалд амь насаа алдсан хүмүүсийн төлөө залбирахын зэрэгцээ тэдний гэр бүл болон энэхүү байгалийн гамшигт нэрвэгдсэн бусад хүмүүст харамсаж байгаагаа илэрхийлье.
Та бүхний төлөө залбирья,
Далай лам