Дээрхийн гэгээн Далай ламын Тусгай Элч Лоди Г. Гяри болон Элч Галсан Жалцан нар маргааш Хятадад хүрэлцэн ирж, Хятадын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийнэ. Энэ нь ес дэх удаагийн яриа хэлцэл юм. 2002 онд эхэлсэн уг үйл явцын хүрээнд Элч нар 15 сар завсарласны эцэст Хятадад дахин айлчилж байна.
Тэднийг Төвөдийн Хэлэлцээр хийх Ажлын Хэсгийн гишүүд болох ахлах туслах Тэнзин П. Атиша болон Бучун К. Цэрэн мөн Төвөдийн Ажлын Хэсгийн Хэрэг эрхлэх газрын Жигмэ Пассан нар дагалдан явна. Калон Трипа, профессор Самдон ринбүүчи нарын удирдлага дор Дарамсала хотод болсон Төвөдийн Ажлын Хэсгийн хоёр өдрийн хуралдаанаар Төвөдийн төлөөлөгчид Бээжинд хийх хэлэлцээрийн бэлтгэлээ эцэслэн баталсан байна. 2010 оны 1-р сарын 22-нд Калон Трипа болон хоёр Элч Дээрхийн гэгээн Далай ламд мэдээлэл өгч, заавар зөвлөгөө авсан юм.
Төлөөлөгчид ирэх сарын эхээр Энэтхэгт буцаж ирэх төлөвтэй байна.
Чимэ Р. Чоекяпа
Нарийн бичгийн дарга
Дээрхийн гэгээн Далай лам