Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөө өглөө Шинэ Дели хотын Сир Ганга Рам эмнэлэгт цөсний чулуу авхуулах ажилбар хийлгэсэн бөгөөд ажилбар амжилттай болжээ. Энэ нь түгээмэл хийгддэг энгийн ажилбар юм.
Дээрхийн гэгээн лагшингаа тэнхрүүлэхээр Шинэ Делид хэд хоног амарсны дараа Дарамсалад эргэн морилно.
Дээрхийн гэгээний аялал, айлчлал болон бусад ажлын хуваарь хэвээр байна.
Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба
Дарамсала
2008 оны 10 дугаар сарын 10










