Бид хэвлэл мэдээллийн зарим эх сурвалжид, ялангуяа 2011 оны 2 дугаар сарын 25-ны Баасан гарагт “Indian Express” (Чандигар) сонинд нийтлэгдсэн мэдээлэлд ихэд гайхаж байна. Уг мэдээлэлд Дээрхийн гэгээн XIV Далай лам, АНУ-ын элчин сайд нар 2 дугаар сарын 24-ний уулзалтын үеэр Кармапатай холбоотой сүүлийн үеийн үйл явдлуудыг хэлэлцсэн гэж дурдсан байна. Indian Express бичихдээ, “Эх сурвалжуудын мэдээлснээр Дээрхийн гэгээн XIV Далай лам, АНУ-ын элчин сайд нар уулзалтынхаа үеэр Кармапатай холбоотой асуудлыг хөндсөн байна…” хэмээжээ.
Бид энэ мэдэгдлийг үндэслэлгүй, таамаглалд суурилсан болохыг тодорхой хэлэхийг хүсэж байна. Уг асуудлыг хоёр талын хэн нь ч хөндөөгүй болно.
Орчин үед ийм худал мэдээлэл тус болохоос илүү хөнөөлтэйг сануулах нь зүйтэй.
Чимэ Р. Чёкьяпа
Нарийн бичгийн дарга
Дээрхийн гэгээн XIV Далай ламын Тамгын газар
Дарамсала хот,
2011 оны 2 дугаар сарын 26
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун