Канад улс, Бритиш Колумби муж, Ванкувер хот. 2009 оны 9 дүгээр сарын 27. Дээрхийн гэгээн Далай лам Ванкуверын Энх тайвны дээд хэмжээний уулзалтын нээлтийн хуралдаанд үг хэлэхдээ, энэрэнгүй сэтгэлийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ нөлөө бүхий албан тушаалд эмэгтэйчүүдийг томилох асуудалд илүү ихээр анхаарал хандуулахыг уриалав. “Зарим хүн намайг феминист гэж хэлж магадгүй” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам танхимд цугласан хүмүүст намуухнаар хэлжээ. “Гэхдээ бид хүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй”.










